Килиан Мбаппе Лоттен 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд Парист төржээ. Аав нь Камерун, ээж нь Алжир гаралтай гэдэг. Зургаан насандаа хөл бөмбөгт дурлаж, тоглож эхэлсэн түүнийг 15 хүрэхэд нь хоёр ч улс нэр нүүрээ болгох санал тавьсан нь Франц, Камерун байжээ. Тухайн үед аав Камерунаас тоглоосой хэмээн хүсэж байснаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэсэн ч төд удалгүй Мбаппег өөрийнх нь төрж, өссөн Франц Улсын төлөө тоглохыг нь дэмжсэн аж.

14 настайдаа Монакогийн хөл бөмбөгийн “Монако” клубтэй гэрээ байгуулаад байсан Мбаппе зургаан жилийн дотор нэрд гарч, 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргаар өөрийгөө харуулсан юм. Тухайн дэлхийн аваргаар Мбаппегийн гараанд гарч тоглосон Францын шигшээ баг тэргүүлж, Мбаппе тус тэмцээнд зургаан гоол оруулсныхаа нэгийг нь аваргын төлөөх тоглолтод толилуулж байв. 20-хон настай Мбаппе дэлхийн аваргын түүхэн амжилтуудыг шинэчилж эхлэх тэр үеэр Бразилын домогт тамирчин Пеле “Мбаппе ингээд миний амжилтуудыг эвдээд байвал хөгшин би гутлынхаа тоосыг арчих болох нь” гэж байлаа. Килиан Мбаппе оролцсон анхныхаа дэлхийн аваргаар хэд хэдэн шинэ амжилт тогтоон дэлхийн аваргын шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртсэн юм.

Гэсэн ч түүний амжилт үүгээр зогссонгүй. Ердөө 2018 оны дэлхийн аварга дуусаад байтал Францын “Парис Сент-Жерман” клуб түүнийг гэрээг хөл бөмбөгийн түүхэнд эхний хоёрт орох өндөр үнээр худалдан авч байв. “Парис Сент-Жерман” клубт элссэн эхний жилээсээ зүүн жигүүрийн байрлалд гараанд гарч, хоёр жилийн дотор Франц “League1”-ээс эхлээд “Аваргуудын лиг”-ийн амжилтуудыг эвдэж эхэлжээ. Мбаппе “Аваргуудын лиг”-т 2016-2017 оны улиралд дебютээ хийснээс хойш 22 нас хүртлээ хөл бөмбөгийн домог болсон Самуэль Это’О, Кака, Уэйн Рүүни нараас олон гоол, гоолын дамжуулалт өгсөн билээ.

Ид 20 гаруйхан насандаа гялалзаж яваа Мбаппе 2022 оны дэлхийн аваргаар өөрийн “гэрэл”-ээ илүү тод болгосон доо. Өмнөх дэлхийн аваргаас ялгаатай нь насандаа баймгүй чадвар, туршлагатай болсон Мбаппе 2022 онд Францын шигшээгээ ахалсан гэхэд хилсдэхгүй. Аваргын төлөөх тоглолтод хэт-трик толилуулж, зөвхөн Франц гэлтгүй дэлхийг цэнгүүлж чадсан юм. Түүний 2022 оны аялал Аргентинтай хийсэн аваргын төлөөх тоглолтод зогссон ч түүний түүх, ирээдүй, нэр алдар хэдэн арван жил үргэлжлэхийг хөл бөмбөгийн хэдэн тэрбум фанат дэлхийн аваргаар харлаа, хүлээн зөвшөөрлөө. Одоо түүний агуу түүхийг цаг хугацаа гэрчлэхийг л бид харах үлдлээ.

| МБАППЕГИЙН АГУУ ТҮҮХИЙГ ЦАГ ХУГАЦАА ГЭРЧИЛНЭ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |