Г.Занданшатарын Засгийн газраа хамгаалж үлдэхээр боллоо, Цэцийн шийдвэрээр. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг өчигдөр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, хэлэлцээд УИХ-ын 95 дугаар тогтоол болон УИХ-ын дэд Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ. Ингэснээр 2025 оны аравдугаар сарын 17-нд Төрийн өндөрлөгүүдэээс хоёр нь унасан бол Ерөнхий сайд буцаж, танхимаа хамгаалж үлдэх нь нэгэнт тодорхой болж байна.
Цэцийн хурал хэрхэн өрнөв. Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалсан. Улмаар Цэцийн дарга Г.Баясгалантай холбоотой асуудлууд ч олны сүлжээнд ил болж, Монголын улс төрд өрнөдөг компанит ажлууд үргэлжилдэгээрээ үргэлжилсэн. Харин Цэцийн хуралд нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар оролцлоо. Мөн УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцохоор очсон билээ.
Улмаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Цэцийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Тодруулбал, “Цэцийн маргааныг шууд үүсгэсэн нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3-т заасны дагуу онц болон дайны байдлын үед гурав хоногийн дотор хуралдуулна гэж заасан. Өнөөдөр Монгол Улсад онц болон дайны байдал зарлаагүй. Тиймээс жирийн үеийн дэгээр хуралдуулах ёстой. 23.4-тэй хольж тайлбарлаж болохгүй. 24.3-т зааснаар Цэцийн хурлыг 7 хоногийн өмнө олон нийтэд зарлах ёстой. Тиймээс энэ хуулийг ч баримтлаагүй. Бид хуульд заасны дагуу ажиллах ёстой” хэмээн мэдэгдсэн ч мөн ч Цэцээс хуралдаан хойшлуулах үндэслэлээ тайларласангүй хэмээн хуралдааныг үргэлжүүлсэн. Үдээс хойших хуралдаанд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээр оролцуулахаар гэрчийг суудалд дуудсан.
Гэвч УИХ-ын гишүүн П.Сайнзориг “УИХ-ын болон холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий гишүүдийг томилсон. Үүний дотор миний бие байсан. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг хамгаалах бүрэн эрх бидэнд бий. Дээр нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу Цэцийн маргаанд энэ хүнийг нь гэрчээр дуудна гэсэн ойлголт байхгүй. Гэтэл хурал даргалагч бидний гаргасан бүх хүсэлтэд тайлбар хийгээд хүсэлтийг хүлээж авсангүй. Дор хаяж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Дээр нь Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрын УИХ гишүүний үүргээ биелүүлэх боломжийг олгосонгүй. Ингэснээр УИХ инстуцын бүрэн эрхэнд халдаж байна. Ямар гишүүнээр Үндсэн хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилох вэ гэдэгт халдаж, ямар үндэслэлээр гэрчээр тогтоож байгаагаа тайлбарласангүй. Би ямар үндэслэлээр гэрч байгаагаа мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах 111 гишүүний 71 гишүүн огцруулах санал өгсний нэг нь би. Ийм байдлаар хүч түрж, Үндсэн хууль болон процессын хуулиа зөрчиж байна. Гомдлыг хүлээж аваагүй болон гэрчээр ямар үндэслэлээр тогтоож байгаагаа танилцуулсангүй" хэмээн мэдэгдсэнээр мөн л гэрчээр суухаас татгалзсан.
Ингэснээр УИХ-ын итгэмгэмжлэгдсэн төлөөлөгчид болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хууль зөрчиж байна хэмээн орхин гарснаар үдээс хойших хуралдаанд Засгийн газрын төлөөлөгчид болон гэрээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, хуралдааныг үргэлжлүүлсэн билээ. УИХ-ын гишүүдийн зүгээс Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн
Угтаа бол УИХ, УИХ-ын гишүүдээс гаргасан санал болгоныг хүлээж аваагүй нь Цэцийн даргалагч үзэмжээр хандсан гэх шүүмжлэлийн “бай” болов. Угтаа бол Үндсэн хуулийн цэцийн хурал Засгийн газарт “найр тавьж”, УИХ-ын гишүүдийг ад үзсэн хурал болов.
| ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |