• Өнөөдөр 2026-11-14

Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв

      Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өчигдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэхээр боллоо.


 

 


Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188