Манлай уяач Ц.Доржсүрэн гуай хээр морио уяна гэж ёстой хөглөнө. Хүмүүс наадам боллоо, уяа, засал гээд морио нүдний цөцгий мэт хайрлаж, бөөн юм болж байхад Ц.Доржсүрэн гуай хээр морио уначихаад хээв нэг айраг цагаа, тоглоом найр эргүүлээд явна. Харсан үзсэн хүн “Доржсүрэн энэ жил хээр морио уяагүй юм байна” гэж бодогдтол явдаг хэрнээ улсын баяр наадам болохоор хээр морь нь барианаас сум шиг шунгинан гараад, хол тасархай түрүүлж орж ирнэ. Бүр барианы зурхайд хурдан их морьд хүлээж зогссон хүмүүс “Энэ юун ганц адуу давхиж явна вэ. Уралдааны замаас нийлсэн булхайн адуу юу” гэтэл нь хамт уралдсан хурдан морьдоо хол хаяад, төрийн наадамд хоёр ч удаа магнайдаа тоосгүй түрүүлсэн энэ хурдан ажнай Партизаны сангийн аж ахуйн уяач Ц.Доржсүрэнгийн Даян түмэн хээр гэдгээрээ домог болсон тэнгэрийн хүлэг билээ.
.jpg)
Даян түмэн хээр Төв аймгийн Жаргалант сумын Дэмбэрэлнямбуу уяачийн унаган адуу. Унага байхаасаа зүс сайтай, булчин чанга, шөрмөс тэнхлүүн байсан учир үрээ байхаас нь уралдуулж эхэлжээ. Хээр морь шүдлэн, хязааландаа Төв аймгийн Жаргалант, Залуучуудад түрүү өргөж, хавчигтаа Залуучуудад айрагдаж, Жаргалантад аман хүзүүдсэн гэдэг. Ц.Доржсүрэн уяач хурдан хээрийг хавчиг үрээ байхад нь худалдаж авчээ. Тэр тухайгаа манлай уяач “Анх хээр мориныхоо сургийг нь гаргаад хүнээр хэлүүлтэл “Зарахгүй” гээд халгаахгүй байсан. Харин “Хол газраас зорьж ирлээ” гээд өөрөө яваад очтол “10 мянган төгрөгөөр ав” гэсэн юм. Тэр үед сарын цалин 700 төгрөг байсан үе. Гэхдээ би “Эр хүн зорьсондоо байх ёстой” гэж бодоод, зарж болох хамаг л юмаа зарж, найз нөхдөөсөө тусламж, дэмжлэг авч байж хээр морио авсан. Хүний хурдан сайхан хүлгийг авч байж үнийг нь татъя ч гэж бодоогүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг. Хээр морийг манлай уяач Ц.Доржсүрэн аваад явснаас ердөө долоо хоногийн дараа зууны манлай Д.Даваахүү уяач хурдан хээрийг авахаар Жаргалантад очиж байсан гэдэг юм билээ.
Дээр дурдсаны адил Ц.Доржсүрэн уяач зун болохоор Нарийний ферм, Шархадны ферм, Халзан, Гүнт, Үдлэг, Ногоон толгой гээд айраг цагаа, тоглоом, найр, наймаа панз эргүүлж айл хэснэ. Үнэндээ хээр морин дээр мордоход оёгдуу дээрээ явдал хатуу гэнэ. Байнгын эдэлгээнд байхгүй л бол голийтол таргалчихдаг учир байнга эдэлж, ноолуулж байхдаа жигд махтай, давхиад ирэхээрээ намс намс хийсээр ямар ч морины урд гарчихдаг байсан аж. Тиймийн ч учир Ц.Доржсүрэн уяач хурдан хээрээ унаад айл хэсэж, айраг цагаа эргүүлэхдээ ажиг ч үгүй явдаг байсан гэнэ.
1990-ээд оны эхэн, дунд үед манлай уяач Ц.Доржсүрэнгийн хээр морьгүй наадам бараг байсангүй. Партизаны сангийн аж ахуйгийнх гэдгээрээ хурдан морь сонирхогчдын дунд чамгүй танигдаад байсан Ц.Доржсүрэн уяач дээр очсон цагаасаа хээр морь төрийн наадамд есөн удаа тоосоо өргөж, хоёр түрүү, нэг аман хүзүү, гурван айраг хүртэж байсан түүхтэй. Зууны манлай уяач Д.Даваахүү гуайн “100 жилд ганц тохиох ажнай хүлэг” хэмээн нэгэнтээ дурдаж байсны адил Ц.Доржсүрэнгийн хээрийг үзээгүй, дуулаагүй хүн үлдээгүй, харин харсан, үзсэн хүн болгон “Салхи шиг хурдан хээр” хэмээн шагшицгаадаг байсан гэдэг.
Даян түмэн эх хээр морь, хээр морины эзний тухай хүмүүсийн тэр бүр сонсож байгаагүй нэг түүх бий. Хээр морь Ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд айргийн дөрөвт хурдалсан жил. Тэр жил төрийн их баяр наадмаас гадна Есөнзүйлийн даншиг наадам буюу Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойн даншиг наадам Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд зохион байгуулагджээ. Ардчиллаас хойших Монголын нууц товчооны 750 жилийн ойн баярын дараа болсон анхны даншиг учир улс даяар сураг ажиг нь гарч, өргөн дэлгэр болохоор болжээ. Энэ том даншиг наадамд Партизаны сангийн аж ахуйн Ц.Доржсүрэн ч морьдоо сойхоор нутгаасаа гарч, саалийн гүү голцуу адуугаа үлдээгээд бусдыг нь цөм аваад явж гэнэ. Тэр үед өнөөгийнх шиг машин тэрэг үгүй учир морьдоо ачааад явна гэж байхгүй. Тиймээс Ц.Доржсүрэн уяач уяаны хэдэн морьдоо холбож аваад Есөнзүйлийн зүг хөдөлжээ.
Хэд хоног явсны эцэст Өвөрхангайн дээс алхахын даваан дээр буудалласан шөнө нь хээр морь сураггүй болов. “Алдсан хүн арван тамтай” гэдгийг үлгэрээр Есөнзүйлийг зорьж байсан хэд бөөн эрэл сурал болсны эцэст итгэл тасраад сууж байтал гэрт нь үлдсэн улсаас нь нэг хүн хар хурдаараа мотоциклтой давхиж ирээд “Хээр морь өглөө адуун дээр ирчихсэн. Харин та хэдийг яасан юм бол гэж бодоод хүрээд ирлээ” гэжээ. Тэгэхэд л манлай уяач Ц.Доржсүрэн “Ганцхан шөнийн дотор 200 гаруй километр давхиад харьчихдаг хурдан хүлэг шүү” гэж бахдахын зэрэгцээ нулимс нь цийлэгнээд “Эзнээ орхиод гүйдэг морь бас байх аа” хэмээн гомдоллож суусан гэдэг.
Удалгүй Өндөр гэгээний мэндэлсний ойд зориулсан даншиг наадам ч эхлэх болж, манлай Ц.Доржсүрэн гэр рүүгээ яаран яарсаар явж, хээр морио шамдуухан авчирч, “Уяа засал ч дүүрч. Ямар ч байсан хээрээ уралдуулъя” гээд даншигийн зурхайгаас авчирсан өдрөө хөдөлгөсөн юм гэнэ билээ. Хурдан хээр нь гарааны зурхайгаас эхлэн өнгөнд хурдалсаар даншиг наадам айраг хүртсэн түүхтэй санжээ. Тэр цагаас хойш Ц.Доржсүрэнгийн хээрийг “Өсөж, төрсөн Жаргалант сум руугаа гүйдэггүй атлаа төрийн наадам түрүүлгэж, айрагдуулсан эзнийхээ бор хашаа руу тэмцэж гүйдэг сонин адуу шүү” хэмээн морь сонирхогчид ярих болсон уяач, хээр хоёрыг тэнгэрээс заяасан эзэн, хүлэг хэмээн цоллох болж гэнэ.
Сүүлд даян түмэн хээр 18 насандаа Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын их нас морьдын уралдаан орж, айраг хүртсэн ч Хурдан морины салбар хорооноос “Морь будилсан” гэх шалтгаанаар хассан байдаг. Түүнээс бусдаар Ц.Доржсүрэнгийн хээр наадам болгондоо магнайдаа тоосгүй түрүүлж, айраг, аман хүзүү хүртсэн ёстой л хурдан хүлэг байсан гэдэг. Тиймээс хээр морийг хуралдахыг харсан, үзсэн хүмүүс өнөөг хүртэл “Одоогийнх шиг морь будилдаггүй энэ цаг үед Ц.Доржсүрэнгийн хээр хэд түрүүлэх байсныг үгүйсгэхүй” хэмээн ярьдаг юм билээ.
Манлай уяач Ц.Доржсүрэн Даян түмэн эх хээрээ улсын наадамд айрагдсан ч хасагдсан наадмынх нь дараа зодог тайлуулжээ. Харин хээр морь зодог тайлсныхаа дараа жил нь буюу 2002 онд 19 нас хүрээд өнгөрсөн гэдэг. Ц.Доржсүрэн гуай “Хээр морио яаж ч чадаагүй дээ. Босгохын завдал болоогүй. Задлаад үзэхэд юу ч байгаагүй. Насных нь тоо гүйцсэн юм байлгүй дээ, хөөрхий. Халх даяар гайхагдсан хурдан хүлгийнхээ дэл, сүүлийг нь авч хадгалан, ёсыг гүйцэтгээд салсан даа” хэмээн дурсан ярьсан байдаг.
| ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ |
|
Н.УЧРАЛ: Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
2025-11-15 15:24:56
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |