• Өнөөдөр 2025-05-11

Малдаа яваад сураггүй алга болжээ

2022-12-05,   322

      Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Хөх-Овооны бууц гэх газарт тус сумын харьяат малчин Б энэ сарын 4-ний18:00 цагийн орчим хонио хураана гэж мотоциклтой яваад сураггүй болжээ. Мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт нэг км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлага өнөөдөр Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин 61 настай Б-г эрэн хайх ажиллагааг 01:20 цагаас зохион байгуулж байгаа аж.

Малдаа яваад сураггүй алга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188