• Өнөөдөр 2026-11-02

"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ

       Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн  тохиож байна. Тэгвэл хоёр орны соёлын гүүрийг шинэ шатанд гаргах энэхүү ойд зориулсан урлагийн өвөрмөц төслийг Төв аймгийн "Монгол Туургатан" театр болон Буриадын П.И. Чайковскийн нэрэмжит Урлагийн коллеж нэгэн тайзнаа хамтран амьдруулж байна.
 
        Тодруулбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагвын туурвисан, нүүдэлчдийн ахуй соёл шингэсэн "Өнчин цагаан ботго" хөгжимт жүжгийн бүтээлийг найруулагч МУСТА Д.Цэрэнчимэд, хөгжмийн зохиолч МУСТА Г.Энхтайван нар орчуулагч, хэл шинжлэлийн доктор (Ph.D) МУСТА Д.Цэцэгдэлгэрийн орос хэлнээ хөрвүүлснээр Бүгд Найрамдах Буриад Улсын П.И. Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн 40 гаруй авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ийн хойд хөршийн үзэгчдийн хүртээл болгож байна.
 
    Хүн, байгаль, лус савдаг наран сарнаас ч салдаггүй хүйн холбоотой байдаг нүүдэлчдийн соёл, хязгааргүй уудам тал нутгийн уур амьсгалыг эндээс буриад хийгээд оросын үзэгчид мэдэрнэ. Үзэгчид ариун дагшин амьтдын бэлгэдэлт дүрүүдийг тольдож, монгол түмний уламжлалт магтаал, уртын дууг сонсох юм. Энэхүү уран бүтээл нь зөвхөн үг хөрвүүлэхээс хальж, орос хэлний үгийн өргөлт, хэмнэлийг монгол аялгууны тактын хэмжээнд яв цав нийцүүлснээрээ орчуулгын хувьд шинэлэг бөгөөд нарийн бүтээл болсон юм. Ингэснээр оросын аль ч театрын уран бүтээлчид жүжгийг франчайз хэлбэрээр авч амилуулах бүрэн боломжтой "Монгол Тургатан" театрынхны урын сангийн том бүтээл болж байгаа юм.
 
      Нүүдэлчдийн мал ахуйн соёл, байгаль дэлхийгээ хайрлах гүн ухааныг хүүхэд багачуудын нас сэтгэхүйд тохирсон амьд, тодорхой уран зохиолын хэлээр хүргэж буй энэхүү нээлт хоёр орны найрамдал, соёлын харилцааны түүхэнд тод хуудас болон үлдэх энэхүү хамтарсан жүжгийн нээлтт өнөөдөр арваннэгдүгээр сарын 2-ны өдөр 95 жилийн түүхтэй П.И.Чайковскийн Урлагийн коллежийн Их танхимд тавигдах бол маргааш 11-р сарын 3-ны өдөр Монгол Туургантан театрын уран бүтээлчид Улан-Удийн Иволгины Соёл-амралтын театрын тайзнаа Өнчин цагаан ботго жүжгээс гадна Хүндэтгэлийн тоглолтоо өргөн барих юм.
 
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ойд зориулсан соёлын энэхүү томоохон үйл явдалд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Цэрэндоржийн Ганхуяг болон Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд Соёлма Дагаева, Буриадын соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд оролцоно гэжээ.
 

"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188