• Өнөөдөр 2026-10-16

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа

2026 оны Улсын төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "2026 оны төсөв таван үе шаттай удаан хэлэлцэгдсэний эцэст батлагдлаа. Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа. Ирэх оноос эхлэх байсныг хоёр сарын хугацаагаар наашлуулж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор боллоо. “Миний тэтгэвэр хэрхэн нэмэгдэх вэ” гэсэн маш олон асуулт ирж байгаа. Тухайлбал 700 мянга орчим төгрөгийн бага тэтгэвэртэй хүн 30 жил ажилласан бол шууд 300 мянга орчим төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн улсад 30 жил ажилласан боловч дөрвөн сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол бусдаасаа бага нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь амьжиргаагаа хангаж дийлэхгүй байгаа хүмүүсийг илүү баталгаатай тэтгэвэртэй болгоё гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ажилласных нь төлөө наад захынхаа амьжиргааг хангаж чадах ёстой гэх үндэслэлээр тэтгэврийн нэмэгдлийг ялгавартай тогтоож байгаа юм. Иймээс иргэн бүрт өөр, өөр тооцогдоно гэдгийг урьдчилан хэлье. Мөн дөрвөн төрлийн тэтгэмж 122 мянга орчим төгрөг нэмэгдэж байна. Улсын төсөв хэлэлцэх явцад ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж УИХ-д суугаа гишүүдийн зарчмын зөрүүтэй саналаар нэмэгдэж байгаа. Асаргааны тэтгэмж дахин нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувиар нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилласан болон олон хүүхэдтэй ахмадууд маань гомдолтой байна. Яагаад гэвэл, эмэгтэй нь 50, эрэгтэй нь 55 хүрээд тэтгэвэрт гарчихдаг хүмүүс. Энэ хүмүүсийн хувьд манай ахмадын Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар суурь тэтгэврийг давхар олгох гэсэн саналыг УИХ-аас томилогдсон Ажлын хэсгээс хууль санаачилна гэдэг байр суурьтай байгаа. Мөн 2027 оны Улсын төсвөөр яг одоо авч байгаа тэтгэвэр тань дахиад нэмэгдэнэ" гэсэн юм.

 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Монгол Улс суурь тэтгэвэр буюу баталгаат тэтгэврийг анх удаа олгохоор хуульчиллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188