Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шинжлэх ухааны академийн Абу Райхан Берунийн нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнд зочилжээ. Тэрбээр тус хүрээлэнгийн захирал, профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Комилжон Рахимовтой уулзан, хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Элчин сайд Д.Батбаатар нь захирал К.Рахимовыг албан тушаалдаа томилогдсоноос хойш уулзсан анхны гадаад улсын Элчин сайд болж буйгаараа энэхүү уулзалт онцлогтой байжээ.

Энэ үеэр Элчин сайд хүрээлэнгийн ховор нандин гар бичмэлийн сан хөмрөг, “ЮНЕСКО”-гийн холбогдох жагсаалтад бүртгэгдсэн гар бичмэлийн хадгаламжтай танилцаж, тус хүрээлэнгийн үнэт өвийн нэг болох Рашид ад-Дины «Судрын чуулган»-ы гар бичмэлийг үзэж сонирхсон байна. Уг гар бичмэл нь «Судрын чуулган»-ы миниатюр зураг бүхий анхны хувилбар гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Зүүнгарын хаант улсын түүхтэй холбоотой гурван ховор гар бичмэл, Амир Темур буюу Доголон Төмөрийн түүхийг өгүүлэх «Зафарнома» зэрэг үнэт бүтээлүүдийн эх хувьтай танилцжээ.

XIV зууны эхээр Ил хаадын улсын сайд Рашид ад-Дины туурвисан «Судрын чуулган» нь Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын түүх, Монголын эзэнт гүрний үеийн улс төр, нийгмийн харилцааг судлахад онцгой ач холбогдолтой сурвалж бөгөөд «Монголын нууц товчоо»-ны хамт Монголын түүхийн гол эх сурвалжийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Элчин сайд энэхүү хосгүй түүхэн өвийг үеийн үед хадгалан хамгаалж ирсэн Узбекистаны ард түмэн, Дорно дахин судлалын хүрээлэнгийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны түүхэн нийтлэг өвийг судлах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр хэд хэдэн санал, санаачилгыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Зүүнгарын улс, Цагаадайн улсын түүх, тэдгээрийн Төв Азийн улс орнуудтай тогтоож байсан харилцааг хамтран судлах, холбогдох сурвалж бичгийг монгол, узбек хэлээр орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, «Судрын чуулган»-ыг хоёр хэлээр хамтран хэвлэх боломжийн талаар санал солилцжээ.

Мөн «Монголын нууц товчоо»-ны узбек хэлээрх орчуулгын ажилд тус хүрээлэнгийн эрдэмтдийг оролцуулах, орчуулгын эрдэм шинжилгээний редактороор ажиллуулах, Узбек–монгол, Монгол–узбек академик толь бичиг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндсөн байна. Элчин сайд Д.Батбаатар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд Дорно дахин судлалын хүрээлэнгийн удирдлага, эрдэмтдийг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Тус төвийн захирал К.Рахимов урилгыг талархан хүлээн авч, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгохын чухлыг онцлон дурдсан байна.

2027 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Энэхүү ойг угтан хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа, орчуулга, хэвлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр ард түмний түүх, соёлын нийтлэг өвийг сурталчлан таниулах, харилцан ойлголцол, найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.
| Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |