Долоон настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн аймшигт хэрэг гараад байна. Тэр бүү хэл охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь эзэнгүй айлын нүхэн жорлонд хаясан нь олон нийтийг айдаст автуулаад байгаа юм. Бага насны хүүхэдтэй холбоотой уг хэргийг бид сэрэмжлүүлэх үүднээс сурвалжиллаа. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, зөвлөж байна...
Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр “Манай 00-д 5-6 орчим насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад долоон настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амийг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэсэн юм.

ОХИНЫ ЦОГЦСЫГ ХАЯСАН ЖОРЛОНГ БУУЛГАЖЭЭ. 2023.05.29-ИЙ 17:00 ЦАГ. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10 ДУГААР ХОРОО, ЗҮҮН НАРАНГИЙН ГУДАМЖ.
Харин охины цогцсыг нүхэн жорлонгоос гаргаж өгөхийг хүссэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 28-ны 11:18 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байсан.
Бид уг мэдээллийн мөрөөр хэрэг болсон газрыг зорилоо. Талийгаач охиных Баянгол дүүргийн аравдугаар хороонд амьдардаг. Охиных нүүж ирээд удаагүй байжээ. Тодруулбал, түрээсийн хашаанд нүүж ирээд 3-4 хонож байсан Хороондоо түр оршин суух бүртгэл хийлгэж амжаагүй байжээ.
Талийгаач охины талаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нийгмийн ажилтнаас тодруулахад “Аймшигт хэрэг гараад манай хорооныхон болон ойр орчмын айлууд нь айдастай байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Биднийг мэдээлэл өгөхийг хориглож, гарын үсэг зуруулсан байгаа. Талийгаач охин болон гэр бүлийнх нь хүмүүс хороонд бүртгэлгүй байсан. Нүүж ирээд хэдхэн хонож байсан юм байна лээ. Бараг гэрээ барьсан өдөр нь л ийм хэрэг гарсан байж болзошгүй. Түрээсийн хашаанд нүүж ирсэн гэдэг мэдээлэл авсан. Тийм учраас хороонд бүртгэл хийлгэж амжаагүй. Өөрөөр хэлбэл, талийгаач охины мэдээлэл манай хороонд байхгүй. Манай хяналтад байгаагүй гэсэн үг” гэлээ.
ХЭРЭГ БОЛСОН ХАШАА
Уг хэрэг тавдугаар сарын 26-27 шилжих шөнө болсон. Охины цогцсыг нэг хоногийн дараа олсон гэх. Биднийг очиход талийгаач охины цогцос олдсон гэх нүхэн жорлонг буулгаж, ариутгал хийсэн байлаа. Тус хашаанд байрлах байшин эзгүй, цоожтой байсан юм. Уг айл жаахан хүүхэдтэй бөгөөд заримдаа хүнтэй, заримдаа эзгүй байдаг гэнэ. Хэрэг гарах үеэр эзгүй байжээ.
Хөрш айлын залуу “Өнгөрсөн амралтын өдрүүдээр цагдаа, онцгой, хүүхэд хамгаалал, эмнэлгийн багийнхан манай энэ хэсэгт ажилласан. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг зам хааж, хүн нэвтрүүлэхгүйгээр ажиллагаа хийсэн. Хэрэг гарах үед энэ айл эзгүй байсан юм байна лээ. Тэгээд ажилдаа яваад гэртээ ирэхэд нь ийм хэрэг болсон байсан гэсэн. Гэхдээ хэргийн тухай дуудлагыг урд айлын хүн цагдаагийн байгууллагад өгсөн гэсэн. Цагдаа болон холбогдох албаныхан охиныг цогцсыг зөөвөрлөж байгааг харсан. Айлын хашааг буулгаад, онцгойгийн машинд хийсэн. Түргэн тусламж хүргэх ямар ч боломжгүй бөгөөд хэдийнэ амьсгал хураасан юм шиг байна лээ. Охины гэр хэрэг болсон газраас нэг хашааны цаана. Ердөө урд талынх нь хашаа гэсэн үг. Хоёр өдөр хүн явах зайгүй л машин манай гудманд байлаа. Өнөөдөр (өчигдөр 17:00 цагийн үед) л багасаж, талийгаач охины ах, дүү нарын машин үлдэх шиг боллоо” гэлээ.

Талийгаач охины цогцсыг шүүх шинжилгээний хүрээлэн рүү шилжүүлжээ. Цогцсонд хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Охиныг нүцгэлж, биеийн эмзэг хэсэг болон хэвлий, нь их хэмжээний цусанд будагдаж, хүн харахын эцэсгүй болгоод нүхэн жорлонд хаясан байсан гэх. Холбогдох албаныхан охиныг нүүр царай, үсээр нь ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ. Урьдчилсан байдлаар хүчирхийлж, амьсгалыг нь боож, амийг нь хөнөөсөн болох нь тогтоогдоод байгаа гэнэ.
Бид хэрэг болсон хашаанаас холгүй байх охины гэрт очлоо. Талийгаачийн буяны ажилд ах, дүү нар нь цугласан байв. Хашааны хаалган дээр дөрөв орчим насны хүүтэй хамт охины аав сууж байлаа.
Тэрбээр “Миний зовлонгоор жаргал битгий хийгээрэй. Миний жаахан охиныг босгоод ирээч дээ, гуйж байна. Хэрэв тэгж чадахгүй бол би хэнд ч, юу ч хэлж чадахгүй. Нялх охиноо алдсан бидэнд үнэхээр хэцүү байна. Итгэх ч арга алга” хэмээн уйлав.
Харин охины ээж “Бид ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөхгүй. Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар асуусан нь зүйтэй. Бүх зүйл нь тодорхой байгаа байлгүй дээ. Мэдээллийг нь бүгдийг нь авсан байгаа. Манай гэр бүлийнхэнд маш хэцүү байна” хэмээлээ.
Хоёрдугаар ангийн сурагч охиныг онц хэрцгийгээр хөнөөж, хэргийн газраас зугтсан гэмт хэрэгтэн А гэж хэн бэ. Тэрбээр 21 настай, хэдхэн хоногийн өмнө хорих ангиас суллагджээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.2.1 буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байжээ.
17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Гэмт хэрэгтэн талийгаач охины төрсөн ахынх нь найз. Хэрэг гардаг өдөр шинэ хашаанд нүүж ирлээ гээд хамт архи уусан юм шиг байна лээ. Тэгээд л ийм аймшигтай хэрэг болсон гэсэн. Ахынх нь найз учраас хорихоос суллагдаад гэрт нь ирсэн” гэлээ.
Бага насны хүүхдийг хүчирхийлж, амийг нь хохироогоод зугтаасан гэмт хэрэгтэн А-г Чингэлтэй дүүрэг, Хайлааст орчмоос баривчилжээ. Гэмт хэрэгтэн А хамаатны ахындаа орогнож байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлж, баривчилсан байна
| ТАЛИЙГААЧ ОХИНЫ ААВ: МИНИЙ ЖААХАН ОХИНЫГ БОСГООД ИРЭЭЧ, ГУЙЖ БАЙНА |
|
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтой болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |