• Өнөөдөр 2026-11-02

Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

2026-11-02,   101

     БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны Фукан хотод баригдсан 100 мВт-ын хүчин чадалтай, цамхагт нарны дулааны цахилгаан станцыг баасан гарагт албан ёсоор цахилгаан сүлжээнд холбож, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Тус станц нь нарны хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд дагаж, нарны гэрлийг төвлөрүүлэгч цамхаг руу ойлгодог 15.697 ширхэг ухаалаг толь бүхий системээр тоноглогдсон байна. Төслийг бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулснаар жилд 120 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ойролцоогоор 40 мянган тонн нүүрс хэмнэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жил бүр 140 мянган тонноор бууруулах тооцоо гарчээ.

Эх сурвалж: “MN.CCTV.COM”.

 


Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188