• Өнөөдөр 2025-05-11

Р.ОТГОНЖАРГАЛ: Жагсаалын үеэр дөрвөн хүн дарагдаж, гэмтсэн

2022-12-05,   433

       Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраар мэдээлэл өглөө.
 
      Энэ үеэр ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Нийслэлийн СБД-ийн VI хороо, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан өнөөдөр үргэлжилж байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхдээ зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байхыг шаарддаг. Энэ жагсаал бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэвч архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулж "Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. Мөн бага насны хүүхдүүдийг татан оруулах, төрийн эрхийг хууль бусаар авахад уриалж байна.Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж хөнгөн байдлаар гэмтсэн" гэв.

Р.ОТГОНЖАРГАЛ: Жагсаалын үеэр дөрвөн хүн дарагдаж, гэмтсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 19:32:27
    ЗОЧИН: НҮҮРСНЫ ХУЛГАЙЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 19:32:03
    ЗОЧИН: НҮҮРСНЫ ХУЛГАЙЧ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188