Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн “Ган үзэг-2024” оны тэргүүн наадмын сайтын "Шилдэг редактор"-аар манай сайтын Нэвтрүүлэг, тоймчдын албаны сэтгүүлч, редактор А.Азсайхан шалгарлаа.
Сэтгүүлч, редактор А.Азсайхан нь “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайтаас эрхлэн гаргасан "Эргэлт сэтгүүл"-ийн гурван дугаар, "Эргэлтийн номын сан" цуврал 10 боть ном, "Монголын шилдэг нийтлэл-88" дугаар боть бүхий хоёр дэвтэр сэтгүүл зүйн бүтээлүүдийг эмхтгэн, ариутган шүүж, гаргаснаас гадна Эргэлт.мн мэдээллийн сайтад нийтлэгдсэн цаг үеийн мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, нийтлэлийг тогтмол хянан тохиолдуулах үүргийг хариуцлагатай гүйцэтгэж байгаа юм.

Түүнчлэн Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн хамтран гаргасан “Дөрвөн өөр намар” яруу найргийн түүврийг эмхтгэн, ариутган шүүж, өөрийн яруу найргийн дээжээс багтаасан юм.
Мөн тэрбээр даацтай сурвалжилга, ярилцлага, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ уншигчдын танил болж, сэтгүүлийн өнгө төрхийг тодорхойлж байна. Түүнчлэн сэтгүүлч А.Азсайхан дэлхий дахинд өрнөсөн цаг үеийн мэдээ, мэдээллийг орчуулан хүргэхээс гадна дэлхийн алдартнуудын ховор ярилцлага, дурсамж, тэмдэглэлийг “Ховор яриа” булангаараа орчуулан хүргэж, олны хүртээл болгосон билээ.

.jpg)
Түүний бүтээлүүүдээс дурдвал,
ДУРДАТГАЛ: МОНГОЛЧУУД МАРТСАН “МОНГОЛ УХААН” Б.ШИРЭНДЭВ ЭРДЭМТНИЙ ХӨШӨӨ РҮҮ ХАРЖ ЗОГСОХОД...
Г.БАРСБОЛД: ХҮН ГУНИГ, ЭМЗЭГЛЭЛГҮЙ БОЛНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БИШ ҮҮ. БУСДААС НУУЖ Л СУРДАГ БАЙХ
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
Б.БАТЗАЯА: НАМАЙГ ӨВЧНИЙ ТҮҮХЭЭС МИНЬ ИЛҮҮ СЭТГЭЦИЙН АСУУДЛУУД ЗОВООЖ БАЙНА
Д.НЯМХҮҮ: ХҮН ХЭЧНЭЭН ӨВДӨЖ, ШАНАЛЖ, ЗОВСОН Ч САЙН, САЙХАН БҮТЭЭЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГ ШҮҮ ДЭЭ
ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ТАРИГЧ Ж.ОТГОНБАЯР БАГШ
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
THE HU: БИД РОК ХӨГЖИМД ХҮННҮ РОК ГЭЖ ТУГАА ХАТГАСАН
ХАВАР БОЛЖ БАЙДАГ. С.НАЧИН БИД ХОЁР ЯРИЛЦААД Л, ЯРИЛЦААД Л БАЙЛАА
ТӨ.БЯМБАСҮРЭН: БИ ӨӨРИЙГӨӨ ЯРУУ НАЙРАГЧ ГЭЖ БОДДОГГҮЙ зэрэг ярилцлага, хөрөг, нийтлэл уншигчдын хүртээл болгожээ.

Түүнчлэн дэлхийн алдартнуудын,
ТАКЕР КАРЛСОНЫ В.ПУТИНТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: УКРАИН БОЛ И.СТАЛИНЫ ХҮСЛЭЭР БИЙ БОЛСОН ХИЙМЭЛ УЛС
ЗИГМУНД ФРОЙД: БИ АМЬДРАЛДАА НАМАЙГ БАРАГ ОЙЛГОСОН ГАНЦ, ХОЁРХОН ХҮНТЭЙ ТААРСАН
МАЙКЛ ЖОРДАН: 1994 ОНЫ БЕЙСБОЛЫН АЖИЛ ХАЯЛТ БАЙГААГҮЙ БОЛ ДАХИЖ САГСАН БӨМБӨГ ТОГЛОХГҮЙ БАЙСАН
МБАППЕГИЙН АГУУ ТҮҮХИЙГ ЦАГ ХУГАЦАА ГЭРЧИЛНЭ
“ОДНЫ ӨВӨӨ” САВАДА НОБОРҮ: АНХ МОНГОЛД ИРЭХЭД ЮУ ЮУГҮЙ ДЭЭРЭЭС ОД УНАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙЛАА зэрэг ховор ярилцлагыг нийтлэн олон нийтэд хүргэжээ.
| МАНАЙ САЙТЫН СЭТГҮҮЛЧ, РЕДАКТОР А.АЗСАЙХАН “ГАН-ҮЗЭГ” НААДМЫН "САЙТЫН ШИЛДЭГ РЕДАКТОР” БОЛЛОО |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |