• Өнөөдөр 2026-10-16

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ. Өөрсдийг нь болон үр хүүхдийг нь хамгаалж байгаа учир ард иргэдийн хүсэл, зорилгод нийцэж байгаа. Жишээлбэл, Зөрчлийн тухай хуульд худалдаалахыг хориглосон байхад 24 цагаар ажилладаг гадаадын сүлжээ дэлгүүрүүд зарж л байгаа бол өөрөө өндөр хариуцлага хүлээнэ. Хэн эрсдэл хүлээж, дэлгүүртээ тавьж зарах юм. Хэрэв зарчихаад татвараа төлөхгүй бол Эрүүгийн хуульд тов тодорхой “татвараас зайлсхийсэн” гэх гэмт хэрэг байна. Уучлаарай, тамхи зарж орлого олох гэж татвараа нууж байгаад эрүүгийн хариуцлага хүлээвэл тэр хүний өөрийнх нь сонголт. Хуулийн хүрээнд ямар байх юм, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг стандарттай тодорхой заагаад өгчихлөө. Одоо хэрэгжих ёстой. УИХ хуулиа батлаад өгчихлөө. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй учраас одоо үйл ажиллагаагаа сайн сурталчлах ёстой. Эрх зүйн чадамжийн хувьд хүүхдэд төрөл бүрийн хариуцлага хүлээх эрүүгийн болон бусад төрлийн насны хязгаар байгаа. Гэхдээ хүүхдүүдэд гаднаас очиж буй сөрөг нөлөөлөл дандаа насанд хүрэгчдээр дамжиж очдог. Бид үүнд л зориулж бүх хууль тогтоомжоо хэлэлцэж, баталж байна” гэв.

 


УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Наад хууль чинь хэрэгжих юм уу, гэж яриад байна. Уучлаарай, энэ хууль гарцаагүй хэрэгжинэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188