С.Шаарийбуу гуайн охин Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдаад 19 жил болж, С.Шаарийбуу 19 дэх жилээ Малайз Улсын шүүх хуралд оролцоод ирсэн. Саяхан түүнд уй гашуудлаа илэрхийлсэн нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Малайз Улсаас С.Шаарийбуу гуайд олгосон хохирлын мөнгийг нь Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд асан Лу.Болд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар авлига хэлбэрээр авсан. Харин С.Шаарийбуу гуайд нэг ч төгрөг ирээгүй" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Гэтэл дээрх нэр бүхий хүмүүсийн зарим нь С.Шаарийбуу гуайд чадахынхаа хэрээр тусалж, дэмжиж байсан. Ийм худал мэдээлэл гаргаж, гүтгэж, доромжилсон Д.Сэрдарам гэх хүн нотлох баримтуудаа аваад шүү дээр очоорой. Би өөрийнхөө нэр төрийг сэргээнэ" хэмээсэн юм. Ш.Алтантуяагийн хэргийг замхруулахын тулд Малайзын Засгийн газраас авлига авсан эсэхээ мөн хүний амийг хөнөөсөн этгээдийг цаазын ялаар шийтгэж болохгүй гэж яриагүй нь үнэн бол Элчин сайдын суудлаасаа бууж байгаад шалгуулах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол хэн нэгнийг цахимаар албан тушаал, эрх мэдлээрээ айлган сүрдүүлээд өнгөрч байгаатай ялгаагүй зүйл болно. Үнэхээр үнэний төлөө явж, С.Шаарийбууд чадахаараа тусалж байсан бол түүнийгээ мөн ил тод болгож, үнэний төлөө явдаг, ажилладаг хүнд албан тушаал тийм ч чухал биш гэдгийг харуулж, энэ нийгэмд бодит жишиг тогтоомоор байна.
Харин Европын холбоонд суугаа Монгол Улсын элчин сайд Л.Болд өөрийн цахим хуудастаа “Хэн нэгэнд нь намайг гүтгэж доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг гэдэг шиг. Сошиал ертөнцөд өчигдрөөс “Сэрдарам Дамдин” нэртэй хаягаас намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гүтгэжээ. Ухамсарт бүх амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд энэхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн. Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм. Миний зүгээс С.Шаарийбуу гуайг боломжийнхоо хирээр дэмжиж төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч байгаа ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн юм. Ялангуяа тухайн үед энэ асуудалд намайг ойртуулж, Шаарийбуу гуайтай танилцуулсан Батчимэг гишүүн агсан Монголын төр мэдээллийн дутагдалтай байсан эхний жилүүдийг төөрөгдлийг өөрчлөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ талаар бид хамтдаа их хурал дээр олон асуудлыг хөндөн тавьж байсныг тод санаж байна. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлэгийг түгээсэн Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.
Би нэг удаа Малайзид Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн юм. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд, энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм. Малайз Улсад алуурчинд цаазын ял оноосон багөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугатах боломж өгч, чөлөөтэй байлгаж, ял завшиж байгааг тайлбарсан. Хэрэв тэр этгээд бүх насаар хоригдох ялтай байсан бол Австрали улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан юм. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэт баахан гүтгэж олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг санаж байна. Зөвхөн их хурал дээр ч биш, төр засгийн бүх шатанд тодорхой асуудлууд тавьж шийдвэрлүүлсэн байдаг, ялангуяа талийгаачийн хүүхдүүдийн ирээдүйг хамгаалах чиглэлээр. Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцсан ч гэх шиг юу вэ, дотор муухайрчлаа. Ингэж хүнийг гүтгэж болдог юмуу. С.Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна” гэсэн байв.
Харин түүний энэхүү пост орсны дараахан С.Шаарийбуу гуай мөн өөрийн цахим хуудастаа “Намайг өнөөдөр баривчлах юм биш үү. Өчигдөр охиноо дурсаж, Гандан хийдэд ном уншуулаад зул асааж өнжсөн юм. Харин олон нийтийн сүлжээнд Д.Сэрдарам багш нэгэн бичвэр бичсэн юм байна. Тэр хүний буруу ч гэж юу байх вэ. Гэтэл нэг хэсэг хүмүүс над руу дайрч бичиж байна, зарим нь ярьж байна. “Бусдын нэр төрд халдсан, шүүх цагдаад хандана” гэж. Намайг сураггүй болбол баривчлуулсан байна гэж бодоорой. Гурван “Болд” энэ хэргийн эсрэг ажилласан гэж хардахаар үйлдэл, үйл явдлууд өрнөсөн байдаг шүү дээ. Би олон жил үүнийг ярьж хэлж яваа. Манай хуулийн байгууллагаас нэг удаа тэднийг дуудаад тайлбар авчихдаггүй юм. Л.Болд гэхэд өнөөдөр гадаадад улсад Элчин сайд хийж байна. Я.Ариунболд гэхэд хил хариуцсан бас л том албан тушаал хашиж байна. Сү.Батболд ойлгомжтой. Би үе үеийн Гадаад харилцааны сайд нартай уулзаж хэлдэг. Б.Батцэцэгтэй хэд хэд уулзсан. “Яагаад та нар энэ хүмүүсийг албан тушаал дэвшүүлж, шагнаад байдаг юм бэ” гэхэд хариулдаггүй юм. Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хамгаалдаггүй нь үнэн шүү дээ" хэмээсэн байдаг.

Тэгвэл бид С.Шаарийбуу гуайн охины хохирлын мөнгийг Сү.Батболд, Лу.Болд. Я.Ариунболд нар Малайз улсаас авлигаар авсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим хуудастаа нийтэлсэн Д.Сэрдарамыг хуулийн байгууллагаас дуудаж, дээрх хэрэгтэй холбоотойгоор шалгасан эсэх талаар тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар намайг хуулийн байгууллагаас шалгаагүй. Хэрвээ дуудвал би өөрийнхөө цахим хуудаст оруулсан мэдээллийнхээ хүрээнд шалгуулахад бэлэн байна. Дээрх нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагад намайг шалгуулах хүсэлт гаргавал цагдаагаас дуудах байх” гэсэн юм.

| ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫН ТУЛД МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРААС АВЛИГА АВСАН ЭСЭХЭЭ ЭЛЧИН САЙДЫН СУУДЛААСАА БУУЖ БАЙГААД ШАЛГУУЛНА УУ, Л.БОЛД САЙД АА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |