Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдэл БНХАУ-ын Ташингийн чулууны үйлдвэрээс сурвалжилга бэлтгэж, хотод нийлүүлэгдэж байгаа бордюрын үнэ 20 мянга байгааг баримттайгаар хүргэж байгаа билээ. Уншигч та өмнөх сурвалжилгыг https://ergelt.mn/news/66/single/47537 энд дарж уншина уу.
Энэ удаагийн сурвалжилгаа Хотын дарга Х.Нямбаатарт хаяглаж байна. Мөн “Бордюр ажиллагаа”-нд хулгай нүүрлэсэн байж болзошгүй учир шалгаж, тогтоох эрхийг нь хууль хяналтын байгууллагынханд үлдээж байна.
Ташингийн чулууны үйлдвэрээс монголчууд нэг метрийн урттай, 15 см-ийн өндөртэй, 35 см-ийн өргөнтэй буюу нийслэлд нийлүүлж буй бордюрыг 44 юаниар худалдан авч байгаа. Үүнийг нь тус үйлдвэрийн дарга нь баталж, Өвөрмонголын Алтан-Од гэх залууд нийлүүлж байгаагаа хэлсэн. Ойлгомжтой байх үүднээс тайлбарлавал, 32 ширхэг бордюрыг багцалж, нэг боодол болгосон. 32 ширхэг бордюрын үнэ нь 1411 юань. Уг үнийн дүнг 32 ширхэгтэйгээ хуваавал 44 юань буюу 21 мянган төгрөг болж байгаа юм.
.jpg)
Ташингийн чулууны үйлдвэрийн эзний хэлж буйгаар “Таны асууж байгаа хэмжээгээр энэ жил 2000-3000 тонн бордюр захиалж авсан. Мөн одоо ч захиалгаа үргэлжлүүлэн хийж байгаа. Тэгэхээр энэ тоо цаашид нэмэгдэнэ гэсэн үг. Монголын талаас надтай харилцсан хүн байхгүй. Харин Өвөрмонголын Алтан-Од гэх эрэгтэй холбогдож, захиалгаа өгдөг. Манай үйлдвэрээс ганцхан аваагүй. Баянтал болон өөр хол газруудаас чулуу авч байгаа. Эрээний зах дээр ийм үнээр энэ чулуу зарагдахгүй. Тэд чинь бол лангууны худалдаачид. Харин бид үйлдвэр гэсэн үг. Тэгэхээр их хэмжээгээр захиалга өгөх хүмүүс үйлдвэрээс нь захиалдаг” гэснээр бидний яриа өндөрлөж, бид Эрээн хотыг зорив.

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн талбайгаас 500 метр орчмын зайд Ташингийн чулууны үйлдвэрийн эзний хэлсэн Өвөрмонголын Алтан-Од гэх залуугийн компани байрладаг ажээ. Биднийг очих үеэр нутаг руугаа явж, эзгүй байлаа. Харин түүний эхнэр тосож авсан юм.
Тэрбээр “Манайх Монгол руу барилгын материал нийлүүлдэг. Харин энэ зун их хэмжээгээр бордюр нийлүүлж байна. Манайхаас Болороо, Мөнхөө гэх хоёр захиалж авдаг юм. Бид чулууны үйлдвэрээс захиалаад, Эрээн хүртлэх тээвэрлэлтийг нь хариуцаж, гаалийн хашаанд авчирдаг. Тэгээд өөрсдийнхөө таньдаг болон гэрээтэй Монгол машинд ачаад Улаанбаатар руу явуулдаг. Эрээний гаалийн бүрдүүлэлт, зардал, захиалга, тээвэрлэлтийг нь бид хариуцдаг гэсэн үг. Харин Монголын талыг Болороо, Мөнхөө хариуцдаг. Бидний захиалсан бордюр ихэвчлэн Зайсан чиглэлд бууж байгаа. Зам засварын ажлыг тэнд хийж байгаа юм шиг байна лээ. Нөхөр маань эзгүй байгаа учраас Монгол руу хэдэн төгрөгөөр нийлүүлдэгийг мэдэхгүй. Захиалга өгч, авдаг Ташингийн чулууны үйлдвэр рүү та бүхэн очиж уулзсан гэсэн. Тэднийхээс хэлсэн үнэтэй манайх яг адилхан” гэсэн юм.
.jpg)
Үйлдвэрийн үнэтэй адил гэхээр 44 юань гэсэн үг. Захиалагч, үйлдвэрийн эзний хэлж буй үнэ таарч байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш. Нэг тоо бодож үзье. Нэг ширхэг бордюрын үнэ 21 мянга, ачааны хөлс нь 17 мянга, гааль, татвар 5000 мянган төгрөг гэж тооцвол ойролцоогоор нэг ширхэг бордюр хотод 43 мянган төгрөгөөр хүрч байна гэсэн үг. Харин буулгалтын үнийг нэг ширхэг бус бүрт 7000 гэж тооцвол нэг ширхэг бордюрын үнэ хамгийн ихдээ 50 мянган төгрөг болж байна. Харин хотод нийлүүлэгдэх үнэ нь 127-178 мянган төгрөг. Эндээс тооцож үзвэл, “Бордюр ажиллагаа”-ныхан 80-130 мянган төгрөгөөр илүү буюу 3-5 дахин өндөр үнээр 20 мянгөн төгрөгийн бордюроо нийлүүлж байна гэсэн үг.
Эрээний захаар монголчууд бордюр хайгаад эхэлсэн байсан. Тэгээд бүүр “40 юанийн бордюр байхгүй, энэ бол 10 жилийн өмнөх үнэ” гээд Өвөрмонгол худалдаачид ярьж байна лээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл БНХАУ-д бордюрын мөрөөр ажиллаж байгаа ч гэх мэдээлэл гараад байгаа. Бид очиж сурвалжилга бэлтгэсэн Ташингийн чулууны үйлдвэрийн эзний холбогдох утасны дугаар, нэр, үйлдвэрийн хаяг гэх мэт мэдээллийг хууль хяналтын байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна.
Энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс 35 байршилд зам засварын ажил гүйцэтгэж дуусаад байгаа.
2024 оны зам засварын ажилд шалгарсан компаниуд
-Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Бага тойруу буюу Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.7 тэрбум төгрөгийн тендер
-Чингэлтэй дүүргийн гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 1.4 тэрбум төгрөгийн тендер
-Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-н уулзвараас Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 2.1 тэрбум төгрөгийн тендер
-Баянзүрх дүүргийн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-март худалдааны төвийн уулзарт хүртэл буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.5 тэрбум төгрөгийн тендер
-Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Зурагтын эцэст хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх- 3.8 тэрбум төгрөгийн тендер
-Баянгол дүүргийн гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 903 сая төгрөгийн тендер
-Сонгинохайрхан дүүргийн 35-р хороонд 1.3 км зам тавих- 4.0 тэрбум төгрөгийн тендер
-Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замыг засвар, шинэчлэлтийг гүйцэтгэх- 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан.
-Чингэлтэй дүүргийн гол болон туслах авто замуудын арчлалт, засварын ажил гүйцэтгэх- 1.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
-Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер
-Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер
- Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер
- Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендер
Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх, бордюрыг нь солих 5.7 тэрбум төгрөгийн тендер
-СХД-ийн 4, 5 дугаар хорооны далан дагасан авто замын засвар, шинэчлэлт. (Толгойтын замаас далан дагаад Баянхошууны зам)-ын 2.5 тэрбумын тендер
-Чингэлтэйн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (7-н буудлын эцсээс Дамбын пост)-ны 1.3 тэрбумын тендер
-Дарь-Эхийн авто замын засвар, шинэчлэлт (Сансарын колонкийн уулзвараас Дамбадаржаагийн уулзвар хүртэл) замын 6.8 тэрбумын тендер
Нийслэл хүрээний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш Е-мартын уулзвар)- 7.3 тэрбумын тендер
-Налайх дүүргийн авто замын засвар- 494 сая төгрөг
-Их нарангийн авто замын засвар, шинэчлэлт. (Толгойтын авто замаас Улаан чулуутын хогийн цэг)- 2.5 тэрбум
-Багахангай дүүргийн авто замын засвар- 150 сая төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Хан-Уул дүүрэг-1)- 1.2 тэрбум төгрөг
-Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Саппорогийн уулзвараас Гэмтлийн уулзвар)- 1.5 тэрбум төгрөг
-Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг)- 780 сая төгрөг
-Сумын төв дотрох 2 км авто замын хучилтын ажил- 1.4 тэрбум төгрөг
-Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог)- 4.3 тэрбум төгрөг
-Шархадны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар)- 2.9 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-2)- 1.6 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-1)- 1.6 тэрбум төгрөг
-Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өлзий төвөөс 100-н айлын уулзвар)- 1.9 тэрбум төгрөг
-Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Баруун 4 замаас- Гэсэр сүмийн уулзвар)-2.2 тэрбум төгрөг
-Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл)
-Их монгол улсын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Хоум плазагаас урагш Их тэнгэрийн уулзвар хүртэл)- 4.7 тэрбум төгрөг
-Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам)- 1.5 тэрбум төгрөг
-Чингүнжавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Өргөө кино театрын уулвараас 25 эмийн сангийн уулзвар)- 2.7 тэрбум төгрөг
-"Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийн хүрээнд хийгдэх авто зам, гаднах тохижилтын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо)- 1.6 тэрбум төгрөг
-Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (100-н айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог) - 3.2 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Баянгол дүүрэг-1)- 900 сая төгрөг
-Галданбошготын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (32-ын уулзвараас Баянбүрдийн тойрог)- 3.4 тэрбум төгрөг
-Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг, Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэл)- 1.7 тэрбум төгрөг
-Сансарын туслах авто замын засвар, шинэчлэлт. (Сансарын колонкоос Зүүн 4 зам хүртэл зорчих хэсгийн баруун тал)- 1 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сүхбаатар дүүрэг-1)- 976 сая төгрөг
-Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Баянгол дүүрэг)- 751 сая төгрөг
-УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлт (Хан-Уул дүүрэг)- 792 сая төгрөг
-Архивчдын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Нисэхийн тойргоос нисэхийн хурдны зам)- 8.6 тэрбум төгрөг
-Орбитын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Сонгинохайрхан дүүрэг)- 2.5 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Баянзүрх дүүрэг-2)- 1.5 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Баянзүрх дүүрэг-1)- 1.5 тэрбум төгрөг
-Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг)- 1.6 тэрбум төгрөг
-Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэл)- 1.1 тэрбум төгрөг
-Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Саппорогийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө)- 6.2 тэрбум төгрөг
-Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын засвар, шинэчлэлтийн өргөтгөл- 1.6 тэрбум төгрөг
-Хонхны гудамжны засвар, шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын уулзвараас Өгөөжийн уулзварын зүүн тал хүртэл)- 1.4 тэрбум төгрөг
-Элчингийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Шангрилагийн уулзвараас Парисийн гудамж хүртэл)- 1 тэрбум төгрөг
-Чагдаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Элчингийн гудамж хүртэл)- 545 сая төгрөг
-Богд уулын арын авто замын баруун хэсгийн засвар, шинэчлэлт- 2.5 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас ТЭЦ-3-ийн уулзвар)- 7.4 тэрбум төгрөг
-Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Энхтайваны гүүрнээс дунд голын гудамж, Тэмээтэй хөшөө)- 2.8 тэрбум төгрөг
-Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Хан-Уул дүүрэг-2)- 1.2 тэрбум төгрөг
-Доржийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалахын ерөнхий газрын хойд уулзвар)- 1.8 тэрбум төгрөг
-Үндсэн хуулийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Баруун 4 замын уулзвараас Нарны зам)- 1.8 тэрбум төгрөг
-Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр)- 8.8 тэрбум төгрөг
-Богд уулын арын авто замын засвар, шинэчлэлт. (Буган Халиунаас Маршалын гүүр)- 1.1 тэрбум төгрөг
-Зайсангийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120 мянгатын уулвараас Зайсангийн гүүр) - 3.9 тэрбум төгрөг
-Найрамдлын авто замын засвар, шинэчлэлт. (Тахилтын уулзвараас Найрамдал зуслан)- 20 тэрбум төгрөг
-Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлт. (Офицеруудын ордны тойргоос Ботаникийн уулзвар)- 5.2 тэрбум төгрөг
-Хүннүгийн гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Хоум Плазагийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэл)- 2.1 тэрбум төгрөг
Дээрх компаниуд хотод бордюр нийлүүлж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэсэн үг. Монголчууд нэг ажил хийх гэж түүнээсээ хэд дахин ихийг иддэг, залгидаг болоод удлаа. Үүний хамгийн том тод жишээ нь “ногоон автобус”-ны хэрэг. “Цавчаа ногоон”-ы хэрэг шүүхэд шилжээд шийдэгдэж амжаагүй байтал “бордюрын хэрэг” мандах бололтой. Хотын дарга аа, “Бордюрын мафи”-ийнхан хотод хэд дахин өндөр үнээр бордюр шахаж л байг уу, үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулах уу.
| ХОТЫН ДАРГА АА, “БОРДЮР АЖИЛЛАГАА”-НЫХАН 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БРОДЮРОО ХОТОД ТАВ ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ Л БАЙГ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |