Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь шатчихлаа. Модот хамар халзарч, Соёлз уул хуйхлагдчихлаа, Мобикомын дарга нараас болж. Дархан цаазат газар руугаа дураараа бэлчих зөвшөөрөл олгож, “шатаах” эрх бэлэглэсэн дарга нарт хэзээ хариуцлага тооцох вэ, Г.Тэмүүлэн сайд аа.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, Бичигтийн Өндөр гэх газар ой хээрийн түймэр гарсан гэх дуудлага аравдугаар сарын 8-ны 11:55 цагийн орчимд ирсэн байдаг. Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт 587.744 га буюу ойролцоогоор 5.880 ам км газар хамаарна. Дархан цаазат газрын 80 орчим хувь нь бүрэн шатжээ. Нөмрөг бол газрын гайхамшиг, усны тунгалаг, өвсний сайн сорчлон ургадаг, нэн ховор амьтдын диваажин болсон онгон, дагшин газар. Монгол орны хүний хөл хүрээгүй цөөхөн газрын нэг. Гэтэл одоо Нөмрөгийн сав газарт торойх амьтан, торох мод, ургамал бараг л үлдсэнгүй. Шатсан газар сэргэх ч түймэрт өртсөн мод, бут дахин сэргэхгүй, үхнэ нь гэдгийг учир мэдэх хүмүүс учирлаж байна. Халхголын цэргийн ангид дарга нар амрах гэж очдог. Халхгол ч гэлтгүй хилийн цэргийнхний манаж байгаа онгон дагшин байгаль руу Монголын дарга нар жилийн дөрвөн улиралд нүүдэлдэг. Ерөнхий газраас нь утас цохилоо, хэдэн бор хилчид нь амрагчдыг хүлээж авахаас өөр аргагүй. Аль сайхан бүхнээ дэлгэж тавиад, амралтыг ая тухтай байлгах гэж хичээдэг. Ийм л юм боллоо, Халхголд.


.jpg)
ЗУРГИЙН ТАЙЛБАР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ШАТСАН БАЙДАЛ


Шадар сайд Н.Номтойбаяр “Нөмрөгийн заставт "Мобиком" шилэн кабель тавих шаардлага байхгүй. Дархан цаазат газарт хэн дуртай нь ордог юм биш. УИХ-ын гишүүн байлаа ч зөвшөөрөл авч нэвтэрдэг. Гол нь тийшээ орох ажил хэргийн шаардлага байсан уу. Нөмрөгийн заставт "Мобиком" шилэн кабель тавих шаардлага байхгүй. Эдийн засгийн хувьд ч Мобиком 100 км шилэн кабель татах уу. Мобикомын хоосон "Уучлаарай" гэдэг үг надад сонин биш байна” гэж мэдэгдсэн. Харин “Мобиком”-ынхан хоосон уучлалтынхаа араас “Хариуцлага хүлээнэ, хамтран ажиллана” гэж мэдэгджээ.
Г.Тэмүүлэн сайд аа, зөвшөөрөл олгосон гэж Б.Гантөгс хурандаагаар туг тахихаас илүүтэйгээр ерөнхий командлагчийг нь огцруулъя. Дархан цаазат газар руу хэн дуртай нь бэлчдэг асуудлыг цэгцлэх цаг нь иржээ.
| НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА |
|
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |