• Өнөөдөр 2026-11-14

Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

    Ази тивийн аварга шалгаруулах Олон улсын радио спортын холбооны 3-р бүсийн аварга шалгаруулах “РСНО” тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний “Фоксорин”-гийн “W19” ангилалд М.Нямаацэцэг хүрэл медаль, “W35” ангилалд М.Жайна мөнгө, “W45” ангилалд Ш.Мөнгөнгэрэл мөнгө, Б.Бадмаараг хүрэл, “М40” ангилалд СДМ Ц.Энхболд хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн “Спринт”-ийн тэмцээнд “W21” ангилалд Б.Баярсайхан мөнгө, “W35” ангилалд М.Жайна мөнгө, “W45” ангилалд Б.Бадмаараг мөнгө, “М40” ангилалд Ц.Энхболд мөнгөн медаль хүртсэн байна. Дээрх тамирчид олон улсын тэмцээнээс фоксоринг, спринтийн төрлөөс манай улсын анхны медалиудыг авч байгаагаар бас нэгэн түүхийн хуудас нээж байна.


 

 


Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188