Номын нээлтэд Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, “Логос” хэвлэлийн газрын захирал, орчуулагч Владимир Меденица, Монгол Улсын өргөмжит консул Владимир Столович нар оролцлоо.
“ЛОГОС” ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ, ОРЧУУЛАГЧ ВЛАДИМИР МЕДЕНИЦА: Энэ ном надад маш их таалагдсан. Серби хэл дээр хэвлэгдэж, уншигчдын хүртээл болсонд нь туйлын баяртай байна. Би роман, тууль зэрэг уран зохиолын томоохон ном, бүтээлд дуртай. Харин “Сүүлчийн нүүдэлчид” ном утга зүйн хувьд гүн гүнзгий, сэтгүүл зүйн эгэл ярилцлагуудаас тэс өөр байсан нь надад уран зохиолын ном шиг санагдсан. Уран зохиолын цоо шинэ төрөл зүйл гэж хэлэхэд буруудахгүй гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ номд орсон зочид буюу ярилцлагын эзэд байгаль дэлхийтэйгээ ямар ойрхон аж төрдөг, хүн байхын утга учир юу вэ гэдгийг мэдрүүлж чадсан дүрүүд байсан нь сайхан байлаа. Сэтгүүл зүй зөвхөн үнэнийг мэдээлэх ёстой. Энэ ном үг үсгээсээ эхлээд бүхэлдээ үнэн байгаа нь мэдрэгдэж байлаа. Үүнээс гадна би монгол хэлийг огт мэдэхгүй атлаа энэ хэлээр ярьж байгааг нь сонсоод хэчнээн яруу, тунгалаг гэдгийг нь ойлгож байлаа. Дэлхий дээр ийм хэл байдгаа л гэж бодогдлоо. Ийм хэлээр ярьдаг хүмүүс, ийм амьдралаар амьдарч ирсэн юм байна гэдгийг мэдрэх үнэхээр гайхамшигтай байсан. Энэ орчуулгын номыг уншаад мэдэрч чадна гэдэг хамгийн сайхан нь юм аа.
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ ВЛАДИМИР СТОЛОВИЧ: Миний бие ажлаа хүлээж авахаасаа өмнө ч монголын түүх соёл, зан заншлын тухай мэддэг байсан. Монгол Улс надад маш сайхан санагддаг. Монголын зохиолчдын хоёр номыг орчуулж байлаа. Анх энэ номыг англи хэлээр уншихад үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байсан. Надад маш их таалагдсан. Хамтран ажиллагч “Логос” хэвлэлийн газар маань орчуулж, номоо уншигчдадаа хүргэж байна.
.jpeg)
Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид “Сүүлчийн нүүдэлчид” номоо өнгөрсөн жил монгол, англи хэлээр хэвлүүлэн Монгол болон Европын зургаан улсад нээсэн. Тодруулбал, Ergelt.mn мэдээллийн сайтын хамт олон орчин цагийн нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг харуулсан 32 хөрөг бүхий сэтгүүл зүйн бүтээлийг Унгар, Австри, Чех, Щейвцарь, Итали, Франц Улсад нээсэн билээ.
Энэхүү номонд,
Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд..” “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” хөрөг сурвалжилга, Ерөнхий редоктар Б.Энхмартын “Цас, амьдралын зудан дундуур”, “Усчин хүү Тулгаа” хөрөг, сэтгүүлч Б.Цогтбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, “Охиндоо өгсөн түүний амлалт” хөрөг, сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун” хөрөг, сэтгүүлч Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, “Мөнх цаст Хархираа уулын өврөөс Хар Тарвагатайн шил хүрэх тэмээтэй нүүдэл” хөрөг,сэтгүүлч Гүнжидийн “Нүүрсний арьсаа баавгайд хуулуулж, 200 гаруй оёдол тавиулж, амьд үлдсэн Б.Жамсран”, “Осгож, зүрх нь зогссон хүүг амьдруулсан эмч” хөрөг, сэтгүүлч Н.Отгонбаатарын “Дахин давтагдашгүй морин хуур”, “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” хөрөг сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Тэнгэрийн араншиг танигч”, “Сургуульдаа мориор явдаг ах дүү хоёр” хөрөг, сэтгүүлч О.Эрдэнэтунгалагийн “Сургуулийн галч” сэтгүүлч Х.Доржпаламын “Хөгшин хээрээ хөтөлсөн буурал чаргачин”, “Говийн бор толгод дундаа хэдэн янгираа услаад зогсох шиг жаргал алга даа, дүү минь” хөрөг сурвалжилга, сэтгүүлч, оюутан Х.Анаргүлийн “Бүргэдтэй нөхөрлөсөн анчин Х.Ардакын түүх” тэргүүтэй 32 хөрөг багтсан.
| "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ |
|
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |