-Өмнөд Солонгосын цуврал марафонуудад амжилттай оролцож байгаад баяр хүргэе.
-За баярлалаа. Танай хамт олонд болон “ЭРГЭЛТ.МН” сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Өмнөд Солонгосын Сөүл хотод энэ сарын 19-ний өдөр болсон “Hyodorin” марафонд тавдугаар байрт оржээ. Үүнээс өмнө 12-ны өдөр болсон Жунангу хотын Засаг даргын нэрэмжит 18 дахь удаагийн “Сарнайн марафон”-ын 10 км-ийн зайн гүйлтэд түрүүлсэн билүү?
-Тийм ээ. “Hyodorin” марафонд V байрт орсон. Уг нь эхний гуравт явж байсан юм. Яах ч аргагүй цуцаад суучихсан.
Ядралттай байсан тэгээд л өмнөх тамирчдад гүйцэдсэн. Өмнөх долоо хоногт нь “Сарнайн марафон”-ын 10 км-ийн зайд гүйж түрүүлсэн. Түүнээс хойш бэлтгэл хийгээгүй. Гүйхгүй байж байгаад 21 км-ийн зайд гүйсэн.
Анх зүгээр орчноо мэдрээд дуртай хөгжмөө сонсоод “enjoy “ гүйе гэж бодсон юм. Гэхдээ л цаанаасаа бас уралдах мэдрэмж төрөөд эхний хэдэн километрийг жаахан шахаж, өндөр эрчимтэй гүйсэн. Тэгээд 17-18 км-ээс цуцалт үүсэж, удааширсан.
-Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нэг, нэг тамирчин оролцож байгаа юм уу?
-Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг залуучууд “Nonathlete” гээд гүйлтийн клуб нээсэн байсан. Тэдний хоёр гүйгчийн нэг нь Нямбаяр байлаа. Уг нь манай “Mongolian Elite Runners” клубийн тамирчин байсан залуу, харин нөгөөх нь тухайн клубийн гишүүн эмэгтэй байсан. Тэр эмэгтэй IV байрт орсон.
-Одоо Өмнөд Солонгосын өөр марафонд оролцох уу?
-Одоо энэ сарын 25-ны өдөр уулын марафонын 18 км-ийн гүйлтийн тэмцээн байгаа. Өндөр aвалт нь 1300 км юм билээ. Би тус уралдаанд оролцохын тулд Сөүл хотоос зайтай “Naejangsan national park” урд өдөр нь очиж хоноод маргааш өглөө нь тэмцээндээ орно.
Удахгүй арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монголд “Сэнгүү рэйс” гүйлтийн тэмцээн болно. Тэр тэмцээний бэлтгэл гэж бодоод л орж байгаа даа. Би засмал замын гүйлтээс илүүтэйгээр, уулын гүйлтийг сонирхдог. Ер нь ууланд гүйх их дуртай шүү.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Лхагва овогтой Уянга гэдэг. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гүйлтийн “Mongolian Elite Runners” клубт харьяалагддаг.
-Яагаад хэт холын марафон гүйлтийн спортыг сонгож хичээллэх болов?
-Анх бол зүгээр л эрүүл мэндээ хамгаалах, сонирхлоороо гүйж эхэлсэн. Яваандаа тэмцээн, уралдаанд ордог болсон. Тэр үед манай клубийн гүйгч дүү маань “Та гүйлтийн анхан шатны мэдлэг олж ав. Мэргэжлийн багшийн сургалтад суу гээд хэлсэн” юм. Тэгээд Доржоо багшийн “Babu Mongolia” сургалтад сууж байлаа. Гүйлтийн анхан шатны мэдэгдэхүүн олгосон Б.Доржпалам, Шийтэрчулуун хоёр багшдаа үргэлж л баярлаж явдаг.
–Марафон гүйлтээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Гүйлтээр 2021 оноос гүйж эхэлсэн.
-Анх гүйж эхлэх үед шантарч, мохох үе гарч байсан уу?
-Ер нь тэгж шантарч, гүйхээ болъё гэсэн бодол огт төрж байгаагүй ээ. Би мэргэжлийн хэмжээний тамирчин биш шүү дээ. Өөрийн хүсэл, сонирхлоороо, дуртай болохоороо гүйдэг. Тэгээд амжилт гаргачихдаг. Амжилт гаргахад багшийн сургалт, зөвлөгөөнүүд клубийн гишүүд, найзуудын урмын үг их дэм болдог.
Ер нь олон зүйл нөлөөлсөн байдаг. Гүйлтийн замд цуцах үед “Ингэж өөрийгөө зовоох гэж” хэмээн хааяа нэг бодогдох үе бий. Тэгсэн хэрнээ л марафоны гүйлтийн зайгаа бүрэн дуусгах үед хэмжээлгүй их баяр, хөөр, аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг мэдэрдэг. Тэгээд л дараагийн тэмцээний талаар ярьж эхэлнэ шүү дээ.
-Спортоор хичээллэх зорилгодоо хүрэхийн тулд цаг зав, гүйх бэлтгэл хийх орчин хэрхэн бий болгодог вэ?
-Би бас онц сурлагатан шавь бишээ. Жаахан дураараа талдаа, багшийн өгсөн бэлтгэлийг 50-иас 60 хувьтай л хийнэ. Гүйлтийн бэлтгэлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бөөндөө хийдэг юм. Манай гэр хол Нисэхэд байдаг болохоор тэр бүр очиж амждаггүй. Гэрийнхээ ойр л бэлтгэлээ хийдэг.
Харин өвөл заалны бэлтгэлдээ бол үүрээр 04:00 цагт босоод явдаг. Яг ажил амьдралын хажуугаар 100 хувь бэлтгэлээ хийж амжихгүй яваа. Хүүхдүүдийн хичээл сургууль, ар гэр, нөхөр, ажил гээд л чөлөө зав гарах нь бага шүү. Аль алиныг нь орхигдуулахгүй, тааруулаад, амжуулах гэж хичээдэг.
-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй?
- 2025 онд “SKYRACE SKYRUNNING KHANTRAIL” уулын гүйлтийн 5.500 -д хоёрдугаар байр, “Итгэл найдвар-2025” марафоны 10 км-ийн уралдаанд тэргүүн байр, уулын эрчимт алхалтын УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа. “UB Marathon-2025”-ын 42 км-т 11-р байр, “Багахангай-2025” УАШТ-ий багийн уралдаанд 3-р байрт шалгарсан.
“Seoul Marathon-2025”-ын 42 км-ийг 3:35:07 цагийн амжилттайгаар туулсан байгаа. “Jeju Ultra Marathon-2025”-ын 50 км-ийг 4 цаг 37 минут цагийн амжилт гарсан. Өнгөрсөн 2024 онд гэвэл уулын эрчимт алхалтын багийн УАШТ-д 2-р байр, “Sky running Khan trail”-ийн 30 км-ийн УАШТ 2-р байр, “Gumi Ultra Marathon”-д 3-р байр, “ EKIDEN” багийн буухиа гүйлтэд 1-р байр, “UB Marathon”-ий 21 км-ийн уралдаанд VI байрт шалгарч байлаа.
-Дэлхийн алдартай хэдэн марафонд уралдаж байв?
-Одоогоор Сөүл марафонд л орсон. Цаашдаа тэгээд санаж явахад бүтэх байлгүй. Гоё, гоё марафонуудад орох л байх даа.
-Холын зайд гүйхийн аз жаргал, сэтгэл ханамж юу байдаг вэ?
- Засмал зам дээр холын зайд гүйхэд бол өөртэйгээ ярилцана. За тэгээд их зүйл бодно шүү. Засмал гэхээсээ илүү уулын гүйлтэд би дуртай. Холын зай тэр тусмаа уулын гүйлтэд агаар орчин, байгалийн харагдац, уул хад, усны чимээ, модны үнэр гээд цаанаа нэг л гоё. Тэр бүхнийг мэдрээд гүйхэд, гүйлтийн зам хурдан өнгөрсөн байдаг.
Л.УЯНГА: Гүйхээ болъё гэсэн бодол огт төрж, шантарч байгаагүй ээ |
|
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
2025-10-22 08:08:33
2025-10-22 07:21:00
2025-10-22 07:10:00
2025-10-22 07:08:23
2025-10-22 07:00:16
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 06:00:00
2025-10-21 17:37:04
2025-10-21 17:35:29
2025-10-21 16:32:07
2025-10-21 16:30:08
2025-10-21 16:13:24
2025-10-21 15:56:19
2025-10-21 15:10:39
2025-10-21 12:48:07
2025-10-21 11:51:37
2025-10-21 11:24:23
2025-10-21 11:24:10
2025-10-21 11:16:44
2025-10-21 11:08:50
2025-10-21 10:53:21
2025-10-21 10:11:41
2025-10-21 09:36:19
2025-10-21 09:22:54
2025-10-21 08:33:46
2025-10-21 08:29:12
2025-10-21 08:24:09
2025-10-21 07:22:00
2025-10-21 07:11:00
2025-10-21 07:05:48
2025-10-21 07:02:37
2025-10-21 07:00:00
2025-10-21 07:00:00
2025-10-21 07:00:00
2025-10-21 07:00:00
2025-10-21 07:00:00
2025-10-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |