• Өнөөдөр 2026-10-16

ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон Улсын /ФИДЕ/ шатрын холбооноос хүмүүжигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд хүмүүжигчид амжилттай оролцож, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид хүрэл медаль хүртлээ.
 
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг баг нийт 24 тамирчин оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг 57 орны 135 баг, тамирчид өрсөлдсөн юм.

 


ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188