
“ЖАРГАЖ ДУУЛЬЯ” ТОГЛОЛТ
Ахмадын баярт зориулсан “ЖАРГАЖ ДУУЛЬЯ” тоглолт аравдугаар сарын 1-нд СТӨ-нд 19 цагаас тоглохоор боллоо. Тус тоглолтод АЖ.Ш. Чимэдцэеэ, АЖ.С.Батсүх, МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ.Н.Ариунболд, МУГЖ.М.Баярмагнай, МУГЖ.Л.Банзрагч, МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Г.Эрдэнэчимэг, МУСТА Э.Чулуунчимэг, МУСТА Э.Мөнгөнчимэг, МУСТА П.Хатанбаатар, МУСТА Г.Энхцэцэг нар оролцоно.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: Аравдугаар сарын 1
Тасалбарын үнэ: 40.000-50.000

"АЛДРЫГ ТАНЬ ӨРГӨЕ" ТОГЛОЛТ
"Алдрыг тань өргөе" Ахмадын баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт Аравдугаар сарын 01-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тоглолтод Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ардын жүжигчин С.Батсүх, Ардын жүжигчин С.Ганзориг, МУГЖ Д.Уранчимэг, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Л.Банзрагч, МУГЖ Б.Батцэцэглэн, СТА Д.Бурмаа, СТА А.Мөнхбат, СТА Б.Алтанжаргал, СТА Г.Эрдэнэчимэг, СТА Л.Сөрөлт, СТА А.Түмэн-Өлзий, СТА Л.Нарангэрэл, СТА Л.Нарантуяа, СТА Э.Чулуунчимэг нар оролцоно.
Хаана: Бөхийн өргөө
Хэзээ: Аравдугаар сарын 1
Тасалбарын үнэ: 40.000-50.000

“SYMPHONIC GEMS OF THE WORLD” ТОГЛОЛТ
Улсын Филармонийн Симфони оркестр "Symphonic gems of the world" концертыг Аравдугаар сарын 03-нд 19 цагаас тоглогдоно. Концертын хөтөлбөрт дэлхийн сонгодог хөгжмийн түүхийг мөнхөлсөн нэрт хөгжмийн зохиолчид Л.в.Бетховен, П.И.Чайковский, А.Л.Дворжак, Ф.Лист нарын симфони бүтээлүүдийн шилмэл ангиудаас түүвэрлэн тоглогдоно.
Хаана: Улсын филармони
Хэзээ: Аравдугаар сарын 3
Тасалбарын үнэ: 80.000

"АЗ ЖАРГАЛТАЙ ХАНХҮҮ" ЖҮЖИГ
"Аз жаргалтай ханхүү" жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр өнгөц болон бодит үнэлэмжийн талаар өгүүлдэг. "Аз жаргалтай ханхүү" жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм. Зохиолч Оскар Уайльд, найруулагч: М.Ариунтуяа /СТА/, зураач: С.Энх-Од, дууны найруулагч: Э.Базарханд /СТА/, гэрлийн найруулагч: Х.Камесхан
Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: Аравдугаар сарын 4
Тасалбарын үнэ: 20.000

"18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР" ДРАМЫН ЖҮЖИГ
18 настай сурагчдын хайр дурлал үерхэл нөхөрлөл гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлэх өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан драмын жүжиг.
Хаана: Хүүхэд Залуучуудын Театр
Хэзээ: Аравдугаар сарын 3-16 нд
Тасалбарын үнэ: 15.000

“ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” ДУУРЬ
Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн "Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай" судалгааны ажлаас сэдэвлэн ТШ, СГЗ Д.Төрбат цомнолыг бичсэн. Хөгжмийг Ц. Нацагдорж ТС,найруулагч Б. Сүхээ МУСТА, тайзны зураач Г. Ганбаатар МУУГЗ, хормейстр Н. Дашбямба МУУГЗ, хувцасны зураач Г. Оюун МУСТА, бүжиг дэглээч Ц. Чинзориг МУСТА ажиллажээ.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: Аравдугаар сарын 4
Тасалбарын үнэ: 50.000-80.000

"СЭТГЭЛИЙН ЭГШИГЛЭН" ТОГЛОЛТ
Дуучин Алагаагийн Оросоо сэтгэлийн эгшиглэн тоглолт бөхийн өргөөнд аравдугаар сарын 6 нд болно. Тоглолтод яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан, дуучин Андбаатар Мөнхбат, дуучин Я.Гэрэлчулуун, дуучин Л.Нарантуяа, дуучин Б.Баяндалай, морин хуурч Эрдэнэхуяг нар оролцоно.
Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: Аравдугаар сарын 6
Тасалбарын үнэ: 45.000

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2025
17 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам Аравдугаар сарын 08-15-ны хооронд "Тэнгис", "Prime Cineplex Encanto" кино театруудад зохион байгуулагдана. Олон улсын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр, Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах "Үзэхийн хязгаар" хэсэг, "Хангарди" монгол киноны уралдаант хэсэг, "Залуу үзэгч" кино боловсрол олгох хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн форумыг зохион байгуулах аж.
Хаана: Prime Cineplex Encanto
Хэзээ: Аравдугаар сарын 8-15нд
Тасалбарын үнэ: 100.000

"САРНЫ ОХИН" УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ
Хөгжмийн зохиолч МУСТА ,АБТА багш Цэрэннадмидын Нэргүйн төрсөн өдрийн ойн баярын бүтээлийн тоглолт аравдугаар сарын 9-нд тоглогдоно.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: Аравдугаар сарын 9
Тасалбарын үнэ: 50.000

П.И.ЧАЙКОВСКИЙ “ХУНТ НУУР” БАЛЕТ
Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа "Щелкунчик", "Нойрссон гүнж", Хунт нуур" гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо "Хунт нуур" балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Хөгжмийг П.И.Чайковский, цомнол В.И.Бегпчев, В.Ф.Гельцер, балетмейстер ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва, ерөнхий зураач МУАЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: Аравдугаар сарын 10
Тасалбарын үнэ: 60.000-120.000

"ДУУСАШГҮЙ...III" ТОГЛОЛТ
Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн Чингис Хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн ШАРАВЫН бүтээлээр "ДУУСАШГҮЙ...III" тоглолт болно. Тоглолтод Хөгжмийн бүтээл, Чингис Хаан дуурийн Ари, Романс, Ардын дууны найруулга ард түмний сэтгэлд хоногшсон дуунууд шинэчлэгдсэн найруулгаар дуулагдах бөгөөд хөгжмийн найруулгыг Морин хуур найрал хөгжмийн Ерөнхий удирдаач, УГЗ Д.Түвшинсайхан, On'n Off Production -ны хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх нар хөг аялгуу нэмэн сонсогч олондоо хүргэнэ.
Хаана: Corporate convention centre
Хэзээ: Аравдугаар сарын 14
Тасалбарын үнэ: 80.000-150.000

"NEW SEASON 2026"
Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн "NEW SEASON 2026" тоглолт 2025 оны 10 сарын 17-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тоглолтод морин хуур найрал хөгжим, удирдаач Н.Жигжиддорж, Гоцлооч дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, хөгжимчин О.Мөнхтогтох /МУГЖ/, Т.Энхмаа, О.Төмөрхуяг, Б.Энх-Амгалан оролцоно. Мөн энэ удаагийн тоглолтод Хөдөлмөрийн Баатар, Чингис Хаан одонт Б.Шарав, Хөдөлмөрийн Баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Энхбаяр, Э.Ангир, Э.Нармандах зэрэг монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс түүвэрлэн хүргэх аж.
Хаана: Улсын Филармонийн Концертын танхим
Хэзээ: Аравдугаар сарын 17
Тасалбарын үнэ: 100.000

Б.ДАМДИНСҮРЭН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ
Их Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиолыг 1934 онд "Бөмбөгөр ногоон" театрын тайзнаа дуулалт жүжиг, 1942 онд "Учиртай гурван толгой" хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд "Учиртай гурван толгой" дуурь хэлбэрээр тавигдсан. "Учиртай гурван толгой" дуурь нь хүүхэд залуучууд, ахмад настнууд гээд бүхий л насныхан үзэх дуртай үндэсний бахархалт бүтээл юм. Хөгжмийг ТШ, МУАЖ Б.Дамдинсүрэн, Б.Смирнов, Цомнол Д.Нацагдорж найруулагч: МУУГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураач: МУАЗ Ч. Гунгаасүх, туслах найруулагч: МУСТА Б.Цэрэндаваа нар ажиллажээ.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: Аравдугаар сарын 18
Тасалбарын үнэ: 60.000-120.000

"ЗАЯА ДҮҮРЭН МОНГОЛ" УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ
МУТСА Дуучин, Монгол өв соёл, ёс заншил судлаач Хумбагарын Батмэндийн уран бүтээлийн бие даасан наймдах тоглолт. Тоглолтод Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын эстрад симфони найрал хөгжим Ятга хөгжмийн хатан хаан МУГЖ Ч. Мөнх-Эрдэнэ багштай "Хатан ятгын чуулга" болон бусад уран бүтээлчид оролцоно.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: Аравдугаар сарын 18
Тасалбарын үнэ: 80.000-100.000
| ТАНИЛЦ: АРАВДУГААР САРД БОЛОХ ТОГЛОЛТУУД |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |