Зэвсэгт хүчний офицер залуу олны танил бүсгүйд буу тулгаж, их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр дуучин Ч.Уранхолбоог машиндаа суух үед нь үл таних эрэгтэй буу тулгаж, 80 сая төгрөг өгөхийг шаарджээ. Мөн тэрбээр дуучин эмэгтэйн машинд сууж, өөрийн авч яваа буугаа жинхэнэ гэдгийг батлах бичлэг утсаараа үзүүлж, дарамталж, сүрдүүлсэн гэдэг. Тэгвэл дуучин Ч.Уранхолбоогоос их хэмжээний мөнгө нэхэж, галт зэвсэг ашиглан айлгаж, сүрдүүлсэн эрэгтэй нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, Ар тал, хангалтын дарга Д гэгч байжээ. Цагдаагийн байгууллага дуудлага, гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтэн Д-г саатуулж, шалгаж эхэлжээ.
Уг хэргийг дуучин Ч.Уранхолбоогийн дүү цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Цагдаагийн албан хаагчид уг хэргийг цаг алдалгүй шалгаж, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, Ар тал, хангалтын дарга Д гэгч байсныг тогтоож, холбогдох байгууллагуудад мэдэгдэж, түүнийг гэрээс нь баривчилсан гэнэ. Урьдчилсан байдлаар Д нь цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний өрөнд орсны улмаас дээрэм хийхийг завдсан гэдгээ мэдүүлсэн гэнэ.
Энэ хэргийн талаар Дуучин Ч.Уранхолбоо "2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байлаа. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгө нэхсэн. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон. Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Уг этгээд нь Зэвсэгт хүчний ... ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн байх юм. Төрийн албанд ажилладаг хүн ингээд галт зэвсгээ хаа дуртай газраа буруугаар ашиглаад бусдын амь насыг хохироохоор завдах нь дэндүү харамсалтай байна.Тэр дундаа мөрийтэй тоглоом тоглож, хууль бус зүйл хийж яваа энэ хүмүүсээ хаацайлмааргүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгахаас гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамнаас ажлын хэсэг гарч, хэргийг шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Аравдугаар сарын 28-нд Зэвсэгт хүчний жанжин штабаас комисс томилогдож, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бүртгэлд байдаг зэвсгийг тоолсон. Урьдчилсан тооллогоор тус ангийн зэвсэг дутаагүй байна лээ. Өөрөөр хэлбэл, ахмад Д ангиасаа зэвсэг авч яваагүй гэсэн үг. Хаанаас, хэний эзэмшлийн зэвсэг авч явсныг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Ямартай ч комиссынхон Зэвсэгт хүчинд бүртгэлтэй зэвсэг авч яваагүй гэдгийг тогтоогоод байгаа. Мөн тус ангийн бүртгэл, мэдээллийг нэгд нэгэнгүй шүүж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа” гэв.
Ахмад Д нь урьдчилсан байдлаар хийн буу авч явсан нь тогтоогджээ. Хууль хяналтын байгууллагаас эд мөрийн баримтаар ахмад Д-ийн хийн бууг хураан авсан байна.
Бид уг хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Зэвсэгт хүчний жанжин штабаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ хэргийн талаар маргааш (өнөөдөр) мэдээлэл өгнө. Цэргийн жинхэнэ албан хаагч анги, байгууллагаас галт зэвсэг авч гарах ямар ч боломжгүй. Хувийн галт зэвсэг байсан эсэхийг шалгаж тогтооно. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэлээ.
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч Д нь хэрэг болдог өдөр ажлаасаа чөлөөсөн авсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Д нь сүүлийн хэдэн хоногт тогтворгүй, их хэмжээний өрөнд орсон тухайгаа ажлынхаа найзуудад ярьж байсан гэнэ. Мөн тэрбээр тэр өдөр “Ар гэрт зохицуулах асуудал байна” гэх шалтгаан хэлж, чөлөө авчээ.
Бид энэ талаар Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Эрдэнэбаяраас тодруулахаар залгасан боловч утсаа аваагүй юм. Мөн түүнчлэн тус ангийн удирдах албан тушаалтан мэдээлэл өгөхөөс татгалзаж, “ЗХЖШ-аас мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэлээ.
Уг хэрэг ангийн бус байрлалд, ажлын бус цагаар болсон тул ангийн удирдлага, холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй гэнэ. Харин дуучин Ч.Уранхолбоод буу тулгаж, их хэмжээний мөнгө нэхсэн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, Ар тал, хангалтын дарга Д-г ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Д-г аравдугаар сарын 28-нд чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Тус ангид ажилладаг албан хаагчийн ярьж буйгаар “Ахмад Д нь 33 настай, ажилдаа хариуцлагатай, төлөв даруу зантай залуу. Сүүлийн нэг жилийн хугацаанд цахим покер тоглож, их хэмжээний өрөнд орсон юм шиг байна лээ. Хэдийгээр залуухан хэрнээ өндөр албан тушаал хашдаг ч чадвартай залуу. Яагаад бусдад буу тулгаж, ийм хэрэг хийснийг ойлгохгүй байна. Цахим мөрийтэй тоглоом хэт их тоглосон мөнгө нь нэхэгдэж, хууль хяналтын байгууллагад дуудагдаж, эд хөрөнгөө алдахад хүрсэн байх” гэлээ.
| Дуучин Ч.Уранхолбоод буу тулган дээрэмдэхийг завдсан Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч Д-г ажлаас нь чөлөөлөн шалгаж байна |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |