Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гурвантаа дуурсгаж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, “Парис-2024” олимпын наадмын V байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал хэсэг хугацаанд бэртлийн улмаас их спортоосоо хөндийрөөд байсан билээ. Харин түүний спортын замналын дараагийн хуудас энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнээр дахин эхэлсэн.

Тэрбээр 2024 оны Парисын олимпын наадмын дараа эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд завсарлаж, дараа нь амьдралынхаа хамгийн нандин мөчүүдийн нэгийг угтан, бяцхан хөөрхөн гүнжээ өлгийдөн авч ээж болсон билээ. Энэ нь түүний амьдралд спортын амжилтаас өөр нэгэн том, нандин ертөнцийн үүдийг нээсэн аз жаргалтай үйл явдал байв. Гэвч их спортын замнал, дэлхийн дэвжээнд өөрийнхөө нэрийг тамгалсан тамирчны зүрх сэтгэл хэзээ ч бөхдөггүй ажээ.

Д.Отгонжаргал эргэн ирж, өөрийн ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчээ дахин харуулан, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхийн төлөөх сорилд амжилттай оролцож, энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зорих эрхээ өвөртлөн Казахстаны нийслэл Астана хотод 2026 оны аравдугаар сарын 24-ний өдөр эхлэх дэлхийн аваргын дэвжээнд дахин зодоглохоор боллоо. 2026 оны дэлхийн аваргын сорил тэмцээний энэ ялалт бол Д.Отгонжаргалын зүгээр нэг ялалт биш байлаа. Энэ бол шилдэг тамирчин ямар ч завсарлагааны дараа өөрийнхөө байр суурийг эргэн баталж чаддагийн нотолгоо, эх хүн болсон ч их спортын оргил өөд тэмүүлэх хүсэл мөрөөдөл хэзээ ч төгсдөггүйг харуулсан гайхалтай эргэн ирэлт байсан юм.

Монгол Улсын гавьяат тамирчин, Долгоржавын Отгонжаргал “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. “Парис 2024” зуны олимпын их наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөж, V байрт орсон. Тэрбээр Серби Улсын Белград хотноо болсон “Белград 2023” ДАШТ-д, дэлхийн аваргын хүрэл медальт, Туркийн бөх Эвин Демирханыг 8:3-аар, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1-ээр, олимпын хүрэл, дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын бөх Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарч байлаа. Улмаар ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр төрсөн. Түүний анхны багш нь ОУХМ С.Мөнхсүх, МУГТ Б.Оюунсүрэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар юм. Тэрбээр гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилалтаа хийдэг байсан. Д.Отгонжаргал 2021 онд насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн дэвжээнээс анхны медалиа хүртсэн нь гайхамшигтай зүйл байлаа. Тэрбээр олимп, дэлхийн медальтай ямар ч том, алдар, цолтой тамирчнаас айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаж чаддаг. Д.Отгонжаргал хөлийн шилжилт хөдөлгөөн сайтай. Харин гадны бөхчүүдэд чацдуулах, бярдуулах гээд байдаг тал бий. “Осло 2021” ДАШТ-ийг чимсэн, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх болсон билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн хоёр дахь бөх болж байлаа.

Д.Отгонжаргал 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай. 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр 2021 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж, дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан юм. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан Румыны туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр ялж байв. Тэр үед ДАШТ-д анх удаа барилдаж байгаа бөх гэхэд Д.Отгонжаргал хэлэх ч үгүй, үнэхээр сайн барилдсан билээ.

Д.Отгонжаргал гавьяатын аавыг А.Ганбаатар, ээжийг нь Д.Долгоржав гэдэг. Тэр эцэг, эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй. Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж төгссөн. Д.Отгонжаргал чөлөөт бөхөөр анхны медалиа 2016 оны өсвөрийн УАШТ-аас хүртсэн. Тэр цагаас хойш түүний амжилтын буухиа үргэлжилж байгаа. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх юм.
.jpg)
Казахстан Улсын Астана хотод болох 2026 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д МУГТ Д.Отгонжаргал амжилтаа бататгаж, дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа хүртэж чадах уу, гэдэг нь анхаарал татаж байна. Сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. ДАШТ-д Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал, 53 кг-д ОУХМ Б.Отгонтуяа, 55 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 57 кг-д ОУХМ Б.Хулан, 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 62 кг-д ОУХМ Т.Алтжин, 65 кг-д ОУХМ Т.Энхжин 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа 72 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 76 кг-д ОУХМ Э.Даваанасан нар хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУАМ Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д МУГТ Т.Тулга, 74 кг-д Б.Ган-Эрдэнэ, 79 кг-д ОУХМ О.Сүлдхүү, 86 кг-д ОУХМ Н.Батбилгүүн, 92 кг-д ОУХМ Т.Дэмчигдорж, 125 кг-д Б.Намбардагва нар барилдана. Сонгомол бөхөөр 55 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди 87 кг-д Ц.Батбаяр, 97 кг-д ОУХМ Г.Ганхуяг нар өрсөлдөх гэж байна.
| ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ |
|
П.И.Чайковский, Л.В.Бетховентой нэгэн үдэш
2026-10-16 11:03:33
АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
2026-10-16 11:03:32
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
2026-10-16 10:52:58
АМАР АМГАЛАН РУУ ЖОЛОО ЗАЛСАН НЬ: Монгол цаатнуудтай золгохоор дөрвөн цаг мориор явсан аялал
2026-10-16 10:36:45
НОХОЙ, МУУР, ЯМАА ЧЕМОДАНД ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН ГЭВ ҮҮ
2026-10-16 10:00:00
ЦУРАМД ОРУУЛААД БАЙСАН НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
2026-10-16 09:49:43
Азийн хөнгөн атлетикийн эмэгтэй шүүгчдийн сургалт эхэллээ
2026-10-16 08:31:05
СУРАГГҮЙ БОЛООД 12 ХОНОЖ БАЙГАА Г.ШИЖИРТУЯАГИЙН ДҮҮ: ЭГЧИЙГ МИНЬ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ХӨНӨӨСӨН БАЙХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
2026-10-16 07:37:07
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-10-16 07:00:01
САЙН ЯРУУ НАЙРАГЧ “ТӨРҮҮЛЭХ” ЦАГААХАН МӨРӨӨДЛӨӨР “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-10-16 07:00:00
ТОЙМ: НОБЕЛ АВААГҮЙ Д.ТРАМП “УЙЛАГНАЖ”, БААВГАЙ “БРЭНД” БОЛСОН ДОЛОО ХОНОГ
2026-10-16 07:00:00
НАВЧСЫН ЧИМЭЭНД СЭТГЭЛ ХӨНДҮҮРЛЭНЭ
2026-10-16 07:00:00
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ТЭМҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ
2026-10-16 07:00:00
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |