Би нарсны мөчрөөс бултан үе үе намсхийн явлаа. Миний унасан бүдүүн тагжгар морь гүехэн голыг гатлаад, хад чулууг мацсаар дэнж дээр гарч ирэв. Ингэж эмээлийн бүүргээсээ барьж, намалзан бөхөлзсөөр яваа мань хэдэн аянч ар Монголын алтан нарны элчинд төөнөгдсөөр тайга дундуур хөтөч Заяаг дагалдан давхин буй нь энэ. Гэнэт эргэн тойрон ой шугуйн дундаас хэдэн зуун цаа буга ил гаран үзэгдэх агшнаа орчны чимээ шуугиан нам гүмд уусан сарнилаа. Ижил сүрэг, орон гэртээ цаа буганууд үй олноороо гарч ирэхүйд эврэн далай, зөөлөн туурайн чимээнд хамаг орчин умбамуй. Тэдний цаана Хойд Америкийн индианчуудын майхныг санагдуулам хэд хэдэн конус хэлбэртэй урц моддын зах хөвөөлөн байрлажээ. Оройгоос нь саарал утаа суунаглана.
Ингэж нэг сэтгэл хөнгөрөн амсхийв. Гурван өдөр аян зам туулсан бид эцэст нь Цаатны бууцанд хүрлээ.
.jpg)
Цаатнууд гэгддэг Духа ястны 80 орчим өрх ОХУ-тай залгаа хилийн хязгаарлагдмал бүсэд буюу Монголын хамгийн бөглүү хязгаар нутгийн нэгд амьдардаг. Жилдээ хэдхэн удаа нэг бууцнаас нөгөө рүү нүүдэг талын малчдаас ялгаатай нь энэхүү цаа буга адуулагч цөөн хэдэн айл өрх сүргээ шинэ уулын үржил шим, тохиромжтой цаг агаартай золгуулахын тулд жилд 6-40 удаа зэрлэг онгон байгалиар нүүдэллэдэг байна.
Олдовын Заяа бол цаатан айлын бэр бөгөөд Америкт төрж өссөн монгол хүн ажээ. Түүнийг хоёр жил гарны өмнө тайгад ирэхэд энд аялал жуулчлал гэж бараг үгүй байв. Харин өнөөдөр түүний үүсгэн байгуулсан Цаатан иргэд, жуулчдын төвийн (Tsaatan Community and Visitors Center TCVC) ачаар жуулчид нутгийн айл өрхын амьдралтай танилцаж, тэдний амьжиргааэд дэм болох боломжтой болсон юм. Жуулчид урцанд хоноглож, нутгийн иргэдтэй хамт цай ууж хооллон, цаа буга маллах өдөр тутмын амьдралтай нь танилцдаг. Харин захиалга өгөх цорын ганц арга бол Заяатай WhatsApp-аар холбогдох.
Би найзуудын хамт Монголоор аялж явахдаа цаатан ардын дунд хоёр хоног өнжих төлөвлөгөө гаргасан билээ. Морин аялал бол цаатнууд руу хүрэх хол замын хамгийн сүүлийн хэсэг нь. Улаанбаатараас машин хөлслөн Монголын уудам тал нутгийг асфальтан замаар хойд зүгт 630 км (391 миль) тулж, тайгын үүд хаалга болсон Мөрөн хотод хүрнэ. Тэнд бид хязгаар хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлөө авсныхаа дараа Цагааннуур тосгон руу хөдөллөө.
Дараа нь гүн гол гатлах, намгархаг зам туулах, ууланд авирах зэргээр бараг газрын зураггүй шахам газруудаар ямар ч жим багцаагүй хоёр хоног явна. Цагааннуур орчмын гүн цэнхэр нуурын дэргэдэх модон амралтын байранд хүрэхэд бид бүтэн 22 цагийг замд өнгөрөөсөн байв.
Заяа маргааш өглөө эрт бидэн дээр хэдэн давжаа морь хөтөлсөөр ирлээ. "Энэ хэд маань унахад тийм ч амархан морьд биш шүү, өвснөөс цухуйсан жижиг цагаан чулуунд ч үргэх гээд байдаг юм" хэмээн тэрбээр анхааруулсан юм. Морь унах туршлага багатай хүний хувьд би дөрвөн цагийн морин аялалд чадахаараа л бэлтгэв. Онгон зэрлэг, ямар ч дэд бүтэцгүй байгаль нэг хэсэг шилмүүсэн ой болсноо нэг хэсэг гол горхи, намгархаг хөвөө бүхий дов толгод болж ирнэ. Эмээлийн хоёр талын уутаа дүүрэн ачаалсан бидний морьд хувиран жирийх бартаа саадыг чадмаг сурамгай гаталсаар эцэст нь зорьсон газартаа хүрч ирэв ээ.

Урцандаа ирж буухад хөөнд харласан жижиг зуух, хана дагуулж тавьсан нарийн модон орнууд угтав. Тэнд тог цахилгаан, крантны ус үгүй. Нүүдэлд гээлгүй авч явах учиртай цөөн хэдэн жижиг сажиг зүйлс л урцны чимэг ажээ.
"Өвөлдөө -58 хэм [-72 фаренгейт] хүрдэг” гэж Заяа хэлэв. Өвлийн саруудад дулаанаа барихад намхан, жижиг урц босгох тусмаа сайн гэлээ.
Аз болоход наймдугаар сар байлаа. Цаатнууд дээр очих оргил үе гэдэг нь ойлгомжтой.
Аяллаа төлөвлөх нь:
Отог ердөө хэдхэн долоо хоногийн өмнө энд нүүж ирсэн бөгөөд 17 урц, бусад бүх эд ачаагаа цаа бугын нуруун дээр ачаалан авчирчээ. Зуслангийн энэ байршилд ирэхийн тулд бид мориор дөрвөн цаг явж ирсэн. Харин жилийн бусад үед цаатны отогт хүрэхийн тулд 8-12 цаг мориор явах хэрэгтэй болдог ажээ.
Цаа бугын сүрэг бууцнаас хэзээ ч хол байдаггүй. Цаа буга бол цаатны амьдралын гол цөм юм. Өрхүүд бяслаг, тараг, цөцгий, тос болон эндхийнхний ус шиг өргөн хэрэглэдэг шорвог цай зэрэг цагаан идээ голлосон хоол хүнс хэрэглэнэ. Цаа бугыг мах хүнсэнд ховорхон нядалдаг тул тэр оройн хоолонд бид хонины мах идлээ.
Хөргөгчгүй учраас дотор махыг үргэлж хамгийн түрүүнд иддэг ажээ. Тэр орой бид шинэхэн чанасан хонины элэг, бөөр, гэдэс дотор болон халуун хайрсан боорцог идлээ. "Маргааш та бүхэн нутгийн ард иргэдтэй танилцах болно" гэж Заяа хэлээд өнөөдөртөө алжаал тайлан амраарай гэв.
Өглөө нь би цаа бугын туурай хавирах содон чимээнээр сэрэв. Цаа буга ийнхүү туурай хавирч алхдаг тул энэ содон чимээгээрээ ямар ч цасан шуурганд сүргээсээ төөрөлгүй, ижлээ олж чаддаг аж. Цаатны отогт хэдийнээ ажил буцалж байв. Эрчүүд хэдэн бээрийн цаанаас мориор чирч авчирсан түлээгээ хагалж байхад эмэгтэйчүүд моддын дунд унтаж буй хэдэн зуун цаа буганаас цөөн хэдийг сонгон барьж, мөнгөн хувинд сүүг нь сааж байлаа.
Тайгын амьдрал уламжлалт хэвээрээ байгаа ч өөрчлөгдсөөр байна. Ан агнуурын хориг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаатан ардын бэлэн мөнгөний орлогоос хараат байдал нэмэгджээ. Заяагийн хэлснээр аялал жуулчлал нь дээрх орлогын нэг эх үүсвэр болж байгаа. Энэ нь нутгийн айл өрхүүдэд сүргээ орхилгүйгээр жуулчдыг хүлээн авах боломжийг олгож байгаа гэх.

Өдөр нь Заяа биднийг урцнаас урцанд дагуулж явж, тэндхийн айлуудтай танилцуулж, цаатан өрхийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдгийг харуулав. Бид байрших төлбөрийн нэг хэсэг болгон авчирсан гурил, давс, хар цай, AA батерей зэрэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүдыг гардуулан явлаа. Айл бүр биднийг цаа бугын сүүтэй цайгаар дайлан халуун дотноор угтана.
Нэгэн урцанд хөгшин эмэгтэй дээлийхээ энгэрээс том, ягаан өнгийн хуванцар цаг гарган үзүүлэв. Цаг нь хэдэн долоо хоногийн турш ажиллагаагүй байжээ. Бид зай хийж амь оруулсны дараа ухаалаг утаснаасаа цаг харан тааруулж өгөв. Улирлал дагасан нүүдлээр бараг бүх зүйлээ үүрч явах ёстой болдог энэ газар хоёр ширхэг батарейгаар хэдхэн сар ажиллах хуванцар цаг хүртэл үнэ цэнтэй байх юм.

Бас нэгэн айлд өлгөж хатаасан мах, ойгоос түүж цуглуулсан арц, ургамлаар дүүргэсэн ширэн уутнууд харагдана. Нутгийн удган ханиаданд хэрэглэдэг, ходоодны өвчинд тустай (bear pine) гээд янз бүрийн эмийн ургамлыг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ашигладаг талаар тайлбарлаж өгсөн юм. Зөн совин хийгээд сэтгэл зүйн хувьд зовуурьтай үедээ хүмүүс бөөд ханддаг аж.
Бидний хамгийн сүүлд зочилсон айл бол цаатны амьдралд шашин шүтлэгийн үүрэг гүйцэтгэдэг бөө мөргөлийн элч болох нутгийн бөө. Тэр бээр тууз, хатаасан бүргэдийн сарвуу, амьтны арьсны өөдөс зэргээр чимэглэсэн үе дамжиж өвлөгдөж ирсэн, нарийн хийцтэй, чамин ёслолын малгайгаа бидэнд үзүүлэв. Бид хамгийн сүүлийн хандиваа (Оросын архины шил) өргөөд эргэхэд урц дотор арцны утаа суунаглан хоцорлоо. Үүнийг зан үйлд хэрэглэдэг гэлээ.
Сүүлийн шөнө би урцнаасаа хүйтэн жаварт гарч, хүний гараар бүтсэн хиймэл гэрлийн бохирдол өчүүхэн ч үгүй (дуу чимээний бохирдол шиг) тув тунгалаг тэнгэрийн заадас руу утсаа чиглүүлэн зураг дарлаа. Зураг дарах агшнаа цаа буга тайван алхаж ирээд зурганд маань оров.
Цаатны отогт хоёр хоносны дараа явах болоход, хүрч очиход өчнөөн олон хоног зарцуулсандаа ч тэр үү явамгүй, эмзэг хөндүүр оргиод болохгүй байлаа. Цагааннуур луу явах замд иргэншил рүүгээ буцахыг хүсэхгүй байгаа миний сэтгэлийг Заяа ойлгож байх шиг санагдав. Хоёр жил гарны өмнө тэр яг л ингэж ирээд... хэзээ ч буцаж яваагүй билээ.
"Намайг энд үлдээсэн зүйл бол асар гүн амар амгалан" гэж тэр надад хэлсэн юм.
2026.10.07 BBC
Сэтгүүлч: Гийна Труман
Орчуулсан: С.Энхцэцэг
| АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал |
|
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |