Өмнөх нийтлэлийг https://ergelt.mn/news/66/single/47537,
https://ergelt.mn/news/22/single/47587
https://ergelt.mn/news/59/single/47619 энд дарж уншина уу.
Эргэлт.мн мэдээллийн сайт “Бордюр ажиллагаа”-г цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад нийслэлийн зам засварын ажилд оролцож, тендер авсан 27 компанийн эзэд хэн болох, тэд юу хийв, юу хэлэв, бордюроо хэдэн төгрөгөөр нийлүүлж байгаа зэрэгт хариулт өгч байна.
“Хөвчийн зам” ХХК- Чимэддорж Алтанзаяа ерөнхий захирлаар нь ажилладаг. 2013 онд Загдын Өлзийбаяр, Сандуйжавын Эрдэнэбат нартай хамтран уг компанийг байгуулсан ч 2024 оны нэгдүгээр сараас ганцаараа эзэмшиж байгаа. Уг компани нь Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог) хүртэлх дөрвөн эгнээ, 1.9 км зам засварлах тендерт ялж, 4.3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа. Ч.Алтанзаяаг судалж үзвэл, Хэнтий аймгийн Норовлин сумын гаралтай. Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр 2016 оноос хойш буюу найман жил Хэнтий аймгийн ИТХ-д сууж, энэ жил нэр дэвших эрхээ авч чадаагүй нэгэн. Түүний эзэмшлийн “Хөгжлийн зам” ХХК нь Хэнтий аймаг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөгжлийн газраас зарласан хэд хэдэн тендерт шалгарч байсан түүхтэй.
Бордюртой холбоотой асуудлаар “Хөвчийн зам” ХХК-ийн захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Алтанзаяатай холбогдож тодруулахад “Манай компани тендерт шалгарч, зам засварын ажлаа хийж байгаа. Замын ажил дуусах дөхөж байгаа ч зам хаалгахгүй байгаа учраас хучилтын ажлаа хийж чадаагүй байна. Тендерт ялсан бид урьдчилгаа мөнгө аваагүй байгаа. Гүйцэтгэлийн дараа төсвөө авна гэсэн тооцлолтой байна.Манайх Улаанбаатар хотоос бетон бордюр худалдаж авч байгаа. Одоогийн байдлаар компаниуд захиалга ихтэй учраас 30-35 мянган төгрөгт бетон бордюр олдохгүй шахам байна. Захиалга өгөхөөр энэ жилдээ багтаж гарахгүй л шахам байна шүү дээ. Гэхдээ манайх улсын үйлдвэрийг 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй бетон бордюр ашиглаж байгаа. Хятадаас оруулж ирж байгаа гантиг чулууг огт ашиглахгүй байгаа. Уг нь Хотын захиргаанаас гантиг чулуугаар хийхийг шахаж байсан ч хэл ам гараад бетон бордюрыг зөвшөөрсөн” гэв.
“Баткубик” ХХК- Доржпаламын Батбаяр ерөнхий захирлаар нь ажилладаг. “Баткубик” ХХК-ийг Д.Батбаяр, Батсүхийн Наранбат, Лувсансамдангийн Баасанбат нар хамтран эзэмшдэг. Д.Батбаяр нь Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Д.Батбаярын эхнэр Батмөнхийн Энхтуяа нь мөн л Хэнтий аймгийн уугуул. Илүү ноцтой нь, Б.Энхтуяа нь өдгөө “бордюр ажиллагаа”-г зохион байгуулж буй Нийслэлийн Замын хөгжлийн газарт 2017 оноос хойш Авто зам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Гэхдээ нөхрийнхөө “Баткубик” ХХК-ийг АТГ-т мэдүүлээгүй байна.
“Баткубик” ХХК нь Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер, Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер, Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер, Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
“Баткубик” компанийн ажилтан буюу бордюрыг талбайд буулгах ажлыг хариуцаж байгаа ажилтан Л.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулахад “Есдүгээр сард хэд хэдэн удаа БНХАУ-аас бордюр буусан нь үнэн. Одоогийн байдлаар манайх нэг байршилд зам засварын ажил хийж байна. Чулууны үйлдвэрээс авсан бордюрын үнэ, гааль, татварын төлбөр, ачааны зардал, буулгалтын хөлс зэрэг нь бүгд баримттай байгаа. Нэг ширхэг бордюрын үнийн мэдээллийг бид шаардлагатай газарт нь өгсөн. Манайх компаниудын жишиг үнээр нийлүүлж байгаа. Бид БНХАУ-ын хаанаас бордюр авч байгааг мэдэхгүй. Урдаас захиалж байгаа хүн бий. Тэр хүнтэй гэрээ хэлэлцээ хийж, зохих журмын дагуу зам засварын ажилд шаардлагатай байгаа бордюрыг авч байгаа” гэсэн юм.
“Эко эвсэг зам” ХХК- Жирчин Жагдаржав захирлаар нь ажилладаг. Одгэрэлийн Төмөрчөдөр хамтран эзэмшдэг байсан ч 2022 онд нэрээ хасуулснаар Ж.Жагдаржав ганцаараа эзэмших болсон. Тус компани нь нийслэлийн зам засварын Налайх дүүргийн авто замын засварын 494 сая төгрөг, Их нарангийн авто замын засвар, шинэчлэлт, (Толгойтын авто замаас Улаан чулуутын хогийн цэг)- 2.5 тэрбум төгрөг, Багахангай дүүргийн авто замын засварын 150 сая төгрөг, Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Хан-Уул дүүрэг-1) 1.2 тэрбум төгрөг, нийт 5.8 тэрбумын тендерт шалгарсан.
Бордюртой холбоотойгоор “Эко эвсэг зам” компанийн захирал Ж.Жагдаржавтай холбогдож тодруулахад “Зам засварын ажил хийгдэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод саатал үүсээд байгаа. Энэ ондоо багтааж үлдсэн ажлаа хийж дуусгана. Манайх гадаадаас гантиг чулуун бордюр худалдаж авахгүй байгаа. Харин улсын үйлдвэр болох 'Улаанбаатар БҮК" ХК-аас бетон бордюр авч байгаа. Чухам хэдэн төгрөгөөр бордюроо авч байгааг мэдэхгүй. Мөн зарим байршил гантиг чулуун бордюр хийж байгаа ч Эрээн хотоос худалдаж аваагүй. Зөвхөн Улаанбаатараас хувь хүнээс худалдаж авч байгаа” гэв.
“Бридж бюлдинг” ХХК- Даваадоржийн Сүхбаатар эзэмшдэг. Д.Сүхбаатар нь Баянхонгор гаралтай. Тус компани нь 2019 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн тендерт оролцож байсан цагаан түүхтэй. Үүнийхээ гуравт нь шалгарсны хамгийн өндөр дүнтэй нь нийслэлийн зам засварын ажил. Онцолж хэлэхэд, анх удаагаа нийслэлээс зарласан замын тендерт оролцож, 7.3 тэрбумын тендерт шалгарчээ. Тодруулбал, нийслэл хүрээний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш Е-мартын уулзвар)-ын зам засах 7.3 тэрбумын тендерт шалгарсан байна.
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар “Бридж бюлдинг” ХХК-ийн захирал Д.Сүхбаатараас тодруулахад “Манай компани нийслэлийн зам засварын тендерт шалгарсан нь үнэн. Замын ажил одоогоор дуусах болоогүй байна. Тендерт хоёр компани оролцож, манайх шалгарсан. Харин нийлэлийн зам засварын ажилд нийлүүлж байгаа гантиг чулуун бордюрын үнийг мэдэхгүй байна” гэлээ.
“Топ буянт зам” ХХК- Ганболд Мөнгөнзул эзэмшдэг. 2018 онд ах, дүүтэй нийлж уг компанийг байгуулсан ч 2022 оноос ганцаараа эзэмшдэг болсон. 20 гаруй тендерт оролцож, хасагдаж байсан ч нийслэлийн зам засварын тендерт энэ жил анх удаагаа шалгарч, 2.9 тэрбум төгрөгөөр Шархадны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар) хийж гүйцэтгэж байгаа.
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар “Топ буянт зам” ХХК-ийн захирал Г.Мөнгөнзулаас тодруулахад “Замын ажил хийгдэж байна. 1.9 км, дөрвөн эгнээ замд 4000 орчим ширхэг бордюр нийлүүлж байгаа. Нэг км замд 2000 ширхэг бордюр орж байгаа. Манай замын ажил 24 цагаар явагдаж байна. Өөр илүү мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ.
“Хишигбуянт зам” ХХК- Вандангомбо Бугандай гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Эцсийн өмчлөгчөөр нь В.Бугандай, З.Лхамсүрэн нар бүртгүүлжээ. Тус компани нь нийслэлийн хоёр байршилд буюу Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт, (Саппорогийн уулзвараас Гэмтлийн уулзвар) 1.5 тэрбум төгрөг, Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг) 780 сая төгрөгийн тендерт шалгарчээ.
“Дэд бүтэц консалт” ХХК- Батжаргалын Алтанхуяг эзэмшдэг. 2018 он барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаандаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Хачирхалтай нь, нийслэлийн зам засах өндөр дүнтэй зургаан тендерт энэ жил шалгарчээ. Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-2)- 1.6 тэрбум төгрөг, Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-1)- 1.6 тэрбум төгрөг, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өлзий төвөөс 100-н айлын уулзвар)- 1.9 тэрбум төгрөг, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Баруун 4 замаас- Гэсэр сүмийн уулзвар)-2.2 тэрбум төгрөг, Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл), Их монгол улсын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Хоум плазагаас урагш Их тэнгэрийн уулзвар хүртэл)- 4.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгасан.
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар “Дэд бүтэц консалт”” ХХК-ийн захирал Б.Алтанхуягаас тодруулахад “Зам засварын ажилд нийлүүлж байгаа гантиг бордюрыг БНХАУ-аас авч байгаа. Нийслэлд нийлүүлж байгаа нэг ширхэг бордюрын үнэ ойролцоогоор 95-105 мянган төгрөг. Дотоодын тээвэрлэлт нэмэгдэхээр үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа. БНХАУ-аас авч байгаа үнийг сайн мэдэхгүй байна. Газар дээрээ төлж байгаа үнэ нь 40-50 мянган төгрөг юм шиг байна лээ. Манай компани гадаад худалдаа хийх эрхгүй учраас эрх бүхий компаниар авхуулж байгаа. Нийслэлийн гурван байршилд бордюр сольж байгаа. Бусад ажил нь зам нөхөх байсан. Гантиг чулуун бордюр сольсон гурван байршилд нийт 7500 ширхэг бордюр нийлүүлсэн” гэлээ.
| ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ҮНЭТЭЙ БОРДЮР НИЙЛҮҮЛЖ БАЙГАА КОМПАНИЙН ЭЗЭД |
|
ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
2025-10-31 15:52:29
ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
2025-10-31 15:38:58
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
2025-10-31 15:30:36
Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно
2025-10-31 15:25:22
Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа
2025-10-31 15:16:25
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
2025-10-31 15:09:30
Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо
2025-10-31 14:16:44
Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо
2025-10-31 14:00:33
Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
2025-10-31 13:54:04
2025-10-31 13:47:48
Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2025-10-31 13:42:19
Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
2025-10-31 13:23:00
Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
2025-10-31 13:00:56
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
2025-10-31 12:50:06
Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
2025-10-31 12:37:08
Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
2025-10-31 12:28:12
ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
2025-10-31 12:13:48
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
2025-10-31 11:57:03
ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
2025-10-31 11:24:24
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
2025-10-31 11:07:28
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
2025-10-31 11:00:31
Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-31 10:57:50
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
2025-10-31 10:43:39
Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
2025-10-31 10:38:07
“БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-10-31 10:37:10
"Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
2025-10-31 10:16:40
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
2025-10-31 09:59:32
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
2025-10-31 09:56:21
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2025-10-31 09:39:38
Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
2025-10-31 08:36:46
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
2025-10-31 08:31:13
ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
2025-10-31 07:00:42
Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
2025-10-31 07:00:00
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
2025-10-31 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2025-10-31 07:00:00
Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
2025-10-31 07:00:00
М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
2025-10-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |