-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. “Эргэлт.мн” сайтын уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Монголын гар барилдаан, гар атгалтын нэгдсэн холбооны тамирчин Энхболд овогтой Минжинсор байна.
–Аль аймаг, хотод төрж өссөн хүүхэд вэ?
-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт төрж, өссөн.
-Гар барилдаанаас өмнө үндэсний сурын харваагаар хичээллэж байсан юм уу?
-Тийм ээ, үндэсний сурын харвааны спортоор хичээллэдэг.
-Үндэсний сураар хэдэн жил хичээллэсэн бэ?
-2020 оноос хойш үндэсний сур харвааны спортоор хичээллэж байгаа. Сур харвааны анхны багш “Аймгийн мэргэн”, спортын мастер М. Нямтулга багш байгаа. Одоо үндсэн багш болох “Аймгийн онч мэргэн”, спортын мастер Ж. Олонбаяр багш, “Аймгийн мэргэн” спортын мастер Г. Пунсалдулам багш нарын удирдлага дор бэлтгэл хийж Говь-Алтай аймгийн “Хантайшир” зурхай клубийн бэлтгэлд хамрагддаг.
–Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Багадаа жүдо, самбо бөх, даам, үндэсний сурын харваагаар хичээллэдэг байсан.
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
-Одоо “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байгаа оюутан.
-Яагаад гар барилдааны спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-“Мон-Алтиус” дээд сургуульд оюутан болж орж ирэх үед, анхны гар брилдааны багш болох гар барилдааны тамирчин, спортын мастер Б. Итгэл гэж оюутантай нэг ангид суралцаж болсон. Намайг “Mon-Altius Perfect body” клуб дээр бэлтгэл хийж байхад гар барилдааны спортын талаар таниулцуулсан юм.
Түүний дараахан УАШТ-д орохоор Итгэлийг даган бэлтгэл хийж эхэлсэн. Итгэл надад гар барилдааны спортод дуртай болоход минь нөлөө үзүүлсэн. Цаашид хичээллэх хүсэл эрмэлзэл төрүүлж, өөрийн мэддэг, чадах бүх зүйлээ зааж, зөвлөж хэлж өгсөн. Анхны тэмцээнд орох үед тусалж дэмжсэн. Би тухайн тэмцээнд амжилттай оролцож, түүнээсээ урам зориг авч, гар барилдааны спортод илүү их дуртай болж, сонгон хичээллэх болсон.
-Бэлтгэлээ аль клубийн хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?
-“Mon-Altius Perfect body” клуб дээр ОУХМ , магистр, “Монголын мистер” Намсрайн Батбаяр багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.
-Гар барилдааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Гар барилдааны спортоор хичээллээд хоёр жил болж байна.
-Гар барилдааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Гар барилдааны спортоор хичээллэсэн үеэс хойш насанд хүрэгчдийн УАШТ-д 2024 онд түрүүлж, алтан медаль, 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 1-р байр эзэлж алтан медаль, 2025 оны өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс хоёр алтан медаль хүртсэн. Мөн энэ оны есдүгээр сард Болгар Улсад зохион байгуулагдсан “World Armwrestling championship-2025” тэмцээнд оролцоод ирсэн.
-Ер нь гар барилдааны спортоор хичээллэдэг охид, бүсгүйчүүд хэр олон байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд гар барилдаанаар хичээллэгч охидын тоо эрс ихсэж байгаа.
-Гар барилдааны тэмцээнд насны, жингийн ангилал гэж байдаг уу?
-Гар бирлдааны спортод насны болон жингийн ангилал байдаг. “Sub junior” 12-15 нас, “Junior” 16-18 нас, “Youth” 19-23 нас, “Senior” 40 хүртлэх нас, “Master” 41-50 нас, grand master 51-60 нас, “Супер гранд мастер”-ын тэмцээнд 61-ээс дээш насныхан оролцох боломжтой. Насны ангилал тус бүрдээ жингийн ангилалтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын пара ангилал бий. Манай спортоор бүх насны хүмүүс хамрагдан, хичээллэх боломжтой.
-Манай улсад хэдэн оноос хойш хөгжиж байгаа спортыг төрөл вэ?
-Монгол Улс 2018 онд “WAF” гишүүн болж олон улсын дүрэм ба стандартын дагуу энэ спортыг хөгжүүлж эхэлсэн. Манай Монголын “MAF” холбооны ерөнхийлөгчөөр Төмөрбаатарын Мөнхбат гэдэг хүн ажиллаж байгаа.
-Гар барилдааны бэлтгэлгүй үед чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа аав, ээж, дүү нартайгаа хамт цагийг хөгжилтэй өнгөрөөх дуртай.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Цаашдын зорилго гэх юм бол бэлтгэлээ маш сайн хийж 2026 оны гар барилдааны насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож түрүүлэх байна. Мөн Азийн цомын аваргад амжилт гаргах зорилготой байгаа. Хүсэл, мөрөөдөл гэвэл гар барилдааны дэлхийн аварга болох.
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй |
|
2025-10-23 09:44:13
2025-10-23 09:38:47
2025-10-23 08:26:18
2025-10-23 07:54:27
2025-10-23 07:30:00
2025-10-23 07:20:00
2025-10-23 07:10:00
2025-10-23 07:00:02
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 06:00:00
2025-10-23 06:00:00
2025-10-22 18:12:36
2025-10-22 17:54:13
2025-10-22 17:45:17
2025-10-22 17:32:22
2025-10-22 17:17:26
2025-10-22 17:09:26
2025-10-22 14:35:19
2025-10-22 14:32:11
2025-10-22 13:27:54
2025-10-22 13:01:03
2025-10-22 12:36:13
2025-10-22 12:33:37
2025-10-22 12:21:28
2025-10-22 12:05:02
2025-10-22 11:57:33
2025-10-22 11:09:31
2025-10-22 11:08:06
2025-10-22 10:37:13
2025-10-22 10:20:33
2025-10-22 10:00:00
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
2025-10-22 08:08:33
2025-10-22 07:21:00
2025-10-22 07:10:00
2025-10-22 07:08:23
2025-10-22 07:00:16
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |