-Чамд энэ өдрийн мэнд хүргэе.Hippo олон улсын олимпиадад хэр удаан бэлдэж оролцсон бэ. Дотоодын олимпиаддаа тэргүүн байрт шалгарах ямар байсан бэ?
-Hippo олон улсын олимпиадад эхлээд цахимаар дараа нь танхимд очиж оролцсон. Бүх шатаа амжилттай давж, жагсаалтыг тэргүүлэн Итали Улсад болох олон улсын олимпиаддаа оролцох эрхээ авсан. Италид болох тэмцээндээ гурван сар бэлдсэн.
-Монголдоо тэргүүлээд эх орноо төлөөлөн олон улсын олимпиадад орох болж байгаа шүү дээ. Олимпиаддаа хэрхэн оролцсон бэ, сандарсан уу?
-Олон улсын олимпиадад оролцох болохоор бага зэрэг айж, сандарсан ч бас гоё улс, хот үзсэн учраас баярлаж, догдолсон. Олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөөд аравдугаар байрт шалгарсан. Тэргүүн байрт орсон хүүхэд 94 оноо би 90 оноо авсан. Онооны зөрүү ойрхон байсан учраас бага зэрэг харамссан. Гэхдээ өөрийгөө илүү сайн хичээх ёстойгоо ойлгож, мэдэрсэн. Тэмцээнд оролцоод олон хүнтэй танилцаж, нөхөрлөсөн.
.jpg)
-Англи хэлийг хэдэн настайгаасаа сурч эхэлсэн бэ?
-Би нэгдүгээр ангиасаа эхэлж англи хэлийг сурсан. Ээж минь надад англи хэл хэрэгтэй, сайн сурах ёстой гээд сургалтад суулгасан юм. Хичээллээд үзсэн үнэхээр сонирхолтой санагдсан учраас илүү гүнзгийрүүлж, сурахыг хичээх болсон. Англи хэлний дүрэм, шинэ үг сурах нь хамгийн сонирхолтой санагдсан. Мөн англи хэлээр дамжуулж гадаад хүмүүстэй ярилцаж, өөр олон мэдлэг авч болох нь гоё санагддаг.
-Нэгдүгээр ангиасаа сурсан гэхээр дөнгөж монгол хэлээ сурч эхэлдэг үе шүү дээ. Монгол хэлээс гадна өөр хэл сурах чамд ямар байв?
-Жаахан хэцүү байсан шүү, гэхдээ би хичээгээд сурч чадсан. Монгол хэлээр гоё бичих жаахан хэцүү санагдаж байсан.
-Олимпиадад оролцоход хамгийн анхаарах хэрэгтэй зүйл нь юу вэ?
-Эх уншаад асуултад хариулдаг шүү дээ. Сонгох хариултууд нь хүн эргэлзүүлмээр тун ойролцоо утгатай хариултууд байдаг юм билээ. Жаахан анхааралгүй унших юм бол алдаа гаргах эрсдэлтэй учраас эхээ сайн уншиж, ойлгох хэрэгтэй.
-Олимпиадад оролцохдоо юуг сурч, мэддэг вэ. Өөрийнхөө ямар чадварыг илүү сайжруулах ёстой санагдсан бэ?
-Олон хүүхэдтэй өрсөлддөг учраас өөрийгөө илүү сайн хичээх хэрэгтэйг илүү анхааралтай тэмцээндээ оролцох ёстойг мэддэг болсон. Аливаа зүйлд тууштай, хөдөлмөрч зан хамгийн чухал юм билээ. Би үгийн сангаа илүү баяжуулж, олон үг сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Ээжтэйгээ хамт хичээл хийдэг үү?
-Тийм ээ, ээж минь англи хэл сайн мэдэхгүй ч надад хичээл хийхэд тусалдаг. Би бас ээжтэйгээ хамт шинэ үг сурч, ээждээ англи хэл заах дуртай. Аав, ээж хоёр заримдаа мэдэхгүй зүйлээ надаас асуудаг.
.jpg)
-Бага насны хүүхдүүдийг хэтэрхий их англи хэл сураад монгол хэлээ мартаж байна гэж шүүмжилдэг томчууд байдаг шүү дээ. Чи энэ дээр ямар бодолтой байна?
-Би монгол хэлээ мартахгүй ээ. Монгол хэлийг англи хэл шиг мэддэг, ашигладаг болоосой гэж хүсдэг. Цаашид монгол бичгийн олон улсын олимпиад зохиогддог болбол хүмүүс сонирхон сурч, оролцоно доо гэж боддог.
-Англи хэлээс өөр дуртай хичээл бий юү?
-Би зураг зурах, тоо бодох дуртай.
-Ангийнханаасаа түрүүлээд англи хэл сурчихсан учраас найзууд нь чамаас хичээл асууж байна уу?
-Найзууд минь надаас хичээл асуудаг. Тэр бүрд нь туслахыг хичээдэг. Миний хувьд англи хэл сурч байгаа хүмүүс бичих дасгал дээрээ анхаараад дүрэм, яриа, үг цээжлэхээ мартаад байгаа юм шиг санагддаг. Бүх чадвараа жигд хөгжүүлж байж англи хэлийг сайн сурдаг юм билээ.
-Англи хэл сурснаар чамд ямар эерэг өөрчлөлт гарч, шинэ боломж нээгдсэн бэ?
-Гадаад хүмүүстэй ярилцах тун сонирхолтой санагддаг. Мөн дэлхийн дийлэнх улс ашигладаг учраас олон талын мэдээлэл англи хэл дээр авдаг. Том болоод аялахын хүсдэг юм. Тэр үед бүр их хэрэг болох байх.
-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би япон хэл сурахыг хүсэж байгаа. Тэгээд том бололд зураач болохыг хүсдэг.
| Г.СЭЦҮЛЭН: HIPPO ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦСОНООР ОЛОН НАЙЗТАЙ БОЛЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |