МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам улсын хэмжээнд зарлагдсан. Тус наадам нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 насны шүлэг, яруу найраг сонирхогч хүүхэд бүрд нээлттэй бөгөөд авьяас чадвараа сорьж, уран бүтээлээ олон нийтэд таниулах боломжийг олгож байгаа.
- Юун түрүүнд багшийнхаа нэрэмжит хүүхдийн яруу найргийн наадам зохион байгуулж байгаад тань баяр хүргэе. Яруу найргийн наадмаа хэрхэн зохион байгуулах, ямар онцлогтой байх талаар нь ярилцлагаа эхлэх үү?
– Баярлалаа. “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмыг 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ наадмыг нь улсын хэмжээнд, 12-17 насны шүлэг, яруу найраг сонирхогч бүх хүүхдийн дунд зохион байгуулж байгаа. Уг хүүхдийн яруу найргийн наадам хоёр үе шаттай болно. Эхний шатанд, чөлөөт сэдвээр бичсэн нэг шүлгээ илгээсэн нийт хүүхдүүд дундаас шилдэг 25 оролцогчийг шалгаруулах юм. Бидний ярьж заншсанаар “цаасны даваа” буюу эхний шатыг шүүгч нар тусдаа кодлосон хэлбэрээр хүлээн авч, хэн гэдэг хүүхдийг мэдэхгүйгээр шүүнэ. Хүүхдийн гэсэн наадмыг шударга зохион байгуулах үүднээс ийн шүүх юм. Эхний шат болон тайзны шат нь тус тусын шүүгчтэй. Хоёрдугаар шатны хувьд, бидний мэдэх уламжлалт хэлбэрээр тайзан дээр гурван үе шаттай, хүүхдүүд өөрийн бичсэн шүлгээ уншиж оролцоно.
- “Мөнгөн морь” яруу найргийн наадам өмнө нь бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг байсан. Харин энэ удаад улсын хэмжээнд зарласан нь сонирхол татаж байна. Яагаад улсын хэмжээнд зарлахаар болсон тухайгаа дэлгэхгүй юү?
- Анхны “Мөнгөн морь” өсвөрийн яруу найрагчдын наадмыг 2015 онд Дорноговь аймгийн Иххэт сумандаа зохион байгуулж байсан. Ер нь бол хөдөө орон нутагтаа, Дорноговьдоо л болдог наадам байж л дээ. Багш маань 2019 онд бурхан болсон.
Бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг байсан энэ наадмыг улсад хийх санаа зорилго нь багшийнхаа эхлүүлсэн үйл хэргийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн дэлгэрүүлэх, хүүхдийн төлөө насаараа хөдөө орон нутагтаа амьдарч уран бүтээлээ туурвиж ирсэн багшийнхаа дурсгалыг “том” хүндэтгэх ерөнхий санаа байлаа л даа. Тэгээд л зориглосон юм. Мөн багшийн маань наадмаас төрөн гарах яруу найрагчийн замналыг эхлүүлэх, хөдөөх гэртээ шүлэг тэрлэн суугаа тэр хөвгүүдийг, охидыг нээн илрүүлэх, яруу найргийн наадмын уламжлалт хэв загвараар хүүхдийн наадмыг хийх гээд олон давхар зорилготой.
- Хүүхдийн яруу найргийн наадам гэхэд шагналын сан өндөр байх шиг санагдсан. Зарим томоохон яруу найргийн наадам л тиймэрхүү шагналын сантай байдаг шүү дээ. Шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан хүүхдүүдийг мөнгөн шагналаар шагнахаас гадна шүлэг, бүтээлийг нь таниулах, цаашлаад ном зохиолыг нь хэвлэхэд дэмжих боломжтой юу?
– Тийм ээ, манай гэр бүлийн хүн бид хоёр эхнээсээ хүүхдийн наадам гэхгүй боломжийн шагналтай хийхийг зорьсон. Гэргий маань яруу найрагч П.Намуун гэх бүсгүй бий. Бид хоёр нэг сумынх. Утга зохиолд гэгээ нийлсэн нэг багшийн шавь нар. Мөн манай суманд МУСГЗ Н.Мөнхжаргал гэж гал цогтой, дайчин уран бүтээлч байдаг. Саяхан гавьяаныхаа амралтад гарсан. Жагаа эгч маань бас Г.Цэдэвдорж багшийн шавь, уран бүтээлийн хамтрагч нь. Багшаас хойш наадмыг нь үргэлжлүүлж, үйл хэргийн гал цогийг нь бадрааж явсан ачтай хүн. Амьд ахуй цагтаа бүтээн туурвисан ном товхимол, хэрэглэж байсан эд зүйлсийг нь дэлгэсэн үзмэрийн танхимыг ”Найрагчийн өргөө” нэртэйгээр Иххэт сумын соёлын төвдөө нээж ажиллуулсан гээд хийсэн ажил ихтэй. Тэдний нэг нь энэ “Мөнгөн морь” яруу найргийн наадам юм. Шавь нарынх нь зүгээс энэхүү ажлыг үргэлжлүүлэхийг хүссэн. Хүүхдийн ертөнц өөрөө их цагаахан шүү дээ. Тэдний гэгээн мөртүүдийг сонсох, бусдад түгээх нь зөв санагдаад анх зохион байгуулахаар шийдсэн гэх үү дээ... Ирээдүйн утга зохиолын салбарт төрөн гарч ирэх сайн яруу найрагч төрөх ч юм бил үү. Бүх найрагч ийм замаар л явж ирсэн түүхтэй. Тэдний замд нь гэрэлт дурсамж бүтээх болов уу, энэ наадам маань. Цаашид “Хүүхдүүдэд утга зохиолын замд нь гүүр болох ажлуудыг хийсээр байна” гэж бодож байгаа..
- Яруу найргийн наадам зохион байгуулахад шагналын сан, зохион байгуулах зардал зэргээр төсөв их гарч байгаа болов уу гэж бодож байна. Гадна, дотнын тусламж, туслалцаа ирэв үү?
– Би авто замын салбарт инженерээр ажилладаг. Мөн “Бударын зам” ХХК-аа үүсгэн байгуулж, авто замын бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож явж байна. Тиймдээ ч багшийнхаа нэрэмжит “Мөнгөн морь” яруу найргийн наадмыг хүүхдийг дэмжихэд зориулан зохион байгуулна гэхэд компанийн хамт олон маань дэмжиж, ивээн тэтгэж байгаа. Санхүүгийн талаас гадна, сэтгэлээрээ оролцож, дэмжиж байгаа олон хүн бий. Мөн багшийн минь гэр бүл, үр хүүхдийнх нь зүгээс талархалтай хүлээн авч, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Тэд маань урьд өмнө нь зохион байгуулагдаж байсан “Мөнгөн морь” наадмыг ч идэвх, сэтгэлээр дэмжсээр ирсэн юм билээ.
- Нэгэнт МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит яруу найргийн наадмаар ярилцлагаа эхэлсэн учир багшийн тань талаар ярья гэж бодлоо. Анх багштайгаа хэрхэн учирч танилцаж байв?
- Бидний багш Г.Цэдэвдорж насаараа буйдхан сумандаа багшилж, эрхлэгч, захирлын албан тушаалд дэвшин ажиллаж байсан хүн. Тэгэхдээ хүүхдэд их ойр, хүүхдийн гэрэлт ертөнцийг гийгүүлж, замыг нь зааж, чиглүүлж өгсөн, амьдралаа хүүхдийн төлөөх үйлсэд зориулсан хүүхдийн зохиолч төдийгүй хүүхдийн төлөө нэгэн байлаа. Багш маань Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Залуу зандан насандаа агуу Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ж.Бадраа нараар хичээл заалгаж байснаа дурсан ярих их дуртай байсан даа.
- “МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсныг амьд ахуйд нь шавь нар болон зохиолч, яруу найрагчид нутагт нь очин хүндэтгэл үзүүлж, яруу найргийн уншлага зохион байгуулж байсан” гэж сонсож байсан. Энэ тухай яривал?
– Тийм ээ, 2019 онд Дорноговь аймгийн Иххэт сумнаа өөрийн “Гэрэл түүх хугацаа” номын нээлтээ хийж байсан юм. Гэхдээ тэр жилийг мэдэрсэн юм шиг санагддаг. Тэгэхэд МЗЭ-ийн Дорноговь аймгийн салбар “Хурмаст тэнгэр” төвийн залуу яруу найрагчид Г.Цэдэвдорж багшдаа хүндэтгэл үзүүлсэн нь цагаа мэдэрсэн байсан юм шиг... Түүнээс хойш удалгүй багш минь бурхан болсон.
- Ингээд харахаар Дорноговь нутаг утга, уран зохиол өв сайтай, түүнийгээ ч түгээн дэлгэрүүлэхэд ямар ч цаг үед анхаарч чаддаг газар шиг санагдлаа...
- Дорноговь аймаг маань утга зохиол гэх том айлд зохиолч, яруу найрагч олонтой, өнөр өтгөн, халуун ам бүл л дээ. Хутагт Д.Равжаагаас эхтэй манай нутгийн зохиолчдын нэг онцлог нь хөдөө нутагтаа сууж, туурвин бүтээх үйлээ дэлгэрүүлдэг ийм хүмүүс их. Хатанбулаг суманд Сономын Чулуу гэж яруу найрагч бий. Насаараа буйдхан талдаа аж төрж, найраг шүлгээ бичиж суугаа. Багш маань бас тэдний нэг. Бурхан зүг одсон олон яруу найрагч, зохиолчоо санан дурсах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх олон ажлыг аймгийн утга зохиолын нэгдэл, шавь нар хийж байна. Саяхны дэлгэр зунаар Х.Цэрэндорж найрагчийн шавь нар болох Л.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс “Гурван уулын гэгээ” яруу найргийн наадмыг нь амжилттай хийлээ. “Айрагийн Сооёо багш” хэмээн алдаршсан зохиолч, яруу найрагч Л.Содномдорж багшийн шавь Д.Эрдэнэзулай орон нутагтайгаа хамтраад “Нарны заллагатай Айраг” наадмыг гурав дахь удаагаа хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан. Харин одоо гэргий бид хоёрын зохион байгуулах гэж байгаа Г.Цэдэвдорж багшийн нэрэмжит наадам. ”Хурмаст тэнгэр” төвийн гишүүнчлэлтэй, тэнгэрийн харьяат болсон гурван Дорж багшийн наадмыг энэ ондоо багтаан шавь нар нь хийж байгаа нь гайхалтай сонин тохиол. Бидэн хоорондоо ярилцсан зүйлгүй. Үндэстэй мод мэт л шавь нараараа үргэлжлэн дэлгэрч байгаа нь энэ юм аа.
Г.Цэдэвдорж агсанМЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны амьдрал, дурсамжийн талаар түүний шавь, "Мөнгөн морь" хүүхдийн яруу найргийн наадмыг хамтран зохион байгуулагч, яруу найрагч П.Намуунтай цөөн хором ярилцлаа.
- Багштайгаа өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай цаг хугацаа тань хэзээ байв?
- Анх 1998 онд, намайг нэгдүгээр ангид ордог жил юм. Тэр жилийн 10-11 дүгээр сард сургуулийн нэрэмжит “Номын баяр” хэмээх бүтэн сарын үйл ажиллагаа болсны нэг нь шүлгийн тэмцээн байлаа. Тэгэхэд би зургаан настайдаа хэдийнэ уншиж, бичиж сурсан байсан учир тэр шүлгийн тэмцээнд оролцож, “Цэцгүүд” нэртэй шүлэг бичээд ангийн багшдаа өгтөл нэгдүгээр байр эзэлчихсэн. Анх удаа олон хүүхдийн өмнө захирал багшаараа магтуулж, шагнал авсан минь тэр л дээ. Хүүхэд байсан болохоор ч их баярлаж, хөөрч, “Жигтэйхэн том яруу найрагч болчихлоо” гэж бодож зогссон байх. Түүнээс хойш Цэдэвээ багштайгаа их ойр дотно явсан. Багш маань сургуулийн захирал байж өөрөө 5-6 ангид уран зохиолын хичээл орно. Утга, уран зохиолын А үсгийг минь Цэдэвээ багш минь зааж, суурь тавьж өгсөн гэж боддог.
- Сургуулиа төгсөөд хол явсан ч багштайгаа холбоо тогтоодог байв уу. Ер нь багш тань шавь нартаа юуг хамгийн их захидаг байв?
- Би долдугаар ангиасаа сумаас хот руу шилжиж суралцсан. Өө тэгээд шүлэг, яруу найраг гэдгийг сонирхсон хэвээр. Гэхдээ гоц гойд, сайн бичсэн зүйлгүй, жирийн л нэг арван жилийн сурагч явсан. Төгсөх жилээ гэнэтхэн өөрийн номоо боомоор санагдаад, багш руугаа залгатал учиргүй дэмжиж байна. Миний анхны ном “Сэтгэлээс ниссэн шувуу” гэж турьгүй жижиг ном бий. Багш маань намайг дагуулж яваад ISBN код авч байлаа, шүлэг бүрийг минь уншаад өмнөх үг бичиж өгсөн сөн. “Гэхдээ энэ бол чиний бичих яруу найраг биш шүү. Айлтгүй өөрөөр сэтгэнэ шүү” гэж байсан юм. Түүнээс хойш долоо, найман жилийн дараа би багшийнхаа хэлснийг ойлгож, ухаарч одоогийн бичиж буй өөрийгөө “бүтээсэн” гэж боддог. Багш бол биднийг завсар зайгүй уншиж бай, сайн цээжил, хүнд тустай бай, хүнээс сайн үг сонс гэж их захидаг. Уран зохиолын хичээл дээр бүх л том найраглалуудыг уншуулна, бүгдийг нь цээжлүүлнэ.
- “Багшийн эрдэм шавьд. Шавийн эрдэм багшаас” гэдэг дээ. Багшийн тань заавар, зөвлөгөө одоо ч зөвхөн уран бүтээл төдийгүй амьдрал ахуйд нь нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Энэ тухай яривал?
- Цэдэвээ багш, Мөнхжаргал эгч хоёр хүний амьдралын хамгийн том нөлөөлөгч байж чадсан, чаддаг хүмүүс. Тэр уурхайн жижигхэн тосгоны соёл, гэгээрлийн зам мөр энэ хоёр хүнтэй салшгүй холбоотой юм. Тийм ч учир өнөөдөр манай гэр бүл соёлын гэгээн мөрөөр тууштай алхаж яваа байх гэж боддог. Би хуулийн сургуульд ажилладаг хэдий ч оюутнуудаа уран зохиолын ном уншуулж, хуульч хүний сэтгэлгээнд соёл хэрхэн нөлөөлдөг талаар тууштай зааж сургадаг. Яалт ч үгүй сэтгэлгээ, амьдралын философид минь чухал нөлөө үзүүлсэн тул одоо бид хоёр ингээд багшийгаа дурсаад, алдрыг нь мөнхлөхөөр хичээж буй нь энэ биз ээ гэж бодож сууна.
- Багшийнхаа зам мөрийг үргэлжлүүлж, та өөрийн шавьтай болсон уу?
- Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг шавийн хувьд нэр төрийн хэрэг байх. 2024 онд сумандаа өвөлжихдөө “Өвлийн байшин” нэртэй дугуйлан хичээллүүлж, түүнийхээ үр дүнгээр дугуйлангийнхаа хүүхдүүдийн өгүүллэг, эсээ, шүлгийн “Тавдугаар сар” номыг хэвлүүлсэн. Тухайн үед мөн Цэдэвээ багшийн шавь, Иххэт сумын Засаг дарга байсан Г.Намуунзул ах миний санаачилсан тэр ажлыг дэмжиж, сурагчдын номыг ивээн тэтгэх байгууллага олж өгөн, номыг үнэ төлбөргүй хэвлүүлж байлаа. Хавар нь бид төрөлх сургуульдаа номын баяраа хүндэтгэл дүүрэн зохион байгуулахад сумын бүх байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдүүдийн минь номоос худалдан авч байлаа. “Тавдугаар сар” номыг Дорноговь аймгийн төв номын сан болон бүх сумдын номын санд илгээсэн. Ингээд бодохоор би бас шавьтай болсон бололтой.
- “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадамд оролцохоор зэхэж, бэлдэж байгаа хүүхдүүдэд юу хандаж хэлэх вэ?
- Наадамд оролцохоор зэхэж байгаа хүүхэд олон байх шиг байна. Зар түгсэн эхний гурав хоногт гэхэд 20 гаруй бүтээл ирсэн. Гэхдээ хүүхдүүд бүтээлээ илгээхдээ мэйл хаягаар илгээх шаардлагатай учир зарим нь илгээж чадахгүй, боломжгүй тохиолдол байх шиг байна. Тиймээс “Ангийн багш, уран зохиолын багш, эцэг эхчүүд нь туслаад өгөөрэй” гэж уриалж байна.
Мөн II шатанд шалгаран Улаанбаатар хотод ирэх хүүхдүүдийг заавал асран хамгаалагчтай ирэхийг сануулж байгаа. Шалгарсан хүүхдүүдийг замд гарахаас нь өмнө асран хамгаалагчийн тодорхой зөвшөөрлүүдийг авах зэргээр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль зэрэгт нийцүүлэн гаргасан журмын дагуу ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан. Тийм учраас "Шүлэг илгээхдээ өөрийн утасны дугаараас гадна эцэг, эх, асран хамгаалагч, багш зэрэг өөр хүний дугаарыг заавал бичих шаардлагатай шүү" гэж захимаар байна.
.jpg)
| САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА |
|
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |