Г.Занданшатарын Засгийн газар огцорсноос даруй долоон сар, УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгснөөс хойш хоёр жилийн нүүр үзлээ. Гэтэл МАН-ынхан түүнийг хэрүүл дундаа байнга хавчуулж ирлээ.
Тэр тусмаа МАН-ын 30 бүлэглэл хэмээн нэрлэгдэх болсон МАН-ын залуу гишүүд мэдээлэл хийх бүрдээ шахам Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг өөрсдийнх нь бүх бурууд буруутай мэтээр ярьж, мэдээлэл хийх болов. Хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорсон түүнд төрийн хэрэг хамааралгүй болоод удаж байна. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа хэрэгт холбогдон шалгуулж байгаа тухайгаа хэвлэлд ярихдаа “Ах нарын мэхэнд” унасан хэмээсэн. Цаад утгаараа “ах нар” гэх халхавчаар түүний яриа Ерөнхий сайд асан Г.Занданшатар руу чиглэж байгаа нь ч илт байлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа “Сонгуулийн үеэр намайг хууль бусаар мөнгө тараасан гэх шалгаж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны зургадугаар сарын 3-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны маргааш буюу зургадугаар сарын 4-нд Сонгуулиар мөнгө тараасан хэргээр надад хэрэг үүсгэсэн. Ингээд би зургадугаар сарын 13-нд өөрийн бланк дээр 30 гишүүний гарын үсэг бүхийн албан бичиг бүхий шаардлагыг шинэ Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ албан бичгийн гол санаа нь намыг дотоод ардчилалыг хангах, жендерийн мэдрэмжтэй Засгийн газрыг бүрдүүлэх агуулгатай шаардлага тавьсан. Гэтэл үүнийг араас сар хүрэхгүй хугацааны араа намайг яллагдагчаар татааж, шүүхээр хилийн хориг тавих арга хэмжээ авсан. Тиймээс би олон улсын шүүхэд эрхээ хангуулахаар хандсан. Ах нарын хавханд уначихлаа” гэсэн юм.
Улмаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим хаягтаа “2024 оны сонгуулийн дараа Үндэсний аудитын газар Э.Болормаагийн сонгуулийн данс, орлого, зарлагад нь аудит хийж ямар ч зөрчилгүй хэмээн дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо тогтоол гаргаж УИХ-д хүргүүлснээр гишүүний тангараг өргөсөн. Гэтэл 2025 оны зургадугаар сард Г.Занданшатар шинэ Засгийн газраа бүрдүүлж байхад нь жендэрийн квотоо хангах гэх мэт 2-3 маш энгийн зарчмын санал хүргүүлсэн. Үүнд, 30 гаруй гишүүд дэмжин гарын үсэг зурсан. Тэр даруйд сонгуулийн үеэр мөнгө тараасан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Монголын топ баячууд, хоёр намын том улстөрчид тэр тойрогт өрсөлдсөн юм. Гэтэл 32 настай залуухан эмэгтэй тэр хэцүү тойргоос сонгогдоод, Ерөнхий сайддаа зарчмын санал хэлсэн нь л буруудсан бололтой” хэмээн нийтэлсэн байна.
(3).jpg)
Эндээс дүгнэвэл, Э.Болормаад хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлын буруутан нь Ерөнхий сайд асан Г.Занданшатар гэж байгаа мэт харагдана. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг 2025 оны зургадугаар сарын 9-нд МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад дэвшүүлэх санлыг хэлэлцэж, дэмжсэн. Улмаар зургадугаар сарын 12-нд УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжснээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон түүхтэй.
Угтаа бол цаг хугацааны хувьд Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Засгийн газраа бүрдүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө УИХ-ын гишүүн Э.Болормаад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. УИХ-ын сонгуулийн үеэр Ерөнхий сайд, МАН-ын даргаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн Э.Болормаад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь Г.Занданшатарыг эрх бүхий албан тушаалд очихоос өмнөх хугацааных гэдгийг УИХ-ын гишүүн Э.Болормаа, Х.Булгантуяа тэргүүтэй гишүүд мэдэж байлтай.
Энэ мэтээр УИХ дахь МАН-ын 30 бүлэглэлийнхэн санаатай, санамсаргүй байдлаар Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэрийг барьж, муу л бол хойд хар овоохой гэгчээр хамаг муу муухай, болохгүй, бүтэхгүй асуудлаа түүн рүү чихэхийг оролдож эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоны илрэл гэлтэй.
| МУУ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ” ГЭГЧЭЭР МАН-ЫН 30 БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЮМ Л БОЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР РУУ “ДАЙРАХ”-ЫН УЧИР |
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 16:18:48
МУУ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ” ГЭГЧЭЭР МАН-ЫН 30 БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ЮМ Л БОЛ ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР РУУ “ДАЙРАХ”-ЫН УЧИР
2026-10-16 15:27:06
ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ
2026-10-16 13:20:21
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ
2026-10-16 12:59:32
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа
2026-10-16 12:57:53
Орегон мужийн бага сургуульд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-16 12:01:11
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-16 11:41:55
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
2026-10-16 11:36:26
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |