НҮБ-аас дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбум, 2050 онд 10 тэрбум, 2100 онд 11.5 тэрбум болж өсөх таамаг гаргасан. Тус таамагт тусгаснаар ирээдүйд тэлж, хөгжих, мега хот, томоохон суурин газруудад 2050 он гэхэд 2.5 тэрбум хүн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнийгээ даган хүн амд зориулсан мега хотууд байгуулах олон улсын шаардлага үүсжээ. “Euromonitor”-ын судалгаагаар дэлхийд одоогоор мета хотын статустай 33 хот байгаа бөгөөд 2030 онд зургаан мега хот шинээр “төрөх” боломжтой байгаа юм байна.
Олон улсад 10 сая давсан хүн амтай хотыг мега хот нэрлэдэг. 1975 онд дэлхийд мега хотын статустай ердөө гуравхан хот байсан нь Токио, Нью-Йорк, Мехико. Харин өдгөө 33 болсон мега хотуудад дэлхийн нийт хүн амын 10 орчим хувь нь амьдарч байна. Аж үйлдвэрийн хувьсал, хөгжингүй орнуудын эдийн засгийн чиг баримжаатай холбоотойгоор өөрчлөгдөх олон салбар мега хотуудад нөлөөлдөг. Тэгвэл өнөө цагийн мега хотын хөгжил хөгжингүй орон гэхээсээ дэлхийн хамгийн буурай хөгжилтэй бүс нутаг руу чиглэж байгаа нь сонирхолтой.
.png)
Дээр дурдсан одоогийн 33 мега хот хэт их хүн ам, эрчим хүчний хэрэглээ, дэд бүтэц, нөөцийн хэт ачааллаас дарамтад орж байгаа гэнэ. Тухайлбал, ердөө нэг сая хүн амд зориулан барьсан Египетийн нийслэл Каир хотод өнөөдөр 20 сая гаруй хүн амьдарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, орчин үед мега гэх статус нь амьдрахад тав тухгүй хот ч гэж болохоор байгааг гадаадын агентлагууд онцолжээ. Тиймээс дэлхийн хэд хэдэн орон амьдрахад илүү тав тухтай байх, орчин үеийн шинэлэг мега хот байгуулах ажил эхэлсэн байна.

Саудын Арабт нийт 500 тэрбум ам.долларын төсөвтэй Нью-Йоркоос 33 дахин том мега хот байгуулж эхэлжээ. Угсаа залгамжлах хунтайж Мохамед бин Салманы хэлснээр Неом гэж нэрлэж байгаа тус хотыг 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглахаар байгуулах бөгөөд 2030 онд багтан бүтээн байгуулалтыг нь дуусгаж чадвал дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзлэх гэнэ. Харин Оманы Султант Улс 2011 онд эхлүүлсэн эдийн засгийн томоохон боомт хот байгуулах төслийнхөө хүрээнд тус улсын нийслэлээс Арабын бүс рүү нэвтрэх байршилд Дукм хэмээх хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Үүгээр ч зогсохгүй ОСУ-ын байгуулж буй шинэ хотод Кувейт, Саудын Араб, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос худалдаа болон хөрөнгө оруулалтын зорилгоор нэвтэрч болох бөгөөд ердийн нэг мега хот бус дэлхийн томоохон худалдааны боомт болгох аж. Харин Египет улсынхаа нийслэл болгох хотын шинээр байгуулж байгаа бөгөөд 10 сая гаруй хүн ам орших суух боломжтой, талбайн хувьд Сингапуртай дүйх зайд бүтээн байгуулж байгаа гэнэ. Шинээр байгуулж буй хотод Египет засаг захиргаагаа бүрэн шилжүүлэх бөгөөд ухаалаг барилга, байгууламж, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан байх аж.

Шинээр байгуулж байгаа мега хотуудыг буурай, дундаж давхарга ихтэй бүс нутагт байгуулж байгаа тэдэнд зориулаагүй ч байж болох талаар гаднын хэвлэлүүд онцолжээ. Өөрөөр, зорилгоо нь шинээр “эзэнт улс” байгуулах бус ирээдүй хойчдоо үлдээх бүтээн байгуулалт болох юм байна.

-"ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ УДААШРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА ТУЛ ХНБ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХ ШААРДЛАГАГҮЙ" ГЭВ-
ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө 0.1 нэгж хувиар бууруулан, 2.8 хувь болгожээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнө нь тооцоолж байснаас илүү удаашрах талаар ОУВС-гаас мэдээлжээ.
ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэгдүгээр сарын тооцооллоос бууруулсан нь санхүүгийн салбарт үүсээд буй хямралтай холбоотой аж.

Мөн тус сангийн ахлах эдийн засагчийн мэдээлснээр цаашид банкнууд зээл олгохдоо илүү болгоомжлох хандлагтай байгаа аж. Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөснөөр 2022 онд АНУ-ын томоохон банкнууд зээлээс илүү их орлого олсноо тайлагнасан. Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен саяхан хэд хэдэн банк уналтад орсонтой холбоотойгоор АНУ-ын банкнууд зээлээ олголтоо бууруулж болзошгүй тухай мэдээлсэн байна.
Тэрбээр “Банкнууд одоогийн нөхцөл байдлын улмаас илүү болгоомжилсон байр суурь баримталж магад. Хэрэв зээл олголт өргөн хүрээнд хязгаарлагдвал Холбооны нөөцийн банк бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх шаардлагагүй” хэмээн онцлов. Жанет Йеллен эдийн засаг тогтворжиж, инфляц саарч байгаа учир АНУ-д ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц өсөж, эдийн засаг уналтад орохоос сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
(43).jpg)
| ТОЙМ: ДЭЛХИЙН ОРНУУДЫН “МЕГА” ХОТ БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |