• Өнөөдөр 2026-11-14

Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ

    Жюү жицү-гийн бүсний ангилалтай өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо үргэлжилж байна. Өчигдрийн тэмцээний дүнгээр Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, нийт таван алтан медаль, гурван мөнгөн медаль хүртлээ.

Медаль хүртсэн тамирчид:

 Өлзийбаатарын Эрдэнэбат хөвгүүдийн “TEEN” саарал бүсний -50 кг-д алт “Баялаг” клуб.

 Хишигтогтохын Номун-Эрдэнэ охидын “YOUTH” цэнхэр бүсний -82 кг-д алт “Баялаг” клуб

Баасанцогын Анударь охидын “TEEN” саарал бүсний -80 кг-д алт “Thunder BJJ” академи.

 Отгонбаатарын Номин-Эрдэнэ охидын “TEEN” улбар шар/ногоон бүс, -68 кг-д алт “Баялаг” клуб.

 Баасандашийн Ариунхүслэн охидын “TEEN” улбар шар/ногоон бүс, -80 кг-д алт “Баялаг” клуб.

 Мөнхбаярын Тулга-Эрдэнэ хөвгүүдийн “INFANT” улбар шар бүс, -50 кг-д мөнгө “Эрхэс” академи.

 Баттөмөрийн Энхнаран охидын “TEEN” шар бүс, -57 кг-д мөнгө “Баялаг” клуб.

 Даваажаргалын Анударь охид, “TEEN” шар бүс, -68 кг-д мөнгө, Сүхбаатар аймаг.

 


Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188