• Өнөөдөр 2026-10-16

АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ

2026-10-16,   155

АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг Монгол-Америкийн иргэн хоол хүргэлтийн ажилтанд танхайрч, өгзгөн тус газар нь буудсан хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан тус хотын цагдаагийн байгууллага шалгалт хийхэд 33 настай Саруултуяагийн Хүслэн нь гэртээ их хэмжээний бэлэн мөнгө, олон төрлийн мансууруулах бодис хадгалж байсан нь тогтоогдсон гэв.

Тодруулбал, хэрэг гардаг өдөр “Uber Eats”-ийн ажилтан С.Хүслэнгийн гэрт 03:30 цагийн орчимд хоол хүргэж өгчээ. Ингэхдээ хоол хүргэлтийн ажилтан гэрийн эзэгтэйн гар утасны дугаарыг асуусанд С.Хүслэн уурлаж, хүргэлтийн ажилтанд гар буу тулгаж, гал нээн өгзгөн тус газар нь оносон байна. Гэрчийн мэдүүлгээр С.Хүслэн буудсаныхаа дараа бууныхаа бөгсөөр хүргэлтийн ажилтныг толгойг цохиж, хагалан “Ална шүү” гэж хэлсэн бөгөөд энэ үеэр гэрийн эзэгтэй гарч ирж зогсоосон гэв.

          Хэрэг гарсны хоол хүргэлтийн ажилтан Майами хотын эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчийн мэдээлснээр “Хоол хүргэж өгөөд цөөн хором ярилцахад таалагдсан учир гар утасны дугаарыг нь асуусан. Гэтэл нэг залуу гарч ирж буу тулгаад “Газар хэвт” гэсэн. Тэгээд араас минь буудаж, өгзгөн тус газар шархдуулсан. Дараад нь миний толгой руу бууныхаа бөгсөөр хүчтэй цохисны улмаас толгой хагарсан” гэсэн байна.

Майами хотын цагдаагийн байгууллагаас хоол хүргэлтийн ажилтныг буудсан С.Хүслэнг шалгахад гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, олон төрлийн мансууруулах бодис (тэр дундаа “ягаан кокайн” гэгддэг хүчтэй мансууруулагчийн 16 тун) байсан аж. Түүнийг хүнд галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-16 11:53:51
    80955877: XUCHINDUULEED BOOW XXMOOR BIEE UNELLEED SADARTLA SHAALGI BOOW XXNO BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-16 11:53:50

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-16 11:53:49
    80955877: XUCHINDUULEED BOOW XXMOOR BIEE UNELLEED SADARTLA SHAALGI BOOW XXNO BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDAAD80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-16 11:53:48
    80955877: XUCHINDUULEED BOOW XXMOOR BIEE UNELLEED SADARTLA SHAALGI BOOW XXNO BOOW DOLOOMOOR ALNI SEXSY ANUSDAAD80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188