Монголын төр, парламентын гишүүд анх удаа Ерөнхий сайд, УИХ-ын даргаа нэг өдөр огцруулж, чөлөөлсөн шийдвэр гаргалаа. Урьд нь Засгийн газар унаж, УИХ-ын дарга огцорч байсан ч, төрийн өндөрлөгүүд хамтдаа, нэг өдөр унасан анхны тохиолдол нь энэ байв.
Улс төрд удаан өрнөсөн эрх мэдлийн төлөөх “зодоон”, хариу мэдэгдлүүд, улс төрийн бойкот эцэстээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг хамтад нь огцруулах хүртлээ хол явсан нь тэр.
Өөрөөр хэлбэл, намын даргаар хэнийг томилох вэ гэдэг МАН дотор үүссэн үе хоорондын “зодоон” сүүлдээ улс төрийн томчууд, улс төрд оролцоотой бизнесийнхний талцал болж, Төрийн өндөрлөгүүдийг нэгэн зэрэг татан унагаах хэмжээнд хүртлээ томорчихсон гэдгийг улс төрд өрнөсөн үйл явдлууд тодорхой харууллаа.
Гэвч тэдний зодоон дуусах болоогүй, эд дундаа үргэлжилж байна. Яг л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ерөнхий сайд болж, УИХ-ын дарга намын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн шиг. Хариуд нь Ерөнхий сайд намын даргын суудлаа авч үлдэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг солих шийдвэр танилцуулахад нь, томилгооноос нь түрүүлж намын гишүүнчлэлээс Б.Энхбаярыг хөөсөн шиг. Эсвэл бүүр хэн хэнийгээ огцруулах бичиг Их хуралд оруулж ирсэн гишүүдээрээ өргөн бариулж, МАН-ын гишүүдийг ус тосоор нь ялгасан шиг, парламентад суугаа намын Бүлгээ хоёр даргатай болгож хуваах хүртэл нь талцуулсан шиг, чуулганы хуралдаанд нэг нь ирц бүрдүүлэх гэж улайрахдаа үүр цүүр, шөнө дунд хүртэл танхимаа нээлттэй ажиллуулсан шиг, нөгөө нь ирц бүрдүүлэхгүйн тулд хаалгаа дотроо дангинтал түгжиж, хэвлэлээр Үндсэн хуулийн зөрчил тайлбарлаж суусан шигээ нэг нэгэндээ тавьсан чагт нь дараачийн Засгийн газар бүрэлдэж, шинэ УИХ-ын дарга тодрох хүртэл үргэлжилнэ. Нэг ёсондоо эрх мэдэлд хүрэхийн төлөө тэд эцсийн сумаа нэг нэгэн рүүгээ уралдууна гэсэн үг.

УИХ-аар хэлэлцсэн Засгийн газрыг огцуурлах тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавих уу, гэдэг хүлээлт бий. Нэг ёсондоо Их хурлаар Ерөнхий сайдыг огцруулсан ч, хүсвэл хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид байгаа. Нэгэнт Г.Занданшатар Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэж улс төрийн тэмцлийг эхлүүлснийхээ хувьд ийм найдвар тээж байгаа нь гарцаагүй.
Гэвч өмнөх буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахад Ерөнхийлөгчийн оролцоо их байсан нь олны шүүмжлэл дагуулсан. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч хориг тавибал, намын асуудалд хэтэрхий их оролцсон гэх шүүмжлэлийн бай болж мэдэх учир асуудлыг Үндсэн хуулийн цэцэд даатгаад чимээгүй ажиглаж мэднэ.
Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатарын сүүлчийн найдвар нь Үндсэн хуулийн цэц болж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь "Дэмжихгүй" буюу огцруулахгүй гэдгээр санал өгсөн. Ингээд байнгын хорооны дэмжихгүй гэсэн саналыг дэмжих үү гэсэн томъёлолоор УИХ-ын чуулганаар орсон. Ингэснээр огцруулах саналыг биш огцруулахгүй байхыг дэмжих үү гэдэг санал нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн тайлбарлаж буй. Иймд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар нь Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрсөн эсэх асуудлаар хандсан. Үндсэн хуулийн Цэц эл асуудлаар маргаан үүсгэсэн гэдгээ мэдэгдсэн учир гурав хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Ийн Г.Занданшатарын Засгийн газрын эцсийн найдвар нь Үндсэн хуулийн цэц болоод байна.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хувьд парламент дээр хүчгүйдэж, Ерөнхий сайдыг огцруулж, чадахгүйд хүрсэн. Хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдыг унагаах дээр олонх болж байгаа ч УИХ-ын чуулган дээр хүчгүйдэх нөхцөл үүссэн. Тиймээс Д.Амарбаясгалан намын гишүүдээс дэмжлэг авахаас илүү олны дэмжлэг хүлээх хариу нүүдэл хийсэн гэсэн үг. Ингэж хариу нүүдэл хийх хамгийн том боломжийг нь Ардчилсан намыхан гаргаж өгсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг хоёуланг нь огцруулах эсэх асуудлыг хамтад нь оруулж ирвэл чуулганы хуралдаанд оролцоно” хэмээн бойкот хийснийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ашигласан гэсэн үг. Ингээд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгч, Ерөнхий сайдыг огцруулах эцсийн сумаа тавьснаар парламент дээр олонхын саналаар Г.Занданшатарыг унагаасан.
Нэгэнт Д.Амарбаясгалангийн ах нартайгаа улс төрийн “дайн” эхлүүлсэн тул УИХ-ын даргаас унах нь цаг хугацааны асуудал болсонтой эвлэрснийг харуулж байна. Тиймээс Г.Занданшатартай хамт унах хамгийн сүүлчийн боломжуудаа ашиглаж байна. Цаашлаад Ерөнхий сайдаас унагаж, эрх мэдлийг нь хязгаарласны дараа намын Их хурлаараа Намын даргаа сонгох асуудлыг оруулахаар бэлдэж эхэлсэн бололтой.
Цаашлаад Г.Занданшатарын эцсийн нүүдэл нь Үндсэн хуулийн цэц бол Д.Амарбаясгалангийн найдвар нь МАН-ын Их хурлаар намын дарга болж үлдэх юм байна. Хэрвээ Д.Амарбаясгалан намын дарга болвол Ерөнхий сайдаар томилогдох боломжоо бүрдүүлнэ гэсэн үг.
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАН, ЕРӨНХИЙ САЙДАД Н.УЧРАЛ ЯРИГДАЖ БАЙГАА ӨӨР НЭГ ХУВИЛБАР
Ингээд үзвэл халуун намраар эхэлсэн улс төрийн талцал эцэслэгдэх хугацаа ч ойртож байна. Улс төрийн энэ “дайн”-ыг удаан үргэлжүүлбэл УИХ өөрөө тарах нөхцлөө бүрэн хангана. УИХ тарж болзошгүй хоёр ч нөхцөл бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар унаснаас хойш 30 хоног дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох Үндсэн хуулийн заалт үйлчилж эхэлсэн. Хэрвээ хуулийн хугацаанд томилохгүй бол УИХ тарах Үндсэн хуулийн заалттай. Нэмээд улсын төсөв хэлэлцүүлж байгаа энэ цаг үед буюу ирэх сарын 15-нээс өмнө төсвөө баталж чадахгүйд хүрвэл Их хурал тарах нөхцлөө бүрэн хангана. Тиймээс УИХ-ын гишүүд улс төрийн дараагийн гарц гаргалгааг хайж эхэлсэн гэх. Тухайлбал, нам дотор томилгооны өөр хувилбарууд ч яригдаад эхэлсэн гэх бор шувуу Саарал ордноор нисэх болсон.
Ингэхдээ УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэр ч яригдаад эхэлжээ. МАН доторх талцал нэгэнт өндөрийг авсан тул дараагийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын томилгоо ч аль аль талынх нь хүлээн зөвшөөрсөн хувилбар байж дэмжлэг авна. Эс бөгөөс 100 хоноод унасан Г.Занданшатарын Засгийн газрын бараан түүхийг давтаж мэднэ.
| Г.ЗАНДАНШАТАРЫН НҮҮДЭЛ, Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АРГА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |