• Өнөөдөр 2025-05-11

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг суллах шийдвэр гарчээ

2022-12-05,   295

      УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан түүний туслах Г.Аюулгүй нарыг суллах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тэднийг аравдугаар сарын 6-нд Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан. Мөн Прокурорын газраас тэднийг саатуулагдах хугацааг дахин сунгах шийдвэр гаргаж байсан билээ. Шийдвэрийн дагуу Чингилтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгасан. Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг энэ сарын 7-нд суллахаар болсон байна. 


УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг суллах шийдвэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188