32-ын тойргоос Ногоон нуурын "Сод Монгол"-ын Шатахуун түгээх станц хүртэл урт дараалал үүсчээ. Яваад очтол, шатахуун тээвэрлэдэг машин ирчихсэн, Түгээгч нь "Одоо л шатахуун ирж байна" гэнэ. Яагаад дорхноо дуусчихаад байгаа, мөн иргэдэд талоноор үйлчилж буй эсэх талаар асуухад "Шатахуун ирээд л 2-3 цагийн дотор дорхноо дуусчихаад байна. Иргэд ч их хэмжээгээр авч байна. Манайх талон гэхгүй дугаарласан иргэдэд өгч байгаа" гэж товчхон хариулав.

Ингээд үргэлжлүүлэн дугаарлаж байгаа жолоочдын хамгийн эхний иргэнтэй ярилцлаа. Тэрбээр "Хоёр цаг орчим л хүлээж байна. Азаар шатахуун дууссан гээд оочер багатай байхад нь ирсэн. Одоо ингээд урт дараалал үүсчихлээ. Өчигдөр шөнө хороололд гурван цаг оочерлоод шатахуун авч чадалгүй харьсан. Энд евро 92 л өгч байна" гэлээ. Харин дарааллын дунд орчимд дугаарлаж буй машины жолооч эмэгтэй "Ирээд, гурван цаг гаруй оочерлож байна. Одоо л шатахуун ирж байна. Шатахууны талон зарж буй хүмүүс байгаа л юм байна лээ. 50-300 мянган төгрөгийн лимиттэйгээр зарж байгаа сурагтай. Би ч талон аваагүй, дугаарлаад очиход өгөх байлгүй дээ. Шатахууны үнэ өсөлттэй байхад үнэтэй талон авах чинь хэцүү байна шүү дээ. Бид зам дээр гарч түгжрэлд нэг гацна, шатахуундаа дугаарлана, арай л хэтэрхий байна" гэж байв.

Биднийг ийн ярьж байхад арынх нь машины жолооч эрэгтэй бууж ирснээ "За байз ямар удаж байна аа, өөр тийшээ явдаг юм бил үү. Энд одоо шатахуун авч чадалгүй дуусчих юм биш биз дээ" гээд халаасандаа гараа хийгээд нааш цааш холхино. Замын хажууд дугаарлалт үүссэн болохоор хаа нэг хажуугаар нь өнгөрөх машинуудаас "Ингэж нэг урсгал хааж зогсмооргүй байна" гэх нь ч сонстоно.

Ингээд бид цааш явсаар 32-ын тойргийн "Шунхлай" Шатахуун түгээх станц хүрэв. "Шатахуун байна уу" гэж асуугаад зөрөх хоёр, гурван машинаас бусдаар ямар ч оочер дараалал алга. Шатахуун түгээгч эмэгтэй "Шатахуун дууссан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Манайд ирээд 24 цаг болдог шатахуун хоёр цагт л дуусчихаад байна" гэв. Шатахуун асуусан жолооч залуу "Та ядаж 20 мянгад шатахуун өгчихөөч" гэхэд түгээгч үргэлжлүүлэн "Үнэхээр шатахуун байхгүй. Иргэд их хэмжээгээр авч байна. Энгийн үед ирдэг хэмжээнээс их ирээд байхад л дуусчихаад байна. Манайх заавал талоноор үйлчилнэ гэхгүй, оочерын дагуу л өгч байгаа" гэнэ. Ийнхүү хоорондоо ойрхон колонкуудад нэг нь огт шатахуун өгөхгүй, дуусчихсан, нөгөөд нь иргэд урт дараалал үүссэн дүр зурагтай байна.
Тэгвэл энэ нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр "Манай Улсад шатахууны зохиомол хомсдол үүсээд байгаа. Улаанбаатар хотын иргэд өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Гэвч өнөөдрийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд байхад иргэдийн дугаарлалт буурахгүй байна. Нэгдүгээрт, ОХУ манай улсын шатахууны 92 хувийг дангаараа хангадаг. Дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад одоогийн байдлаар 22 нефт боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн гэх мэдээлэл ирсэн. Тиймээс шатахуун хангамжийн 30-40 хувь нь доголдолд орчихоод байгаа. ОХУ-ын Засгийн газраас он дуустал АИ-92 шатахууныг хязгаарласан. Монгол Улсын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, хямд нөхцөлөөр шатахуун авах гэрээтэй учраас гэрээний дагуу энэ сард 58 мянган тонн АИ-92 шатахууныг ОХУ-аас авна. Харин үлдсэнийг нь БНХАУ-аас авахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Иргэдийг шатахуун нөөцлөхгүйгээр банкныхаа хэмжээгээр аваач ээ гэж хэлмээр байна. Иргэд шатахуунаа нөөцөлж байгаа учраас хэрэглээ хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Улаанбаатар хотын хувьд шатахуун түгээх станцууд бага зэрэг хязгаарлалт хийж байгаа” гэж мэдээлсэн.

| ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |