Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Ө.Дүүрэнбаяр чидаоба бөхийн дэлхийн дэд аварга боллоо. Гүрж Улсын үндэсний бөх болох чидаоба бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр анх удаа оролцож, бахдам амжилт гарган ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний эхнээс хүч түрэн барилдаж, дараах амжилтыг үзүүлжээ:
• 1-р тойрогт Италийн бөхийг цэвэр ялсан.
• 2-р тойрогт Туркменистаны бөхийг цэвэр ялсан.
• 3-р тойрогт Латвийн бөхийг хоёр онооны илт давуугаар ялсан.
• 4-р тойрогт АНУ-ын бөхийг дөрвөн оноогоор ялсан.
•. 5-р тойрогт нутаг нэгт ОУХМ Х.Цогтгэрэл-ийг нэг оноогоор ялсан.
• 6-р тойрог буюу зооны аваргын төлөө Узбекистаны бөхийг нэмэлт цагт хоёр оноо авч ялснаар финалд шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд тэрбээр нутгийн хүчтэн, Гүржийн бөхтэй тун өрсөлдөөнтэй барилдаж нэг онооны зөрүүтэйгээр ялагдан, дэлхийн дэд аварга боллоо. Ө.Дүүрэнбаярын энэхүү амжилт нь Монгол бөхийн спортод шинэ хуудас нээж, чидаоба бөхийн дэлхийн тавцанд манай улсын нэрийг таниулсан түүхэн амжилт боллоо.
| Ө.Дүүрэнбаяр чидаоба бөхийн дэлхийн дэд аварга боллоо |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |