МАН-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулууны улс төрийн замнал өнгөрсөн сонгуулиар “төгссөн”. Гэхдээ ураг төрлийнхнийх нь төрөөс тендер хумсалж, халаасаа түнтийлгэдэг холбоо сүлжээ цэцэглэж байна. Тодруулбал, сайд асан Х.Болорчулууны төрсөн дүү, Барилгын хөгжлийн төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийн “Саруул өргөө констракшн” ХХК “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 1.1 тэрбумын тендерт “ногоон” гэрлээр шалгарсан ноцтой баримтыг хүргэж байна.
Х.Болорчулуун хэзээнээс л ЖДҮ, тендерийн хулгайн хэрэгт холбогдож ирсэн цуутай МАН-ын гишүүдийн нэг. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн түшээдийн цувааг Х.Болорчулуун цагтаа тэргүүлж байлаа. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутгагдан хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн ч хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй алга болсон юм. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон гэдэг. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ. Энэ мэтээр Х.Болорчулууны хууль бус баримт, хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэргүүд хөвөрнө.
Хоржоонтой нь, Х.Болорчулуун удмаасаа ганцаараа улсаас нь “хумслагч” биш. Тухайлбал, Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ “Дорнод газар” ХХК-иараа 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдийг түүж эхэлсэн баримт байна. Тэр төрийн 10 гаруй тендерт шалгарч, 8.0 тэрбум төгрөг “халаасалсан” бөгөөд Х.Болорчулууны удирдаж байсан ХХААҮЯ-наас л гэхэд 2.8 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна.

Тэгвэл Барилгын хөгжлийн төвийн Захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажилладаг Х.Болорчимэг гэх дүүгийнх нь хүү төрийн тендерт толгой цохиж орж иржээ. Тодруулбал, Х.Болорчулууны төрөөс хумсалж, тендер түүдэг замыг нь Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн залгамжилж байна гэсэн үг.

.jpg)
Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн дээр дурдсан Х.Болор-Эрдэнийн “Дорнод газар” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байсан. Ингээд 2017 онд компанидаа өөрчлөлт оруулж, “Дорнод газар” ХХК-аас О.Тэмүүлэнгийн нэр хасагдаж, Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ганцаараа удирдах болжээ. Гэхдээ О.Тэмүүлэн хувийн бизнесээ эхлүүлж, ах нар шигээ тендерт оролцох өөрийн нэрийн компаниа энэ үед байгуулсан. Тодруулбал, Одгаригийн Тэмүүлэн “Саруул өргөө констракшн” ХХК-ийг Лхагвасүрэнгийн Болдтой хамтран 2017 онд байгуулжээ. Компанийн хувьцаа эзэмшигчээр сүүлд Хүүхэнхүүгийн Эрхэмбат бүртгүүлсэн ч 2022 оноос О.Тэмүүлэн ганцаараа эзэмшиж, эцсийн эзэмшигч нь болсон байна.
Х.Болорчулууны бүл дүү, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийн “Саруул өргөө констракшн” ХХК нь 2021 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөл, 2022 оны гуравдугаар сард эрчим хүчний цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрөл авсан. Хамгийн ноцтой нь, тэр даруйдаа л төсвийн тэрбумаар тоологдсон санхүүжилттэй тендерүүдийг “түүж” эхэлсэн байна. Тодруулбал,
-Төвийн бүсийн орон сууцны байруудын цахилгааны ерөнхий щит шинэчлэн солих ажил- 71 сая төгрөг
-Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дээврийн засварын ажил /СБД, 13 дугаар хороо/- 139 сая төгрөг
-Хог зам засварын техник (Баян-Агт сум)- 74 сая төгрөг
-Аймгийн төвийн 1800 айлын орон сууцны хорооллын цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээ /Дорнод, Хэрлэн сум/- 9.7 тэрбум төгрөг
-ОБЕГ-ын Ус зөөврийн автомашин- 174 сая төгрөг
-ОБЕГ-ын Ариутгалын автомашин худалдан авах-70 сая төгрөг
-ОБЕГ-ын Ариутгалын автомашин- 73 сая төгрөг
-БЗӨБЦТСТӨХК/202301012- 35 кВ-ын ЦДАШ-ын хөндлөвч траверс- 240 сая төгрөг
-Дорнод бүсийн эрчим хүчний систем КРУ-6 кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэл- 1.1 тэрбум төгрөг
-ОБЕГ Ариутгалын автомашин 5 тн- 197 сая төгрөг
-“Эрдэнэс тавантолгой”-н Sinotruck Howo 336/түлшний, усалгааны, цэвэр ус зөөврийн/ эсхүл түүнтэй дүйцэх- 579 сая төгрөг
-Өмнөговь аймаг Дулаалгын багц- 126 сая төгрөг
-Өмнөговь аймаг- Удам залгасан залуу малчдад олгох 5 ханатай 30 монгол гэр нийлүүлэх- 149 сая төгрөг
-Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 35 кВ-ын ЦДАШ-ын төмөр хийцүүд-198 сая төгрөг
-60 дугаар сургуулийн тохижилт /ХУД, 7 дугаар хороо/- 29.9 сая төгрөг гэх мэт тендерт шалгарчээ.
Хамгийн ноцтой нь, дөнгөж байгуулагдсан цагаан түүхтэй компани улсын өндөр дүнтэй тендерт ямар ч туршлагагүй хэрнээ хэрхэн шалгарч байсан бэ гэдэг нь анхаарал татна. Тэгвэл дээрх тендерүүдийг Х.Болорчулууныг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд байхад нь шалгарчээ.
Х.Болорчулууныг албан тушаалтайгаа байхад бизнесээ цэцэглүүлж, Дорнодоос хүртэл 1.1 тэрбумын тендер авсан “Саруул өргөө констракшн” ХХК “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 1.1 тэрбумын тендерт шалгарчээ.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас хэд хэдэн тендер зарлаж, “Саруул өргөө констракшн” ХХК нь хоёрт нь оролцжээ. Ингэхдээ ЦДАШ-ын шилэн изолятор, хэт хүчдэл хязгаарлагч нийлүүлэх гэсэн хоёр тендерт хоёр хоногийн зайтай оролцжээ. Ингээд ЦДАШ-ын шилэн изоляторын 1.1 тэрбумын тендерт 898 сая төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.
Хамгийн ноцтой нь, О.Тэмүүлэнгийн ээж Х.Болорчимэг Барилга хөгжлийн төвд ажиллаад удаж байгаа. Тэгвэл хүүгийнх нь “Саруул өргөө констракшн” ХХК Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 16.8 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь ашиг сонирхлын зөрчил биш, санаандгүй тохиолдол гэж үү. Тодруулбал, 2024 онд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Солонго-1, 2 орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамж, гадна холбооны шугамын угсралтын ажлыг хийх 16.8 тэрбумын тендер зарласан байна. Үүнд нь “Саруул өргөө констракшн” ХХК 15.5 тэрбумын санал хүргүүлж шалгарчээ.
Эцэст нь, Х.Болорчулууны талаас “дэмжлэг”-тэйгээ гэж харагдахаар байгаа О.Тэмүүлэнгийн “Саруул өргөө констракшн” ХХК-ний тендерийн гол үе нь түүнийг сайд, УИХ-ын гишүүн байх үед. Харин ээжийнхээ ажиллаж буй салбараас сүүлд хоёр ч тендер авсан нь хуульд харшилж байгаа хэрэг.
| САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |