Монгол Улсад насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 70 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн ББСБ-ын зээлтэй. Тэгвэл ББСБ-ын зээл авсан 1.6 сая иргэний 90 орчим хувь нь зөвхөн зээлийн аппаас зээл авсан гэх судалгаа бий.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайланд дурдсанаар, Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нэг сая иргэн зээлийн апп ашигладаг, нэг удаагийн зээлээр 300-500 мянган төгрөгийн зээл авдаг байв. Харин өнгөрсөн 2023 оны сүүлчээр зээлийн апп хэрэглэгчдийн нийт тоо 1.6 саяд, зээлийн апп, ББСБ-аас гаргасан нийт зээлийн хэмжээ 3.7 их наяд төгрөгт хүрч, ББСБ-уудын иргэдэд олгосон зээл улсын төсвийн 15 орчим хувийг эзлэхээр өндөр дүнд хүрсэн байдаг. Түүнчлэн 2024 оны гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар иргэд давхардаагүй тоогоо зээлийн аппаас их наяд орчим төгрөгийн зээл аваад байгаа аж. Гэсэн ч эдийн засаг, инфляцийн нөхцөл байдал хүнд энэ цагт зээлийн апп, ББСБ-уудын зээл нь иргэдийн хувьд зээл биш дарамт болж байгааг иргэд, мэргэжлийн судлаачид ч хэлдэг. Тэгвэл иргэд зээлийн апп, ББСБ-уудаас зээл идэвхтэй авах болсон энэ үетэй холбогдуулан Монголын томоохон зээлийн аппуудын цаана хэн байдаг тухай танилцуулж байна.
Монголдоо “толгой цохидог” зээлийн аппуудын нэг “Лэндмн” зээлийн аппыг УИХ-ын гишүүн Ч.Анар үүсгэн байгуулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, түүний төрсөн дүү П.Отгонбаяр нар 2015 онд “Номанд инвест” ХХК буюу одоогийн “Анд системс” ХХК-ийг байгуулж, “Лэндмн” цахим зээлийн төслийн судалгааг эхлүүлжээ. Улмаар “Лэндмн” зээлийн аппаа байгуулахын тулд 2016 онд Н.Эрдэнэсайхан гэгчээс “Дуусашгүй-Ундарга ББСБ”-ыг худалдан авч, нэрийг нь “Лэндмн ББСБ” ХХК болгож өөрчилсөн байдаг. Харин цахим зээлийн аппдаа хөрөнгө оруулахын тулд Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нар 2017 оны гуравдугаар сард “Лэндмн”-ий толгой компани болох “Анд глобал” компанийг Сингапурт байгуулсан бөгөөд тухайн жилийнхээ наймдугаар сард “Анд глобал” компаниараа дөрвөн сая ам.долларын санхүүжилт босгосон. Улмаар нийт босгосон санхүүжилтээсээ 2.1 сая ам.долларыг нь “Анд системс” ХХК-аараа дамжуулан Монголд оруулж ирж, “Лэндмн” зээлийн аппаараа хүүтэй цахим зээл болгон тарааж, "мөнгө хүүлсэн” байдаг. УИХ-ын гишүүн Ч.Анарын нь 2020 он хүртэл “Лэндмн ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, “Анд глобал” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн зун болсон 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Түүний хувьд Хэнтий аймгийн Бэрх тосгоных гэж овоглодог бөгөөд “Лэндмн” зээлийн аппаас гадна үүрэн холбооны оператор “Жимобайл” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2022 онд мөн үүрэн холбооны оператор “Ондо”-гийн үүсгэн байгуулагч юм.

Харин өдгөө “Лэндмн ББСБ”-ын гүйцэтгэх захирлаар Ц.Ууганбаяр гэгч ажилладаг. Ц.Ууганбаяр нь “Лэндмн” зээлийн аппын толгой компани болох “Анд глобал” компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2018 оноос хойш “Лэндмн”-д хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулсан аж. Улмаар Ц.Ууганбаяр “Анд системс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болж, Ч.Анараас хойш “Лэндмн ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ч.Анар 2020 онд “Лэндмн ББСБ” ХХК-ийн албан тушаалаа хүлээлгэж өгсөн гэж намтартаа бичдэг ч тус компанийн эцсийн өмчлөгчдийн нэгээр бүртгэлтэй байдаг.

10 сая хүртэлх төгрөгийн цахим зээл олгодог “К-мобимн” зээлийн аппын толгой компани нь “Централ капитал ББСБ” ХХК. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Үржингийн Өнөрцэцэг гэх эмэгтэй ажилладаг боловч эцсийн өмчлөгчөөр нь “Эко констракшн” ХХК-ийн эзэн С.Нямдаваа бүртгэлтэй байдаг. С.Нямдаваагийн хувьд, 2007 онд ах С.Баярсайхантайгаа хамтарч “Эко констракш” ХХК-ийг байгуулсан байдаг бөгөөд түүний хойш ах, дүү хоёр бизнесийн хамтрагчид болж, “Эко ирээдүйн хөгжил сан”, “Эф Эф Ай Си” зэрэг компанийг үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа юм.

“К-мобимн”-ий эзэн С.Нямдаваагийн “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүй газар буюу нийслэлийг үерийн уснаас хамгаалах даланг битүүлж барилга барьсан хэргээр шалгагдаж байсан ч бодит үр дүнд хүрэлгүй хэрэг нь хаагдсан байдаг. Эргэн сануулбал, “Эко констракшн” ХХК-ийн эзэн С.Нямдаваа 2018 оны хоёрдугаар сард Геодези, усны барилга байгууламжийн газарт “Үерийн даланг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгье” хэмээн хамтран ажиллах хүсэлт тавьсан байдаг. Хэдий холбогдох албанаас зөвшөөрөөгүй ч С.Нямдаваа тухайн оны наймдугаар сараас эхлэн барилгын ажлаа эхлүүлж, үерийн даланг хааж барилга барьсан. Улмаар “Эко констракшн” ХХК-ийн үерийн даланг хааж барилга барьсантай холбоотойгоор “Сэлбэ” гол үерлэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү орж байсан билээ. “Эко констракшн” ХХК-ийн эзэн С.Нямдавааг уг хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан ч 2021 онд түүнийг шүүхээс гэм буруугүй гэж үзсэн байдаг. Харин өдгөө С.Нямдаваагийн “Эко констракшн” ХХК нь “Кинг тауэр” хотхоны тавдугаар ээлжийн барилгуудын ажлыг эхлүүлээд байгаа аж.

Цахим зээлийн аппликейшнууд дундаа идэвхтэй ашиглагддаг “Netpay” зээлийн аппыг “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК толгойлж, хөгжүүлдэг. Тус компанийн захирлаар Б.Хуншагай гэгч ажилладаг. Б.Хуншагайн хувьд эдийн засагч мэргэжилтэй бөгөөд “Худалдаа хөгжлийн банк”-ны эрсдэлийн шинжээчээр эхлэн ажиллаж, “Хасбанк”-ны эрсдэлийн ахлах шинжээч, салбарын захирал, “Нэткапитал финанс корпораци ББСБ”-ын гүйцэтгэх захирлын орлогч, гүйцэтгэх захирал гээд банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан нэгэн байдаг.

Харин “Neypay” зээлийн аппын толгой компани болох “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийг Б.Хуншагай гэгч залуу авч явдаг харагддаг боловч тус компанийн цаад эзэн нь “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий. Д.Сүндийгийн хувьд, мөн л “Худалдаа хөгжлийн банк”-наас ажлын гараагаа эхэлж, Германы Берлин хотын “DAI Labor”-т эрдэм шинжилгээний ажилтан, “Зи Ти И” корпорацийн төслийн менежер, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын Бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн, “Нэткапитал санхүүгийн групп”-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн үндэсний паркийн ТУЗ-ийн гишүүн, Олон улсын эрсдэлийн удирдлагын холбооны Монгол дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, "Грэйпсити Монголиа" ХХК-ийн ТУЗ-н дарга, “Сүндий сан”-гийн үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байгаа юм.

Түүнчлэн “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн эзэн Д.Сүндий нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” нэртэй эвслээс нэр дэвшиж байсан. Мөн Д.Сүндий нь 2019 онд өөрийн эхнэр У-г хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож байв. Улмаар хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан гэх хүмүүст хахуул өгч, хэргийн хавтаст хэрэг болон нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдсон байдаг. Гэсэн ч түүнд дахин хавтаст хэрэг нээн шалгаж, гэм буруутайг нь тооцон гурван жилийн хорих ялаар шийтгэсэн. Харин шүүхээс түүний хугацаанаас нь өмнө буюу ял эдэлж дуусахаас 11 сар, найм хоногийн өмнө тэнсэнгээр суллах шийдвэр гаргасан юм.
Аппаараа дамжуулан сэтгэл зүйн тест бөглүүлж, 20-500 мянган төгрөгийн цахим зээл олгодог “Zeely” аппликейшны толгой компани болох “Хатан суудал инвест ББСБ” ХХК-ийн эзэмшигчээр А.Хосгариг, Н.Мандахбаяр нар бүртгэлтэй байдаг. Н.Мандахбаярын “Хатан суудал инвест ББСБ” ХХК-ийнхаа ТУЗ-ийн даргаар ажилладаг бол А.Хосгариг нь ТУЗ-ийн гишүүн. Гэсэн ч тус компанийн цахим зээлийн төслийг сэдэж, санаачилсан нь А.Хосгариг нь гэх бөгөөд А.Хосгариг, Н.Мандахбаяр нар 2007 онд хамтарч компани байгуулж, цахим зээлийн бизнесээ эхэлсэн байдаг. Гэсэн хэдий ч бүртгэлд “Zeely” аппын толгой компани нь “Хатан суудал инвест ББСБ” ХХК гэж бүртгүүлсэн боловч зээлийн апптай холбоотой данс, тооцооны ажлуудыг А.Хосгаригийн “Оптимал Эн макс” ХХК-аар дамжуулан явуулдаг гэнэ.
А.Хосгаригийн хувьд “Хатан суудал инвест ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс “Оптимал Эн макс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин Н.Мандахбаяр нь “Хутагтын буян хузи” ХХК, “Happy ферминг” ХХК-ийг эзэмшдэг. Мөн А.Хосгариг, Н.Мандахбаяр нар “Тана Софт” нэртэй компьютер, мэдээлэл технологи, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг ХХК хамтран эзэмшдэг юм байна.
“Таванбогд групп” ХХК-ийн охин компани болох “Таванбогд финанс ББСБ” дэргэдээ иргэдэд таван сая хүртэлх төгрөгийн зээл цахимаар олгодог “Payon” зээлийн апптай. Тус зээлийн аппыг хариуцдаг “Таванбогд финанс ББСБ”-ын гүйцэтгэх захирлаар Бадамын Өрнөхжаргал ажилладаг.

Б.Өрнөхжаргал нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд ажлын гараагаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын дунд сургуульд математикийн багшаар эхлүүлсэн гэнэ. Улмаар сургуулийн багшаасаа Завхан аймаг дахь “Хаан банк”-ны салбарын мэдээ судалгааны эдийн засагч, Улаанбаатар хот дахь “Хаан банк”-ны төв салбарын зээлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Булган аймаг дахь “Хаан банк”-ны салбарын захирал, Завхан аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2021 оны тавдугаар сард “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон байдаг. Мөн тэрбээр “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гадна “Дөрвөлжилтаван эрдэнэ” хоршоо, “Завхан аймгийн үндэсний харваачдын холбоо” НҮТББ-ыг эзэмшдэг аж.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай.
| ЗЭЭЛ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ХООСЛОДОГ ЗЭЭЛИЙН АПП, ББСБ-УУДЫН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ |
|
Ц.Баярсайхан мастерын элсний спортын дэлхийн наадмаас алтан медаль хүртжээ
2026-02-11 16:02:07
Нийслэлийн БТСГ Азийн ХАХ-ны удирдлагуудтай уулзалт хийлээ
2026-02-11 15:55:00
А.Тодмагнай сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд түрүүллээ
2026-02-11 15:18:33
Дугуйн Азийн аваргын бөөн гараатай 156 км-ийн уралдаан болно
2026-02-11 15:01:15
Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шатрын тэмцээн эхэллээ
2026-02-11 14:43:04
Э.БАТШУГАР: Ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг олгох зорилгоор Е-Mongolia дээр хяналтын самбарыг хөгжүүлнэ
2026-02-11 14:35:40
Б.ЭНХБАЯР: Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна
2026-02-11 14:16:42
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18-аар нэмэгджээ
2026-02-11 12:11:07
Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх Г.Занданшатарын хувилбар
2026-02-11 11:32:01
Япон Улсын Элчин сайд “Judo for tomorrow” хөтөлбөрийн оюутнуудтай уулзав
2026-02-11 11:16:48
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2026-02-11 10:13:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай нийт 2151 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-02-11 09:45:08
Н.АЛТАНХУЯГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭ ХЭНТИЙН АХ ДҮҮСЭЭР ЦАГААТГУУЛСАН УУ
2026-02-11 09:30:00
Г.Дашням ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтяревтай уулзалт хийжээ
2026-02-11 09:07:17
Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв
2026-02-11 08:39:14
Б.Баттүшиг “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын медалийг гардуулав
2026-02-11 08:26:36
Дархан-Уул аймаг өсвөрийн тамирчдыг нэг сая төгрөгөөр урамшууллаа
2026-02-11 07:20:00
Б.Ачбадрах цанын спринт төрөлд 80-р байрт орлоо
2026-02-11 07:10:00
Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн
2026-02-11 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-02-11 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-02-11 07:00:00
ДОНЖТОЙ АГААД ИХЭМСЭГ ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-02-11 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2026-02-11 07:00:00
“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
2026-02-11 07:00:00
"Тусгаар тогтнол" киноны эмэгтэй дүрүүд
2026-02-10 19:05:28
Э.Ариунтунгалаг олимпын наадамд 68-р байрт орлоо
2026-02-10 16:52:21
Л.ӨЛЗИЙСАЙХАН: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай
2026-02-10 15:33:29
Н.УЧРАЛ: Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно
2026-02-10 15:25:07
“ЖИМНИТЭЙ ЖИЛЭЭ ЭХЛҮҮЛ” САР ШИНИЙН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ
2026-02-10 15:24:52
Ерөнхий сайд А. Амарын “Монголын товч түүх” номын нээлт боллоо
2026-02-10 14:32:37
Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана
2026-02-10 10:16:55
Цагаан сарын хүүхдийн үндэсний бөхийн барилдаан боллоо
2026-02-10 09:24:59
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ
2026-02-10 09:13:46
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Япон Улсыг зорилоо
2026-02-10 07:30:00
Боксын "ЗАМЫН-ҮҮД ЦОМ - 2026 " тэмцээн өндөрлөв
2026-02-10 07:20:00
Европын монголчуудын цагаан сарын барилдаан болжээ
2026-02-10 07:10:00
Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авч, ял сонссон “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал СУН ГУАН ЧУАНЫГ УЛСТӨРЧИД ДАРАМТАЛЖ, КОНЦЕССООС ТАТГАЛЗ ГЭСЭН ГЭВ ҮҮ
2026-02-10 07:01:58
2026-02-10 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-10 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-10 07:00:00
Г.Ганбат: Таеквондотой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй
2026-02-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |