• Өнөөдөр 2026-11-02

Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав

       "Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн  57 кг-ын жинд  ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, дэлхийн аварга, БНАСАУ-ын Хан Чон-Сон нар хүрэл медалийн төлөө барилдав.  Манай тамирчин эхний үеийг 1:0-ээр давамгайлсан боловч, Хойд Солонгосын тамирчин шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялж, хоёр жил дараалан дэлхийн медальд хүрлээ. Харин ОУХМ Б.Мөнх-Эрдэнийн хувьд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа медалийн төлөө хүч сорьж, тавдугаар байрт шалгарлаа. Монголын баг, тамирчид энэ удаагийн ДАШТ-ийг гурван хүрэл медаль, таван тамирчин тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар өндөрлүүлж байна.


 

 


Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188