• Өнөөдөр 2025-05-11

“Сайн жолооч” арга хэмжээг зохион байгууллаа

2022-12-06,   268

      Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран “Сайн жолооч” арга хэмжээг зохион байгууллаа.

      Арга хэмжээний үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар болон хөдөө орон нутгийн замд зорчихдоо зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар харж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар иргэд, жолооч нарт мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас “зөрчилгүй жолооч”-ийг шалгаруулж, урамшуулав.


“Сайн жолооч” арга хэмжээг зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188