• Өнөөдөр 2026-10-16

ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк (India Exim Bank)-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра (Vikramaditya Ugra) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын явц, санхүүжилт, цаашдын хамтын ажиллагаа болон төслийн хэрэгжилтийг тасралтгүй, төлөвлөсөн хугацаанд үргэлжлүүлэх асуудлаар санал солилцов.

Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк нь тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байна. Уг төсөл нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн юм.

          Уулзалтын үеэр India Exim Bank-ны Ерөнхий ахлах менежер Викрамадитья Угра үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, төслийн хэрэгжилт, ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцсанаа мэдээлэв. Тэрээр бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй талаар онцоллоо.

Төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхэд чиглэсэн санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж, импортын шатахуунаас хамаарах хамаарлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 


ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188