Вислава Шимборска 1923 оны 7 сарын 2-нд Познань хотын ойролцоох Корник хотод төрсөн бөгөөд найман настайгаасаа өөд болтлоо Краков хотод амьдарчээ. Германы эзлэн түрэмгийллийн үед тэрээр Польшийн газар доорх сургуульд сурч, албадан хөдөлмөрт явахгүйн тулд төмөр замын ажилтнаар хэсэг хугацаанд ажиллав. Шимборска Ягеллоны их сургуульд социологийн хажуугаар Польш судлалын тэнхимд (төрөлх хэл, уран зохиол) суралцана. Түүний анхны шүлгүүд ялалтын баярын дараахан буюу 1945 онд Краковын сонинд нийтлэгдэж, анхны яруу найргийн түүврүүд нь 1952, 1954 онуудад уншигчдын гарт очжээ. Шимборскагийн хэв маяг нь уламжлалт реалист, тэр ч байтугай хэсэг зуур социалист реалист ч болов. Шүлгүүдэд нь дайн, арми, эх орны сэдэв голлоно.

1956 онд Познань хотод хөдөлмөрийн үймээн самуун дэгдэж, Владислав Гомулка засгийн эрхэнд гарч, нам, төрийн шинэчлэл эхэллээ. Эдгээр нь Польшийн хувьд “гэсэлтийн” жилүүд байв. Энэ үеэр, 1957 онд Шимборска “Йетиг дуудахуй” нэртэй гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлжээ.
Эдгээр жилүүдэд Шимборскагийн хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тэрээр Баруун Европын орчин үеийн яруу найрагчдын онцлог шингэсэн чөлөөт шүлэг бичих боллоо. Гэхдээ Шимборскагийн шүлгүүд нь Польш болон Барууны яруу найрагчдын чөлөөт шүлгээс ялгаатай. Шимборска одоогоор арван зургаан түүвэр хэвлүүлжээ. Тэрээр англи, герман, франц, швед, япон, хятад, араб хэл рүү өргөнөөр орчуулагдсан бөгөөд монгол хэлээр “Хүлээх зуур тохиох амьдрал” түүвэр хэвлэгдэн гарсан. Орос хэл дээрх анхны орчуулга нь 1960-аад оны сүүлээр “Гадаадын уран зохиол”, “Новый мир”, “Польшийн яруу найрагчид” (1978) түүвэрт багтжээ. Түүний зарим бүтээлийг Оросын нэрт яруу найрагчид Анна Ахматова, Давид Самойлов нар орчуулсан бол монгол хэл рүү Нац.Энхбаяр орчуулсан байна. Хатагтай Вислава өөрөө орос хэлээр чөлөөтэй ярих ба Баруун болон Зүүн Европын соёлын хооронд томоохон байр суурь эзэлнэ.

1943 онд, Германы эзлэн түрэмгийллийн үед Вислава Шимборска Герман руу албадан хөдөлмөрт явахаас зайлсхийн төмөр замд бичиг хэргийн ажилтан болов. Шимборска 20 настай, төмөр замын жирийн нэг ажилтан байв.
1945 онд хэвлэгдсэн анхны шүлэг нь “Szukam słowa” — “Би үг эрнэм”. Редакторууд шүлгийг нь хэтэрхий урт гэж үзээд талыг нь хасчихсан гэдэг. Шимборскагийн анхны шүлэг редакторын хайчаар орсон нь энэ.
Залуу зандан насандаа тэр дайны дараах социалист тогтолцооны үзэл санаанд итгэж явжээ. 1952 онд хэвлэгдсэн анхны түүвэрт нь тухайн үеийн социалист реализмын нөлөө хүчтэй анзаарагдана. Хожим тэр үеийнхээ шүлгүүдээс татгалзаж, тэдгээрийг залуу насны эндүүрэл хэмээжээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа түүнд зориулан шүлэг бичиж тэр шүлгийнхээ төлөө хатуу шүүмжлүүлсэн удаатай. Энэ тухай хожим ярихдаа: “Тэр үед чин сэтгэлээсээ бичсэн. Өнөөдөр үүнийг ойлгоход хэцүү.” гэсэн утгатай тайлбар хийсэн байдаг. Энэ нь Шимборскагийн “би бүхнийг мэддэг” биш, “би андуурч болно” гэсэн оюуны зан чанартай холбоотой.
Тэр 1966 онд тухайн үеийн Польшийн эрх баригч намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тухайн нөхцөлд энэ нь зориг шаардсан алхам байв. Шимборска эхнээсээ л бүхнийг зөв мэддэг суутан байсангүй, өөрийнхөө буруу байсныг амьдралынхаа явцад хүлээн зөвшөөрч чадсан хүн.
Тэр маш цөөхөн шүлэг бичсэн. Шимборскагийн нийт хэвлэгдсэн шүлэг ойролцоогоор 350 хавьцаа. Өөрөөр хэлбэл, “өдөр бүр шүлэг бичиж, жил бүр ном гаргадаг” төрлийн яруу найрагч огтоос биш. Тэр маш удаан бичдэг байж. Тоогоор биш, чанараар амьдарсан яруу найрагч.

1996 онд Нобелийн шагнал авснаа сонсоод Шимборска баяр хөөртэйгөөр хэвлэлийнхэн рүү гүйсэнгүй. Тэр үед тэр Польшийн Закопане уулан дахь амралтын газарт байж. Шагнал авсан тухайгаа сонсоод эхэндээ утасны дуудлагуудаас зайлсхийж, хоолоо тайван идэж дуусгахыг хүссэн гэдэг. Найзууд нь Нобелийг нь бүр “Стокгольмын эмгэнэл” гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэр нэг сарын дотор амьдралдаа өгч байгаагүй олон ярилцлага өгөх шаардлагатай болсон гэдэг.
Нобелийн шагнал авсан нь түүний хувьд баяр биш, эмгэнэл байв
Шимборска жижигхэн байрандаа элдэв сонин зүйл цуглуулдаг байж л дээ. Найзууд нь гэрийг нь бараг “шургуулганы ертөнц” гэж нэрлэнэ. Тэр 36 шургуулгатай шүүгээндээ хуучин ил захидал, жижиг тоглоом, хачин жигтэй эд зүйлс цуглуулна. Бүр Нобелийн медалиа хаана тавьснаа мартчихсан тул найзуудтайгаа хамт гэртээ хайж байсан тухай дурсамж бий.
1960-аад оны сүүлээс жил бүр найзууддаа зориулж өөрийн гараар сонин, сэтгүүлийн хайчилбаруудаар эвлүүлэн ил захидал бүтээдэг болжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард найзууддаа “Хэд хоног над дээр битгий ирээрэй. Би уран бүтээлч болох гэж байна.” гэж анхааруулна. Учир нь энэ үеэр байшингийнх нь шал тэр чигээрээ хайчилбаруудаар дүүрчихдэг байв. Ил захидлуудаа найзууддаа, уншигчиддаа явуулдаг байв.
Шимборскагийн дүрийг дандаа гунигтай, философич эмгэн шигээр төсөөлж болохгүй. Тэр хошигнол, ёжлол, лимэрик шүлэгт маш дуртай. Найзууддаа захиа бичихдээ хүртэл энэ талын авьяасаа ашигладаг байсан гэдэг. Хар багын л хошин мэдрэмжтэй Виславаг сайн шүлэг бичвэл аав нь мөнгөөр шагнадаг байж. Нэг нөхцөлтэй: шүлэг нь заавал хөгжилтэй байх ёстой.
1948 онд яруу найрагч Адам Влодектэй гэрлэж, 1954 онд салсан. Гэхдээ тэд нас барах хүртлээ найз нөхдийн харилцаатай байжээ. Дараа нь зохиолч Корнел Филиповичтэй олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд гэрлээгүй, тусдаа амьдардаг байв. Тэдний харилцаа Филиповичийг 1990 онд нас барах хүртэл үргэлжилжээ.
1996 оны Нобелийн лекцийнхээ эхэнд тэр “Илтгэлийн хамгийн хэцүү нь эхний өгүүлбэр гэлцдэг. За, ямартаа ч тэрийгээ хэлчихлээ.” гэсэн маягийн хошигнолоор эхэлдэг. Нобелийн индэр дээр гарсан дэлхийн хэмжээний яруу найрагч өөрийгөө “суут хүн” гэж тайлбарлаагүй. Харин “Би мэдэхгүй” гэдэг хоёр үгийг хамгийн өндөрт тавьсан нь сонирхолтой. Түүний хэлснээр, шинэ асуулт төрүүлдэггүй мэдлэг удалгүй үхмэл мэдлэг болдог. Уншигч та Шимборскаг мэдэхгүй ч “Хүн гэдэг ер нь юу юм бэ?”, “Бидний мэддэг зүйл үнэхээр мэдлэг мөн үү?” хэмээн хааяахан боддог бол Шимборскагийн шүлгүүд танд танил дотно санагдаж магадгүй юм.
Шимборскагийн гайхалтай чанар бол эргэлзэж чаддаг явдал. Тэр бүхний хариуг мэддэг хүн шиг бичдэггүй. Харин мэдэхгүйгээ мэддэг хүн шиг бичдэг. Түүний шүлэг заримдаа хөгжилтэй. Заримдаа гунигтай. Заримдаа ёжтой. Гэхдээ хамгийн гол нь уншсаны дараа таны өөрийн бодол бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Шимборскагийн шүлгийг уншихад “Энэ чинь миний бодож явсан зүйл байна шүү дээ” гэж бодох үе бий. Бас “Би ингэж огт бодож байгаагүй юм байна” хэмээн гайхах үе ч гарна. Түүний шүлэг бидэнд амьдралыг тайлбарлаж өгдөггүй. Харин амьдралыг дахин харах ухаарал өгдөг.
“Boobooks creative team” Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг “хүлээх зуур тохиох амьдрал” нэрээр хүргэж байна.
| “Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |