• Өнөөдөр 2026-11-14

Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо

      Узбекист Улсын Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. “Ташкент-2026” тэмцээнд 82 орны эрэгтэй 319, эмэгтэй 276 , нийт 595 жүдоч оролцохоор мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдочин оролцохоор болсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар нар барилдахаар болжээ.

 


Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188