• Өнөөдөр 2026-11-14

“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо

     Ашигт малтмал, газрын тосны газар, Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалтыг зохион байгууллаа.

    Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан авлигын нийгмийн хор аюулыг таниулах, түүнтэй тэмцэх арга барилд сургах чиг үүргийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтаар АТГ-ын комиссар Б.Баяртөгс “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, комиссар Д.Балдандорж “Авлигын гэмт хэрэг” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

    Энэ үеэр авлигын гэмт хэргийн хор уршиг, хууль эрх зүйн зохицуулалт болон урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулан харилцан санал солилцов.Төрийн үйлчилгээг ил тод, шударга хүргэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү сургалт нь цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


 

 


“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188