• Өнөөдөр 2025-10-23

"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно

2025-10-23,   154

       П.И.Чайковскийн  "Хунт нуур" балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24, 25-нд дахин тоглохоор болжээ.

Цомнол: В.И.Бегпчев, В-.Ф.Гельцер
Балетмейстер: ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва
Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх
 
Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа "Щелкунчик", "Нойрссон гүнж", Хунт нуур" гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо "Хунт нуур" балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж. П.И.Чайковский "Хунт нуур" балет нь анх 1877 оны 03-07-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан "Озера лебедей" гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна.
 
"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.
 
"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан түүхтэй. 

"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188