Үндсэн хуулийн цэц эцэг хуулиа манах хамгийн хариуцлагатай цаг үед дээрээ ирж байна, өнөөдөр. Улс төрд удаан өрнөж байгаа МАН-ынхны эрх мэдлийн төлөөх тэмцэл эцэстээ Үндсэн хуулийн цэц дээр ирж, маргаанаа шийдвэрлүүлэх хүртлээ хол явлаа.
Үндсэний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь нэгэнт тарж, бутарч, улс төрийн улаан “зодоон”-той хутгалдсан учраас Үндсэн хуулийн цэцэд найдахаас өөр сонголт ард түмэнд үлдсэнгүй. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах 95 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ УИХ Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэх саналын томъёоллыг дэмжье гэдэг томъёоллоор санал хураасан.
УИХ дээр үүссэн гол маргаан 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар, 2021 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахад уг томъёоллоор санал хурааж, огцруулсан. Тиймээс энэ удаад ч хуулийн үйлчлэл хэвээрээ гэж УИХ-ын гишүүд эсэргүүцсэн бол нөгөө тал нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан хэмээн Үндсэн хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж маргаан үүсгээд байна. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцуурсан УИХ-ын тогтоол Ерөнхийлөгч хоёр үндэслэлээр хориг тавьсан. Тодруулбал, УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг УИХ-ын дэгийн тухай хуульд салаа утгагүй тусгажээ. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан шийдвэрлэсэн байна. Энэ Үндсэн хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Үндсэн хуулийн 27.6-т "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Дэгийн тухай хуулийн 7.7-т гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд тооцно хэмээн заасан. Мөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд 6.2.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно" гэж заасан. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-нд хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар баасан гарагийн ирцийг шинээр бүрдүүлэлгүй, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, шийдвэр гаргажээ. Энэ нь Чуулганы дэгийн тухай хуулийн заалтыг зөрчсөн байна” хэмээн хориг тавьсан.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дэнсэлнэ.
"Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн" гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
Ингээд Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг нэгтгэж маргаан үүсгэж байгааг албан ёсоор мэдэгджээ. Улмаар "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно" хэмээн мэдэгдсэн.
Тиймээс Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн эцэг хуулиа манаж үлдэх хамгийн чухал алхамын өмнө ирээд байна. Нэмээд сануулахад Цэцийн тухай хуульд "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" хэмээн заасан. Тиймээс Төрийн гацааг гаргах ганц найдвар нь Үндсэн хуулийн цэц болчихлоо.
| ТӨРИЙН ГАЦААГ ГАРГАХ ГАНЦ НАЙДВАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БОЛЧИХЛОО |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |