Говийн намар өөрийн гэсэн өнгөтэй. Энэ өнгө, энэ мэдрэмжийг Дорноговь аймгийн уран бүтээлчид үг, үсэг, хөг эгшиг, өнгө будаг, камерын дуранд хэрхэн буулгасныг “Урланд ирсэн намар” үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Өнгөрөгч амралтын өдөр “Урланд ирсэн намар-4” уран бүтээлийн үзэсгэлэн Дорноговь аймагт нээлтээ хийлээ.

Дорноговь нутгаас төрөн гарсан яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, гэрэл зурагчин гэсэн дөрвөн салбарын 30 гаруй уран бүтээлч намарт зориулсан шив шинэхэн бүтээлээ олон нийтэд толилуулж байна. Дөрвөн холбооны уран бүтээлчид нэгдэж, тус тусын нүдээр харж, мэдэрч, өөр өөрийн хэлээр өгүүлсэн бүтээлээрээ оролцож байгаа нь энэ үзэсгэлэнгийн гол онцлог байлаа.
Танхимд улаан хөшиг дээр “Урланд ирсэн намар” гэсэн бичгийг эсгийгээр хайчилж хийгээд, гэрэл унжуулсан нь маш бүтээлч харагдав. Учир нь одоо гараар юм хийхээс илүүтэй олон төрлийн хэвлэл ашиглах нь олонтой. Үзэсгэлэнгийн хананд өлгөсөн уран зураг, гэрэл зураг, тэдгээрийн дунд байрлуулсан монгол бичгээр таталган бичсэн шүлэг гээд бүх зохиомж нь үзэгчийг намарт саатуулах шиг. Зураачдын бийрэнд намрын шаргал, улбар өнгө тод, дулаахан буужээ. Гэрэл зурагчдын дурангаар говийн уудам тал, хүн ба байгалийн араншинг буулгасан байна. Яруу найрагчдын бадаг шүлгэнд намар уйтгар, дурсамж, сэтгэлийн нам гүм болж хувирна. Харин хөгжмийн зохиолчдын нот, аялгуунд хөг эгшиг болж, дуу, хуур болж хүний сэтгэлд хүрнэ. Нэг ёсондоо энэ намрыг харах, сонсох, унших гээд олон мэдрэмжийг нэг дор цогцоор нь мэдрэх боломжтой юм.

.jpg)

Нээлтийн үеэр Музей, сургалт, судалгааны төвийн захирал А.Уранжаргал музейн нийгэмд гүйцэтгэх үүргийг онцоллоо. Тэрбээр “Музей бол соёлын үнэт өвийг хадгалж хамгаалж, түгээн дэлгэрүүлдэг байгууллага. Энэ бол зөвхөн өнгөрсөн цагийн тухай яриа биш. Харин хамгийн гол зорилго бол өнөөдөр, энэ цаг үед бүтээл туурвилаа хийж буй уран бүтээлчдийн бүтээлийг өнөө цагийн үзэгчдэд нь хүргэх, гүүр болох гол байгууллага юм” хэмээн хэллээ.
Музейг ихэвчлэн эртний эд өлгийн зүйл, өнгөрсөн цагийн гэрч гэж төсөөлдөг. Харин энэ өдөр музейн танхимд өчигдөр бичсэн шүлэг, саяхан дарсан гэрэл зураг дэлгэгдэж, шинээр зохиосон аялгуу эгшиглэж байлаа. Өв гэдгийг өнөөдөр бүтээж үзэгчдэд хүргэж болохыг үзэсгэлэнгээс харах боломжтой.
Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй үзэсгэлэнд энэ удаа “Дорнын говийн аялгуу урлаачид” холбооны хөгжмийн зохиолчид оролцож буйгаараа онцлог юм. Ингэснээр үг, өнгө, дүрслэлийн хажууд аялгуу нэмэгдэж, үзэсгэлэн илүү бүрэн дүр төрхтэй болжээ.

.jpg)


Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс яруу найрагч Х.Цэрэндорж, Б.Лхагвадорж, Э.Эрдэнэдалай, Э.Анхбаяр, Д.Эрдэнэзулай, С.Бэрцэцэг, М.Ганбаатар, Б.Уянга нар шүлэг бүтээлээрээ оролцлоо. Тэдний олонх нь МЗЭ-ийн шагнал, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, “Мөнгөн цом”, “Алтан өд” зэрэг шагналын эзэд юм.
.jpg)


.jpg)
“Дорнын говийн аялгуу урлаачид” холбоог МУУГЗ, ОХУ-ын Буриад Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж, МУГЖ Н.Лантуу, МУУГЗ Б.Мөнгөн-Өлзий, МУСГЗ, морин хуурч Х.Болдбаатар төлөөлж байна. Мөн МУУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, нэрт морин хуурч, МУСТА Ч.Банзрагч, Ц.Жагдал, Д.Пунцагбал нар оролцов.
“Дорнын говийн тусгал” гэрэл зурагчдын холбооноос сэтгүүлч, гэрэл зурагчин Ш.Энхбаяр, Х.Эрдэнэбулган, Ч.Энхбаатар, Д.Лхагвасүрэн, П.Нямцэцэг, Г.Ганбаяр нар уран бүтээлийн дээжээ дэлгэлээ.
МУЭ-ийн Дорноговь дахь салбараас МУСТА, зураач Л.Халзан, Ц.Адъяасүрэн, Б.Үлэмжбат, Д.Ганпүрэв, Б.Түвшинтөр, Б.Даваадаш, Б.Мөнхжаргал, Э.Батхуяг нарын бүтээл тавигджээ.
Намар цаг нүд ирмэхийн зуур л өнгөрдөг. Энэ хоромхон агшинд нэг л мэдэхэд тал шаргалтаж, шувууд буцах цагт уран бүтээлчид намраас юуг авч үлдсэнийг ирж үзээрэй. Үзэсгэлэн Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн танхимд энэ сарын 10-ныг хүртэл дэлгэгдэх юм.
Гэрэл зургийг: "Дорнын говийн тусгал" ГЗХ
.jpg)


.jpg)
.jpg)
| “Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов |
|
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |