Эргэлт.мн мэдээллийн сайт “Бордюр ажиллагаа”-г цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Өмнөх нийтлэлийг https://ergelt.mn/news/66/single/47537, https://ergelt.mn/news/22/single/47587 энд дарж уншина уу.
Ташингийн чулууны үйлдвэрээс (есдүгээр сарын 15-нд) ачсан бордюр БНХАУ-ын Эрээн хотод зургаан цагийн дараа иржээ. Энэ ачаа үйлдвэрээс гарахаас нэг хоногийн өмнө монгол жолооч нарын вичат группэд өвөрмонгол залуу “Замын чулуу ачих машин байна уу” хэмээн зар оруулжээ. Ингээд 14 машин олж, машины дугаарыг нь тэмдэглэж аваад, есдүгээр сарын 15-ны 10:00 цагт ачаагаа өгөхөөр тохирсон байна.
Ташингийн чулууны үйлдвэрээс нэг ширхгийг нь 21 мянган төгрөгөөр авсан 3000 гаруй бордюр 300 км туулаад Эрээн хотын гаалийн талбайд ирлээ. 300 км туулсан ч 21 мянган төгрөгийн үнэ өөрчлөгдөхгүй. Учир нь чулууны үйлдвэр Эрээн хүртэлх замын зардлыг нь хариуцаж байгаа бөгөөд бордюрын үнэд тусгачихсан гэсэн үг. Ташингийн чулууны үйлдвэрээс бордюр ачсан хятад жолооч нар есдүгээр сарын 15-ны 10:00 цагийн үед Эрээн хотын гаалийн хашаанд орж ирсэн юм. Хятадын нэг машины ачааг Монголын 2-3 машинд хувааж ачна. Ойролцоогоор нэг машинд 25 тонн буюу 224 ширхэг бордюр ачна гэсэн үг. Ингээд Монголын 14 машинд 13:00 цаг хүртэл бордюр ачлаа.
.png)
Жолооч нарын ярьж буйгаар “Хилээр гарах гэж 1-2 хоног болно. Өнөө, маргаашдаа амжаад гарахгүй бол нөгөөдөр хил хаана. Ачсан ачаагаа Нарны зам дагуу буулгана. Бордюр ачуулсан компанийг мэдэхгүй. Өвөрмонгол залуу л биднийг зуучилж, ачаа ачиж байгаа. Энэ намар байнга л чулуу ачуулж байна. Монгол руу 8500 юань буюу дөрвөн сая төгрөгөөр ачиж байгаа. Зарим тохиолдолд 9000 юань байдаг” гэсэн юм.
Бордюр ачуулсан компани гаалийн бүрдүүлэлтээ хийнэ. Компани захиалга өгсөн тусгай хүнтэй. 224 ширхэг бордюрын гаалийн татвар хэд гэдэг нь тодорхойгүй. Ойролцоогоор 3.6-3.9 сая төгрөг гэсэн аман яриа бий. Жолооч нар гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр нэвтрээд ачаагаа жинлүүлтэл өдөржин хүлээнэ. Энэ хооронд жолооч, бүрдүүлэгч хоёрын дунд “Хурдан, хурдан. Татвараа гялс төл. Хоёр хоногоос дээш бол хүлээлгийн мөнгө авна” гэх яриа өрнөх аж.
.jpg)
Гаалийн бүрдүүлэлтээ хийлгэсэн машинууд Улаанбаатар руу хөдөллөө. Ачаагаа бэхэлж, дотоод сүлжээгээрээ “Нарны замд буулгана” гэх чиглэлтэй яваа. 9908-тай дугаар холбогдож, ачаагаа тосож авна гэдгээ хэлсэн гэнэ. Ингээд Улаанбаатар хүртэл холбоо тасарч байгаа юм. Тэд Налайх орчимд очоод, ачааны хүн рүү ярина гэнэ. Гэхдээ өнгөрсөн зунжин бордюр зөөсөн учраас туршлагатай болжээ.
Бордюр ачсан машины эхний хоёр нь Улаанбаатар хотод орж ирэв. Өнөөх 9908-тай утасны дугаараар холбогдвол, Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх замыг засварлахаар тендерт ялсан компани гэнэ. Нарны зам дагуу 200, 200 метрийн зайтай ачаагаа буулгаж, ачааны хөлсөө шилжүүлж авлаа. Зам засварын ажил хийж байгаа газарт бордюроо буулгах хүн хүч, техникийн зардал бүгд компаниас гарсан.
Ташингийн чулууны үйлдвэрээс нэг ширхгийг нь 21 мянган төгрөгөөр авсан бордюрыг буулгасан компани нь “Баткубик” ХХК ажээ. Уг компани Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, уг ажлынхаа талбайд буулгасан нь энэ аж.
Уг компанийг судалж үзвэл, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Доржпаламын Батбаярын эзэмшлийнх. Тэрбээр “Баткубик” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд Батсүхийн Наранбат, Лувсансамдангийн Баасанбат нартай хамтран эзэмшдэг. Д.Батбаярын “Баткубик” ХХК нь энэ онд нийслэлийн дөрвөн байршилд зам засах, бордюр солих 18 тэрбум төгрөгийн тендер дангаараа авсан. Өөрөөр хэлбэл, “бордюр ажиллагаа”-г голлон гүйцэтгэж буй компани. Тухайлбал, “Баткубик” ХХК нь:
- Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
- Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер
- Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер
-Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авсан.
Ташингийн чулууны үйлдвэрээс 21 мянган төгрөгөөр авсан бордюроо нийслэлд хэдэн төгрөгөөр нийлүүлж байгаа талаар “Баткубик” компанийн удирдлагатай холбогдож тодруулахаар залгав.
(3).jpg)
Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Баткубик" ХХК-ийн захирал Д.Батбаяр, эхнэр Б.Энхтуяа болон тендерийн баримт
“Баткубик” компанийн ажилтан буюу бордюрыг талбайд буулгах ажлыг хариуцаж байгаа ажилтан Л.Бат-Эрдэнэ “Захирал одоогоор байхгүй байна. Зам засварын ажилтай холбоотойгоор би тайлбар, мэдээлэл өгөхгүй. Есдүгээр сард хэд хэдэн удаа БНХАУ-аас бордюр буусан нь үнэн. Одоогийн байдлаар манайх нэг байршилд зам засварын ажил хийж байна. Чулууны үйлдвэрээс авсан бордюрын үнэ, гааль, татварын төлбөр, ачааны зардал, буулгалтын хөлс зэрэг нь бүгд баримттай байгаа. Нэг ширхэг бордюрын үнийн мэдээллийг бид шаардлагатай газарт нь өгсөн. Манайх компаниудын жишиг үнээр нийлүүлж байгаа. Бид БНХАУ-ын хаанаас бордюр авч байгааг мэдэхгүй. Урдаас захиалж байгаа хүн бий. Тэр хүнтэй гэрээ хэлэлцээ хийж, зохих журмын дагуу зам засварын ажилд шаардлагатай байгаа бордюрыг авч байгаа” гэсэн юм.
“Баткубик” ХХК-ийн засварлаж буй Нарны зам дагуу гурав хоногийн өмнө 16 машин буюу 3500 орчим бордюр буужээ.
| ТАШИНГИЙН ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭРЭЭС ШИРХЭГ НЬ 21 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВСАН БОРДЮР МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН "БАТКУБИК" КОМПАНИЙН ХАШААНД БУУЛАА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |