• Өнөөдөр 2026-11-02

СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ

2026-11-02,   218

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төсөл хөтөлбөр хариуцсан даргаар шилжүүлэн томилохоор болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг 100 хувийн саналаар томилжээ. Үүнтэй холбогдуулан СХД-ийн шинэ Засаг дарга Д.Ундармаагийн мэдүүлсэн ХОМ, боловсрол, ажлын туршлагыг нь танилцуулъя.

Боловсрол:

  • 1985-1995 онд Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургууль
  • 1996-1998 онд Багшийн сургуулийг бага ангийн багш
  • 1998-2000 онд УБИС-ийг математикийн багш
  • 2001-2003 онд Удирлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2001 онд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сэдвээр Засгийн газрын
  • тохируулагч агентлаг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын улсын хяналтын албанаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан.
  • 2020 онд Швед улсын Стокгольм, Хабо, Тиресо, Сандиберг хотуудад "Жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлэх нь", "Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх" сэдэвт сургалтад хамрагдсан.

Ажлын туршлага:

  • 1995-1996 он Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуульд багш
  • 1996-1999 он 127 дугаар цэцэрлэг сургуулийн цогцолборт багш
  • 1999-2001 он СХД-ийн ЗДТГ 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2001-2008 онд Автобус 3 НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга
  • 2008-2018 он СХД-ийн ЗДТГ 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2018-2020 он Засаг даргын орлогч
  • 2020-2022 он Засаг даргын зөвлөх
  • 2022 оноос Засаг даргын орлогч

Д.Ундармаа нь 2024 онд мэдүүлсэн ХОМ-тээ 97 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого долоон сая төгрөг, 66 саяын нэг орон сууц, зургаан сая төгрөгөөр үнэлэгдэх “Nissan-Teena” маркийн автомашин, 142 саяын дөрвөн газартай гэж мэдүүлжээ. Түүнчлэн найман сая төгрөгийн үнэт эдлэл, 46 сая төгрөгийн хадгаламж, 15 сая төгрөгийн зээл, 10 сая төгрөгийн авлагатай гэсэн байна.

 


СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188