Худал хэчнээн гүнзгий, үнэн төдий чинээ өвтгөм...
Өнгөрсөн лхагва гарагт залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Дионис” театр гудамжны театрын соёлыг дэлгэрүүллээ. Монголдоо анхдагч гэх тодотголтой тус гудамжны театр эхний бүтээлээ Германы нэрт зохиолч, найруулагч Бертольт Брехтийн “Хуримлаж тоглосон нь” жүжгийг бага тайзны хэлбэрт хувирган “Нүцгэн хурим” нэртэйгээр уянгат инээдмийн жүжиг болгон тавьсан нь тэр.
Эргэн жүжгийн тухай гол яриандаа ороход, тайз засалт, орчин нөхцөлөөсөө л эхлээд үзэгчдээ хөтөлж, үзэж суугаа нь ч хуримын гэрч болж оролцож байгаа аятай санагдуулах... Бараг 100-аад жилийн өмнө бичигдсэн жүжиг хэдий ч өнөөгийн нийгэм, цаг үетэйгээ яг тав авцалдаж байх шиг санагдсан нь Брехтийн зөн байсан уу, “Дионис” театрынхны мэдрэмж байсан уу гэж эргэцүүлүүлсэн тухай бодлоо хуваалцъя… SPOILER ALERT!

Гудамжны театрын соёлыг Монголд дэлгэрүүлэх багагүй “амбицтай” гарч ирж байгаа “Дионис” театрын гудамжинд “амилуулсан” “Нүцгэн хурим” уянгат инээдмийн жүжиг хоёр цаг орчим үргэлжилнэ. Гудамжны театр гэсэндээ ч тэр үү эсвэл залуу найруулагчийн өвөрмөц сонголт ч юм уу, “Нүцгэн хурим” жүжгийг уушийн газрын доод давхрын өрөөнд цомхон үзэгчтэй хийх шийдвэр гаргасан нь хачирхалтай атлаа магтууштай санагдсаныг нуух юун. Манай үзэгчид хэзээнээс л театр, жүжиг гэхээр сонгодог театрын хэв маяг, ёс суртахуун, гоо зүйг бодож, хаа газар жүжиг үзэхдээ эрвийх дэрвийхээрээ “цэмцийж” суугаа харагддаг. Харин эл жүжигт үзэгчид нь жинхнээсээ хуриманд уригдсан аятай шар айраг шимэнгээ буйдан дээр тухтай гэгч нь суугаад зай завсар өгөлгүй эрчлэх зөрчлүүдийн дундаас голыг олсон хэдэн хошигнол сонсож суух таатай байсныг зэрэгцэж суусан бусад үзэгч ч нотлоод өгөх биз.
“Нүцгэн хурим”-ын гол үйл явдал дөнгөж хуримласан хосын шинэхэн засаж, тохижуулсан гэрт өрнөнө. Хуримын оройн зоогонд эхнэрийнх нь аав, охин дүү, сайн найз нь нөхрийн хамт, нөхрийнх нь сайн найз уригдаж очжээ. Гэхдээ оройн зоог барихаар хосуудын гэрт орсон цагаасаа л инээд, хөөртэй эхэлсэн хуримын орой зочид ч, хосууд ч жинхэнэ “дүр”-ээ, мөн чанараа, дотоод хүнээ ч үлдээлгүй “нүцгэлчихнэ” гэж хэн санах билээ. Оройн зоогны хойморт заларсан их мэдэгч аав, төрөл садандаа, ойр дотнын найзууддаа ч “үнэн төрх”-өө харуулалгүй нэрээ хичээх эхнэр, өрөнд баригдаж, “өтөнд” идэгдэхээ шахсан ч худал үгээр хаацайлж, аргацаах гэсэн нөхөр, гэм хийж байгаагаа ч ухааралгүй гэмтэн болж байгаа охин дүү, хөрөнгө, мөнгөтэйдөө аархаж, бүхнийг худалдаж авч болно гэж санасан найз, юмхнаас ч өө хайж, өөрт харагдсан бүгдээ гоочлох хүсэлтэй сүйт бүсгүйн найз, цаг хугацаа, хором бүрд идэгдсээр байгаа ч эхнэрийнхээ үгнээс зөрж чаддаггүй ноомой нөхөр бүгд “нүцгэлнэ”.

Аливаа урлаг, уран бүтээлийн амин сүнс зөрчил байдаг гэдэг. Тэр уран бүтээл, жүжиг аймшгийн, уянгын, инээдмийн, гудамжны, орон сууцны байна уу, хамаагүй зөрчил түүнийг илүү “амьтай” болгож байдаг. Энэ дагуу “Нүцгэн хурим” жүжиг дээр ч хуримын орой хосуудын гэрт инээд, хөөр болж орж ирсэн зочид оройн зоогны дугуй ширээний ард суусан цагаасаа л зөрчилтэй тулгарах аж. Юу үнэн, юу нь худал эсвэл юу бодит, юу хуурамч эсэхийг хэн ч үл мэднэ. Гагц тэр бүх зөрчлийн үнэнийг, шийдлийг оройн зоогны уур амьсгалыг эвдэж, байсгээд л хаалгыг нь хүчтэй гэгч балбах үл таних нэгэн “мэдээд ч байх шиг” санагдана.

Германы нэрт зохиолч, найруулагч Бертольт Брехтийн театрын урлагт барьдаг байсан гол үзэл санаа нь “Тайзан дээр өгүүлж байгаа түүх үнэн гэдгийг үзэгчдэд итгүүлэхээс илүүтэй тайз, тайзан дээрх дүрүүд өөрөө амьд, бодит гэдгийг ойлгуулах байсан” талаар олон судлаач, шүүмжлэгч бичсэн байдаг. Харин нэрнээсээ л ойлгогдож болмоор юм шиг эхэндээ хялбархан санагдах дээрх адармаатай жүжгийг “Дионос” театрын хамт олон тунг нь тааруулж гаргасан нь цаг үетэйгээ нийцсэн санагдсан билээ. Ороо бусгаа энэ нийгэмд олон нийт төөрөлдөж, хөрөнгө мөнгөнд дурлаж, өр, зээлэнд дарлуулж, өдрийн хоолоо арайхийн аргацааж байж хавтгайрч гүйцсэн тэмдэглэлт баяр, өдрийг алгасалгүй тэмдэглэж байдаг даа. Хэдий зохиолын гол санаа, сэдэл биш хэдий ч мэргэжлээ эзэмшиж, театрын "урлагийн тогоо”-нд ороод удаагүй байгаа залуу найруулагч Б.Тэмүүлэн дээр дурдсан нийгэм, цаг үеийн эмзэг, зайлшгүй анхаарах шаардлагатай сэдвүүдийг гудамжны театрт “амилуулсан” “Нүцгэн хурим” жүжгээрээ хөнгөн хошигнол, хүнд зөрчлөөр хослуулан илэрхийлж, ахин дахин сануулж байсныг онцлох нь зүйтэй биз ээ.
Үзэгч, сонсогчид уран бүтээлчээс сайн уран бүтээл шаарддаг. Тухайн уран бүтээлч “урлагийн тогоо”-нд олон жил “чанагдсан” байна уу, дөнгөж орж ирсэн байна уу, хамаагүй. Уран бүтээлчээс үзэгч, сонсогчид, цаг хугацаа нь өөрөө сайн бүтээл шаардаж, хурц иртэй сэлэм шиг утга, санаа хүлээж байдаг. Харин Монголд гудамжны театрын соёлыг дэлгэрүүлэх том “амбиц” тээж яваа “Дионис” театрын шинэхэн бүтээл “Нүцгэн хурим” жүжгийг хамт нээлцсэн үзэгчийн хувьд залуу уран бүтээлчдийн шинэ театр гэхэд чамлахааргүй иртэй сэлэм шиг утга, санааг тэнэг хүн ч үзсэн ойлгохоор “нүцгэлж” чадсан санагдана. Бүр цаашилбал, урьд хожид үзэгдэж, харагдаагүй хачин өвөрмөц хэлбэр, хийцтэй гудамжны жүжигт хуримын гэрч болж оролцсондоо урлагт хайртай хүнийхээ хувьд машид баяртай сууснаа нуух юун.
Төгсгөлд нь, “Дионис” театрын хамт олон эхний бүтээлээрээ өөрсдөөсөө эхлээд жүжгээ, жүжгийн дүрүүдээ, үзэгчдээ, сонгодог театрын уламжлалт үзэл санаа, гоо зүй, ёс суртахууныг хүртэл “нүцгэлж” чадав. Тэгээд уран зургийг "Хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлаг" гээд орхидог шиг Монголдоо л хачин шинэлэг, өвөрмөц болж орж ирж буй гудамжны театраас төрсөн "Нүцгэн хурим" жүжгийг үзээд мэдэрснээ зөвхөн өөрийн бодлоор уншигч танд тулгаж, тайлбарлах аргагүй биз ээ. Гагц уншигч та бүхэн ч Монголын тайзны урлагт шинэ салхи ч авчирч мэдэх эл жүжгийн нэг хэсэг болж өөр өөрийнхөө ухаарч, уужран хүлээж аваарай гэж хүсэх байна...

| РЕВЬЮ: НҮЦГЭН ТЕАТР |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |